Нууцлалын бодлого (Privacy Policy)

Сүүлд шинэчилсэн: 2026-10-27

1. Ерөнхий

InfoX.mn (цаашид "бид", "сайт" гэх) нь энэхүү Нууцлалын бодлогоор дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тайлбарлана. Манай сайтыг ашигласнаар та энэхүү бодлоготой танилцаж, зөвшөөрч байгаа болно.

2. Бид цуглуулдаг мэдээлэл

Бүртгэл үүсгэх, нэвтрэх үед та бидэнд нэр, имэйл хаяг зэрэг мэдээллийг өгдөг. Мөн сайтыг ашиглах явцад техникийн шинж чанартай мэдээлэл (жишээ нь: IP хаяг, browser төрөл, үзсэн хуудасны статистик, cookie) автоматаар цугларч болно.

3. Төлбөрийн мэдээлэл

Premium контент худалдан авах үед төлбөрийг QPay гуравдагч талын төлбөрийн системээр дамжуулан хийдэг. Таны карт болон банкны нууц мэдээллийг бид цуглуулдаггүй, хадгалдаггүй — уг мэдээллийг зөвхөн QPay болон холбогдох банк, санхүүгийн байгууллага шууд боловсруулдаг.

4. Cookie болон Facebook Page плагин

Манай сайт үйлчилгээгээ сайжруулах зорилгоор cookie ашигладаг. Мөн бид Facebook Page плагиныг ашигладаг бөгөөд энэ нь Facebook-ийн өөрийн cookie болон мэдээлэл цуглуулах бодлогын дагуу ажилладаг. Facebook-тэй холбоотой мэдээллийн талаар дэлгэрэнгүйг Facebook-ийн Нууцлалын бодлогоос үзнэ үү.

5. Мэдээллийг ашиглах зорилго

Цугларсан мэдээллийг бид дараах зорилгоор ашиглана: үйлчилгээгээ үзүүлэх, хэрэглэгчийн бүртгэл, эрх (эхийн эрх) баталгаажуулах, төлбөр тооцоог бүрдүүлэх, сайтын аюулгүй байдал, чанарыг сайжруулах.

6. Мэдээллийн хамгаалалт

Бид таны хувийн мэдээллийг зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээгээр хамгаалахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч интернэтээр дамжуулах мэдээллийн 100% аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй гэдгийг анхаарна уу.

7. Гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг зарж борлуулдаггүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд (жишээ нь: QPay төлбөрийн систем, Facebook) гуравдагч талтай мэдээлэл хуваалцдаг.

8. Холбоо барих

Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй сайтад заасан холбоо барих мэдээллээр дамжуулан холбогдоно уу.