Эмч оюутнаа хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Энэ хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Author: ka5boldoo@gmail.com
-

ТАНИЛЦ: Монголын хамгийн ховор, үнэтэй хөөрөгний эзэд
Монгол эрчүүд тэмдэглэлт баяр, ёслолоор мэнд мэдэж, хөөрөг солилцон тамхилдаг ёсон уламжлал болж үлджээ. Тэгвэл сар шинийн баяр ойртсон энэ үед эрчүүдийн гангараа болсон хөөрөгний яриа газар авч, сонирхох хүн ч олон болдог.
Эргэлт.мн сайт сар шинийн баяртай холбогдуулан Монголын хамгийн ховор, үнэтэй гэгддэг хөөрөгнүүдийг хэн хэн барьдгийг танилцуулъя.
-МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОНУРАН”-Ы Б.НАРАНХҮҮ БАРЬДАГ-
Монголын хамгийн үнэтэй хөөрөг буюу XVI зууны үед хамаарах эртний хөөргийг “МонУран”-ы Б.Наранхүү барьдаг гэнэ. Тэрбээр уг эртний үед хамаарах хөөргөө үнэ хаялцаж, 380 сая төгрөгөөр худалдаж авсан аж. Хөөрөг сонирхогчдын хэлж байгаагаар XVI зуунд хамаарах уг хөөрөг нь одоогийн зах зээлд “МонУран”-ы Б.Наранхүүгийн худалдан авч байсан үнээс хэд дахин өндөр байна.
.jpg)
-МАНЗУШИР ХУТАГТЫН ХӨӨРӨГ ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭД БАЙДАГ-
Манзушир хутагтын хөөргийг Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990-ээд оны үед худалдаж авсан гэгддэг. Тэрбээр уг хөөргөө хаа нэг сар шинийн баяр, наадмаар гаргаж, тоотой хэдэн хүнд харуулж байсан аж.

-АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ МАНЛАЙ БААТАР Ж.ДАМДИНСҮРЭНГИЙН ХАРЛАГ МАНАН ХӨӨРӨГ БИЙ-
Цэргийн жанжин, манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн харлаг манан хөөргийг их аварга асашёорюү Д.Дагвадорж эзэмшдэг. Уг хөөргийг өөрийн болгохдоо нэлээдгүй хөрөнгө зарж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭНГЭЛ ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ГАРТААМ, БОГД ХААНЫ ШҮРЭН ХӨӨРГӨӨР ГАНГАРДАГ-
Богд хааны хэрэглэж байсан гэгдэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд харьяалагддаг талаар хэвлэлээр мэдээлж байлаа. Тэгвэл чамин эдлэл, хурдан моринд “нугасгүй” УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд мөн Чин ван Ханддоржийн гартаам хөөрөг хадгалагддаг талаар хөөрөг сонирхогчид мэдээлж байв.

-ДОНДОГДУЛАМ ХАТНЫ СУВДАН ЦАГААН ХӨӨРӨГ ӨДГӨӨ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН О.ЧУЛУУНБАТЫН ГЭРГИЙД БИЙ-
Дондогдулам хатны сувдан цагаан хөөргийг 1979 онд Гүрдаваа Ринбүүчи Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмоны ээжид “Энэ бол Монголын өмч, монгол хүн эдлэх ёстой юм шүү” хэмээн өөрийн гараар өвлүүлэн үлдээж байсан гэдэг. Тэгвэл эл хөөрөг өдгөө Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын гэргийд хадгалагдаж байгаа аж.

