Үнэтэй мэдээ

БАЯНХОНГОРЫН ТӨВ ДЭЭР ГАРСАН БАЛМАД ХЭРГИЙН ЭЗЭН

2026.07.27 146 үзэлт
БАЯНХОНГОРЫН ТӨВ ДЭЭР ГАРСАН БАЛМАД ХЭРГИЙН ЭЗЭН
БАЯНХОНГОРЫН ТӨВ ДЭЭР ГАРСАН БАЛМАД ХЭРГИЙН ЭЗЭН

Мөрдөгчийн тэмдэглэл/ Баянхонгор аймгийн төвд ийм нэгэн онц ноцтой дээрмийн хэрэг гарчээ. 1974 оны зургадугаар сарын 16-ны шөнө жолооч Цэрэнбат эхнэр Пүрэвмаа нарыг гэртээ амарч байхад нь гаднаас нүүр амаа битүүлсэн этгээд сүхээр цавчиж дээрэмдсэн байна. Хэргийн газарт цагдан сэргийлэх ангийн дарга хошууч Ядмаа, ахлагч Дамдин яаран очтол эхнэр, нөхөр хоёрын толгой, гар цээжин биенд нь тус бүр гурван удаа цавчиж орхисон нь арай л үхээгүй, амьтай голтой цусандаа хутгалдан хэвтэцгээж байлаа.

Тэр хоёрын байдлыг харахад дөрвөн ханатай жижиг гэрийн хойморт хоёр зуугийн цагаан орон дээр нөхөр нь өмнүүр, эхнэр нь араар нь унтаж байсан. Гэмт хэрэгтэн хурц сүхээр далайж цохих бүр гэрийн унинд сүхний ир тулж, хүч нь суларч байснаас тэд амьд үлдсэн бололтой. Эсвэл бяд муутай хүн бусдыг хөнөөх гээд чадаагүй ч байж болох. Гэрээс авсан зүйл төдий л их биш, цоохор авдарыг сийчиж хаяжээ.

Хохирогч нарыг эмнэлэгт яаралтай хүргэж, хэргийн газрын үзлэг хийхэд сэжигтэй зүйлс илэрсэнгүй. Худалдагч Пүрэвмаагийн гүйлгээний 3 мянган төгрөг авдрандаа далд байсан тул гэмт этгээд мэдсэнгүй.

Дээрэмчин тэднийхээс гарахдаа жижиг чемодан, 318 төгрөг авч оджээ. Хохирогчид тархиндаа хүнд гэмтэл авсан тул сэжигтний талаар мэдүүлэг өгөх боломжгүй байлаа. Гэмт хэргийн процтедурыг харахад шунахай, өс хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байх магадлалтай. Ингээд мөрдөн байцаалт эхлэв.

Хохирогч Пүрэвмааг ажлаасаа буухад барилгын нэг жолооч орой бүр машинаараа гэрт нь хүргэж өгдөг нь тогтоогдов. Хэрэг гардаг орой бүсгүйг гэрт нь хүргэж өгсөн байлаа. Жолоочийг хайвал шөнөдөө Говь-Алтай явсан сураг гарав. Маргааш орой нь ирэхэд жолоочийг шууд баривчилж байцаавал тэр худалдагчтай ямар ч холбоогүй гэж мэлзэж үзэв. Дараа нь таньдаг, хааяа хүргэж өгдөг байсан. Сүүлдээ жолооч, худалдагчтай нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрөв.

Тэр орой худалдагчийг суулгаж, аймгийн төвөөс баруун тийш давхиж довцог толгойн цаана очжээ. Нууц амрагууд энэхүү довцгийн ард үнсэлдэж, үнгэлдэн секс хийцгээсэн гэнэ. Худалдагч Пүрэвмаа ч гэсэн жолооч Данхарт талтай байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов. Мөрдлөг цааш үргэлжилж байхад хэрвээ жолооч бүсгүйг дээрэмдэх байсан юм бол хээр садарлаж байхдаа мөнгийг авах бүрэн боломжтой байсан. Хамт олон нь тэр хоёрын явдлыг сайн мэднэ. Худалдагч орой гэртээ мөнгөтэйгээ ирсэн. Энэ явдал ямар нэгэн будлиан байхгүй мэт.

Ингээд хохирогчдын бие гайгүй болсны дараа тэднээс мэдүүлэг авав. Хохирогч Цэрэнбат мэдүүлэхдээ,
-Намайг цохиулсныхаа дараа нүдээ нээгээд нэг харахад лааны гэрэлд хар дээлтэй, шар бүстэй, зуугийн цагаан малгайтай хүн хаалгаар гарч байхыг бүүр түүр харсан. Дараа нь би нэг хэсэг ухаан алдаж байгаад арай гэж босоод гэрээс гарч хажуу айлын хүмүүсийг дуудсан гэжээ. Хэргийн газрын үзлэгийг дуусгаад хохирогчийн гэрийн хүлээлгэж өгөх, ойр дотных нь хүмүүсийг сураглаж Пүрэвмаагийн ах дүүгийн хүүхэд болох Барилгын конторт мужаан хийдэг Гончиг гэдэг залууд гэр орон эд юмсыг нь хариуцуулав.

Хэрэгтнийг олохоор жил шахам хөөцөлдсөн боловч олж чадсангүй. Энэ хугацаанд хохирогч хоёрын бие төдий л сайжрахгүй байлаа. Хошууч Ядмааг хөдөө явахаар шуудангийн машинд сууж байтал барилгын сахиул хазгар өвгөн их л яаруу ирж явав. Тэр Ядмааг даллаж дуудаад хажуу тийш нь аваачиж аминчхнаар би нэг сэжигтэй юм дууллаа. Өчигдөр орой би хураалттай банзан дээр сууж байтал Буниа эмгэний дуу чангараад байх юм.

Тэднийд Пүрэвмаа эмнэлгээс гарч ирээд байсан юм. Очоод чагнатал Буниа “Чи адайр ааштайдаа өөрсдийнхөндөө сэглүүлээ биз дээ гэж аашилж байх юм. Цаадах нь дуугарахгүй юм. Бодвол өөрсдийн дотроос нь нэг нь цавчиж орхисон бололтой” гэж өвгөн мэдүүлжээ. Ядмаа хөдөө явахаа түр орхиод контортоо ирж, Дэмчигийг дуудаж энэ явдлыг шүүн ярилцав. Хохирогч эмэгтэй Буниа эмгэнийд асруулж байг

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,000