Согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ижил хүйстэн залуу хөрш айлынхаа 22 настай эрэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Тухайн өдөр хохирогч цагдаагийн байгууллагад “Зүс таних хөрш айлын залууд хүчирхийлүүллээ” гэх гомдол гаргасан байна.

Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Лайк дараад мэдээгээ уншаарай

This will close in 10 seconds