-ХАМГИЙН ҮНЭТЭЙ ҮЕ ДАМЖСАН ХӨӨРӨГ ХӨВСГӨЛ АЙМАГТ БАЙДАГ-
Нэгэн удаа Эрдэнэт хотод Шилдэг хөөрөгний уралдаан зарлаж, тухайн үед 100 гаруй хөөрөг оролцож байсан гэх яриа бий. Тэгвэл тус уралдаанд тэргүүлж, “Шилдгийн шилдэг хөөрөг”-өөр шалгарсан шанага долоон од хэлбэртэй, шүрэн толгойтой, давхар оюу гуулин нуухтай, зааны ясан халбагатай, их гарын чүнчигноров хөөрөг өдгөө Хөвсгөл аймагт байгаа аж. Уг хөөргийг тус аймгийн иргэн Ц.Эрдэнэдаваад хадгалагдаж байгаа бөгөөд өвөг эцгээс нь үе дамжин уламжлагдан ирсэн гэнэ.
(24).jpg)
-МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН ХӨӨРӨГНИЙ ЦУГЛУУЛГАТАЙ ДА.ГАНБОЛД-
Монгол Улсад хөөрөгний цуглуулгаараа тэргүүлдэг нь Да.Ганболд гэдэг. Тэрбээр аравдугаар ангиа төгсөхдөө ааваасаа Монголын түүхэн дэх нэр, алдартай хүмүүсийн эдэлж, хэрэглэж явсан хөөргийг өвлөснөөс хойш цуглуулгаа улам нэмэгдүүлсэн аж. Өдгөө түүний хөөрөгний цуглуулгад Монголын шилдэг 100 хөөрөгнөөс хэд хэд нь байдаг гэгддэг.

-

Дуучин Нарагийн нөхөр: Миний эхнэр хүүхдийг доромжилон хүнийг зохих зүйлээр нь шийтгэнэ
Дуучин Нараг болон түүний аж ахуйг эсэргүүцэж Түнхэл тосгоны иргэд нутгаасаа хөөж буй гэх тэмцэл маргаан шийдэгдээгүй байгаа билээ. Түүнчлэн дуучин Нара өөрөөсөө 20 насаар дүү хүнтэй гэр бүл болсон гэдгээ цахим орчинд нийтэлсэн нь олны анхааралд өртөөд байгаа юм. Түүний нөхөр б.Билгүүн өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Юугаа ч мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд бид 3 шонхор зусландаа 2 жил хэл амгүй хэрүүл уруулгүй сайхан байсан. 8 сарын өмнө миний эхнэр бие давхар болж бид 2 шонхор зусландаа мөрөөдлийн байшингаа барих талаараа ярьж бодож эхэлсэн. Зун ч болж бид хоёрын мөрөөдсөн байшин минь баригдахын даваан дээр миний эцэг эх гэх хүмүүс гэнэт биднийг хөөж туудаг байсан байж яахаараа эднийг хөөдөггүй юм гэж орилж миний бие давхар эхнэрлүү дайрсан. Эхнэр хүүхдээ хамгаалж зогсох бол миний үүрэг би эхнэр хүүхдээ ямар ч үед хэнийг өөдөөс хамгаална.
Тэр үед би эцэг эх хоёртоо та хоёр чинь тэнэг юмуу энд миний хүүхэд таны хүү байгаа гэхэд хараалын үгээр дайрч давшилсан би тэгж хэлж байхад нь зүгээр байж чадна гэжүү. Би шууд л төврүү бууж гомдол өгсөн миний эхнэр хүүхдийг миний хажууд муулах хүнийг би тэр дор нь зохих ёстой зүйлээр нь шийтгэнэ. Энд нэг ч эх нь хүүгээ буцаж авмаар байна гэсэн юм байхгүй ээ та нар андуураад байна” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
-

Согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ижил хүйстэн залуу хөрш айлынхаа 22 настай эрэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Тухайн өдөр хохирогч цагдаагийн байгууллагад “Зүс таних хөрш айлын залууд хүчирхийлүүллээ” гэх гомдол гаргасан байна.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-

Дуучин Сэрчмаа шинэхэн найз залуугаа ил гаргажээ
Монголын рок, попыг уяхан хоолой, туяхан биеэрээ байлдан дагуулж явсан дуучин Сэрчмаа буюу Селли 40 нас хүрчээ .Тэрээр 1982 оны 8 сарын 14-ны өдөр хорвоод мэндэлжээ. Энэ удаагийн төрсөн өдрөөрөө найз нөхөд, гэр бүлийн хүрээнд нижгэр тэмдэглэсэн бөгөөд шинэхэн найз залуугаа танилцуулсан байна


