Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн НОЦТОЙ хэрэг гарчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр охины хамт амиа алдсан 30 настай эмэгтэй 8 сартай ЖИРЭМСЭН байсан гэх бөгөөд  хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Лайк дараад мэдээгээ уншаарай

This will close in 10 seconds