Согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөрш айлынхаа эрэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 5-нд 22 настай хохирогч залуу цагдаагийн байгууллагад “Зүс таних хөрш айлын залууд хүчирхийлүүллээ” хэмээн гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон аж.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Лайк дараад мэдээгээ уншаарай

This will close in 10 seconds