-

Найман настай охиныг хүчирхийлж, мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргил дараа жил суллагдана
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөж, хийсэн хэргийнхээ ул мөрийг арилгахын тулд цогцсыг мөчилж, цүнхэнд хийн хаясан хэрэгт тус аймгийн харьяат Н.Мөнх-Оргилыг буруутгаж, цаазын ял оноосон байдаг. Шүүхээс түүнд цаазын ял оноосон ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж, 25 жилийн хорих ял оноосон билээ. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь найман настай охины амийг хөнөөхөөс гадна Улаанбаатар хотод гурван охиныг орцонд хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэргээр буруутгагдсан юм. Талийгаач охин Н.Мөнх-Оргилын ахын хамар хашаанд амьдардаг байсан билээ. Охиныг хөнөөсөн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, түүнд ял оноосон юм. Хачирхалтай нь, Н.Мөнх-Оргил ганц ч удаа хэргээ хүлээгээгүй бөгөөд одоо хүртэл өөрийгөө “Хилс хэргээр ял эдэлж байгаа” хэмээн ярьдаг аж. Тэгвэл тэрбээр Шүүхийн шийдвэрийн 405 дугаар хорих анги буюу гянданд найман жил хорих ял эдэлж, саяхан Мааньтын хорих руу шилжжээ.
Энэ талаар эх сурвалж “Н.Мөнх-Оргил гянданд олон жил суусан хоригдлын нэг. Спортоор хичээллэдэг учраас бие нь эрүүл чийрэг юм билээ. Тэрнээс хэр баргийн хүн гяндангаас тэнхээтэй гарч ирдэггүй юм. Мааньтад хорих ял эдэлж байгаад өөр анги руу шилжсэн гэсэн. Одоогоор аль ангид байгааг нь мэдэхгүй. Н.Мөнх-Оргилд найман жилийн биеэр эдлэх ял үлдсэн” гэв.
-

Дуучин Г.Эрдэнэчимэг С.Жавхланд хандан шupvvxэн үг дайв
УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн үзэсгэлэнт гэргий уртын дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын үлгэр дуурайл болсон сайхан бүсгүйчүүлийн нэг. Түүнийг нөхрөөсөө са лсан гэх мэдээлэл гарсан бөгөөд одоогоор албан ёсоор салсан уу үгүй юу гэдэг нь нууц байгаа билээ.
Тэрээр цахим хуудаснаа “Хожимоо харамсахгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул” хэмээн нэгэн сайхан зургаа сошиалд нийтэлжээ.
Г.Эрдэнэчимэг нь 1984 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн билээ. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ын ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн орж байсан гэдэг.
Сайхан бүсгүй маань уртын дуучнаас гадна 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд миссийн титэм зүүсний дараа Солоност зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ. Мөн тэрээр 3 хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээ Монгол ахуйтай ойр өсгөж хүмүүжүүлдэг. Энэ талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Хүүхдүүдээ хэтэрхий тансаг, бэлэн хэрэглээнд автуулахгүй байхыг хичээдэг. Монгол гэрт байлгах гээд байдаг нь тийм л учиртай. Хүүхэд гэрт байхаар гаднаас түлээ оруулах, ус зөөх гэх мэтчилэн ажилд гар бие оролцдог.
Гэрт амьдрахаар хүүхдийг боль, битгий хий гэх үгнүүд маш их багасдаг. Хашаандаа өөрийн дураар явна, заавал тэднийг хөтлөхгүй, өөрийнхөө мэдрэмжээр гармаар байвал гарч, ормоор байвал орох нь зөв гэж боддог. Ер нь хүүхэд гэрт байснаар маш их хөгждөг.
Жишээлбэл, байранд амьдардаг хүүхэд заавал хүний хараа хяналттай, ээж юм уу, аавтайгаа л гарах болдог. Хаашаа явахаа мэдэхгүй хүнд хөтлүүлсэн хүн л болж хувирах гээд байдаг. Манай хүү гэхэд надтай хөтлөлцөж явах дургүй. Хотын төвд өөрийн дураар л явдаг. Энэ нь нэг талаараа өөрийгөө жолоодож сурах арга барил байх. Ямар нэгэн ном сонин уншуулахаас илүү 20 жилийн дараа ямар хүүхэд болж төлөвших алсыг харж хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв хэмээжээ.
Дашрамд дуулгахад Г.Эрдэнэчимэг нь Энэтхэгийн Дарамсалад Олон улсын айлчлал хийж яваа аж.
-

