23 настай эмэгтэй өөрийн 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөхийг завджээ

Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонсголонгийн гүүр орчимд хүн итгэхийн аргагүй аймшигт хэрэг гарч, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 23 настай эмэгтэй өөрийн 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөхийг завджээ. Улмаар өөрийнхөө судсыг ханаж, амиа хорлох үйлдэл хийсэн байна. Тухайн эмэгтэй одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. “Эх хүн ямар шалтгааны улмаас ийм алхам хийв? Төрсний дараах сэтгэл гутрал уу, эсвэл өөр хүчин зүйл үү?” гэх асуулт олны анхааралд байна. #Сэрэмжлүүлэг #НоцтойМэдээ #Яаралтай #Сонсголон #ЦагдаагийнМэдээ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Лайк дараад мэдээгээ уншаарай

This will close in 10 seconds