Blog

  • Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн ахтайгаа нийлж цогцсыг нь нуусныг 4 жилийн дараа илрүүлжээ

    Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн ахтайгаа нийлж цогцсыг нь нуусныг 4 жилийн дараа илрүүлжээ

    Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд, цогцсыг нь нууж булсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

    Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, түүний цогцсыг олсон аж.

    Уг хэргийг түүний төрсөн эцэг 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироосон болох нь илэрчээ.

    Ингэхдээ тэрбээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, хүүгийнхээ цогцсыг нууж булсан болох нь тогтоогджээ.

  • Нэг айлын 6 хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

    Нэг айлын 6 хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нэг айлын 6 хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай үйл явдал болжээ. 1-4 дүгээр ангийн хүүхдүүд аав ээжтэйгээ байсан байна. Гүн эмгэнэл илэрхийлье. Эх сурвалж: Сэлэнгэ телевиз

  • Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

    Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

    Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн НОЦТОЙ хэрэг гарчээ.

    Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

    Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

    Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

    Албан бус эх сурвалжийн мэдээллээр охины хамт амиа алдсан 30 настай эмэгтэй 8 сартай ЖИРЭМСЭН байсан гэх бөгөөд  хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

  • Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүрэгт аймшигт аллага гарчээ

    Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүрэгт аймшигт аллага гарчээ

    Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүрэгт аймшигт аллага болжээ

    30 настай эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамтаар амь насыг хохироосон хэрэг гарчээ

    Мөн 3 настай хүүхдийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна

    Уг хэрэгт 48 настай иргэн Б-г холбогдуулан шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна

    Хэргийг үйлдсэн байж болзошгүй 48 настай Б гэгч нь хөрш айлынх оршин суугч, сэтгэцийн өвчтэй нэгэн гэн мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна

  • Hello world!

    Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!

Лайк дараад мэдээгээ уншаарай

This will close in 10 seconds