Төрсөн охиндоо 40 жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлдэж байжээ
Өдгөө 70 нас хүрээд буй эр өөрийн төрсөн охиноо бага сургуульд байх үеэс нь эхлэн хэдэн зуун удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэж, дахин дахин жирэмсэн болгож, үр хөндүүлж, тэр ч байтугай төрсөн зээ охиндоо хүртэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн түүнд өгсөн 25 жилийн хорих ялыг шударга бус гэж үзэн давж заалджээ. Прокурор мөн ялыг хэтэрхий хөнгөн гэж үзэж, сөрөг давж заалдах гомдол гаргасан байна.
Түүний энэ ичгүүргүй гэмт хэрэг 1985 оноос эхтэй аж. Шүүхийн мэдээлснээр, түүний охин Б нь бага сургуулийн хоёрдугаар ангид сурч байх үед анхны гэмт хэргээ эхлүүлсэн бөгөөд уг гэмт хэргээ 40 жилийн турш үргэлжилсэн байна.
Зөвхөн хууль ёсны дагуу нотлох боломжтой гэмт хэргийн үйлдэл нь хамгийн бага тоо 277-д хүрсэн байна. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал болон Б-ийн насыг харгалзан үзвэл гэмт хэрэг бүрийн нотлох баримтыг бүртгэл, бичлэгээр цуглуулахад хэцүү байсан байна.
Энэ хугацаанд ааваасаа жирэмсэн болж, үр хөндүүлэх шаардлагатай болсон бөгөөд эцэст нь 2012 онд төрсөн байна.
Тэрбээр зээ охиноо арван нас хүрэхээс нь өмнө олон жилийн турш бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Аавынхаа гаж үйлдэлд 40 гаруй жил дарлагдсан бүсгүй нийгмээс тусламж хүсэж, шүүхэд ханджээ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад “Би согтуу байсан болохоор санахгүй байна” гэж гэмт хэргээ үгүйсгэж, ялыг мөн үгүйсгэсэн байна.Солонгосын Тэжон хотын шүүхийн зүгээс ДНХ-ийн шинжилгээ, нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгээс үндэслэн гэм буруутай гэж тооцон түүнд 25 жилийн хорих ял оноосон байна.
Бүсгүйг бэлгийн хүчирхийллийн талаар удаан хугацаанд мэдээлээгүйтэй холбогдуулан шүүх түүний “өөрийгөө хамгаалах цорын ганц арга зам бол дуулгавартай байх явдал гэж бодож байсан” гэсэн мэдэгдлийг хүлээн авсан байна.
Гэмт этгээд давж заалдах гомдол гаргасан бол прокурорын тал 25 жилийн ял нь хэтэрхий богино гэж маргаад байна.
Давж заалдах шатны шүүх хурал дээр ч гэмт этгээд үйлдсэн гэмт хэргээ үгүйсгэж, “миний охин намайг мөнгө өгөөгүй учраас хилсээр гүтгэсэн” гэжээ.
Шүүх түүнийг “Гэмт хэргийн мөн чанар нь маш аймшигтай бөгөөд тэрбээр 40 жилийн турш хамгаалж, өсгөх ёстой байсан өөрийн охиноо хүчирхийлж, тэр ч байтугай өөрийн зээ охиноо хүчирхийлж байсан” гэж мэдэгдэв.
-

23 настай эмэгтэй өөрийн 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөхийг завджээ
Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонсголонгийн гүүр орчимд хүн итгэхийн аргагүй аймшигт хэрэг гарч, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 23 настай эмэгтэй өөрийн 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөхийг завджээ. Улмаар өөрийнхөө судсыг ханаж, амиа хорлох үйлдэл хийсэн байна. Тухайн эмэгтэй одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. “Эх хүн ямар шалтгааны улмаас ийм алхам хийв? Төрсний дараах сэтгэл гутрал уу, эсвэл өөр хүчин зүйл үү?” гэх асуулт олны анхааралд байна. #Сэрэмжлүүлэг #НоцтойМэдээ #Яаралтай #Сонсголон #ЦагдаагийнМэдээ
-

Согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 5-нд 22 настай хохирогч залуу цагдаагийн байгууллагад “Зүс таних хөрш айлын залууд хүчирхийлүүллээ” хэмээн гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон аж.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.