Үнэтэй мэдээ
Халхын шоронд болсон "Маш нууц" ажиллагаа...
2026.07.21
10,480 үзэлт
Засан хүмүүжүүлэх удирдах газарт мэдээлэх нь. 1984 оны 3 дугаар сарын 25-ны өглөөний 8 цагийн байдлаар. Мааньтын чанга дэглэм бүхий 415 дугаар анги хоригдол ялтны тоо дансаар 1166. Өглөөний 9 цагийн байдлаар бүгд тоонд бэлэн суусан. Шалтгаантай ялтан байхгүй гэсэн мэдээг холбоочин бүсгүй факсаар өгч байлаа.
Тус хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд дэд ахлагч Уламбаяр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэгвэл Говь-Алтай аймгийн харьяат 10 жилийн хорих ялтай ялтан Р.Санжид хорих ангийн харуул хамгаалалтын албаны төлөөлөгч дэслэгч Анандын гарын үсэгтэй бичгийг үзүүлж, би зоонд гуталчны заалттай юм, намайг орос цэргүүдийн хог дээрээс хаягдал бакаал олж ирээд хоригдлуудыг яланд өмсдөг гутал янзал гэсэн, зөвшөөрлийн бичиг нь энэ байна гэж өөрийн үйлдсэн хуурамч бичгийг үзүүлээд дэд ахлагч Уламбаярын хулхин дээр нь цэцэг ургуулан гарч чадсанаар бүтэн нэг жил засангийн эрлийнхнийг чулуу хөөлгөсөн түүхтэй.
Тэгээд Санжид мянга гаруй айлын хашаа өшиглөж айл ухаж. Өмнөговь аймгийн нэгэн сумын засаг даргын албанд унадаг UAZ-469 маркийн машиныг хулгайлан одож гэнэ. Түүнийг эрүүгийн цагдаа болон засан хүмүүжүүлэх газар, тагнуулынхан гээд бүгд эрэн сурвалжилж гутлынх нь өсгийг л барж байлаа. Санжид машин чадамгай барьдгаараа өнөөгийн мастеруудаас илүү нэгэн байв. Санжид шоронгийн гал хам 15 жилийн хорих ялтай Дарханы буурал хочит Жаргалсайхандаа шоронгоосоо оргохын өмнө хам нь энэ шоронд удаан суух сонирхол алга, сиймхийг нь тааруулж байгаад нэг өглөө арилаад өгнө. Тэгээд оргож гарсан өдрөөсөө хойш 365 хоногоод чамайг ирж авна. Улаан дээвэртэй орой дээрээ цоолсон UAZ-469 маркийн машинтай ирнэ. Би өөрөө улаан өнгөтэй бүрх малгай өмссөн байна. Тиймээс чи хойтон хавар оргоно гэсэн сайн бэлтгэлтэй байгаарай "Хавар нэгэн шоронд удаан суух сонирхол алга. Сиймхийг нь тааруулж байгаад нэг өглөө арилаад өгнө. Тэгээд оргож гарсан өдрөөс хойш 365 хоногт чамайг ирж авна. Улаан дээвэртэй орой дээрээ зоосон УАЗ-469 маркийн машинтай ирнэ. Би өөрөө улаан өнгөтэй бүрх малгай өмссөн байна. Тиймээс чи хойтон хавар оргоно гэсэн сайн бэлтгэлтэй байгаарай" гэж байнга сануулдаг байв.
Жаргалсайхан олон жил шоронд ял эдэлсэн архаг ялтан учраас дотроо: "Миний гал хам сайхан заалж байна даа" гэж бодон өнгөрчээ. Харин Санжидийг хэзээ нэг чихтүүлж ирээд сонжоонд орчихсон "Хамаа турж үхлээ, Жагаа чи тосыг нь гоёчихсон цуйван оруулаач" гэж гуйх биз, энэ өдөр нэг их удахгүй байлгүй гэх ухааны юм ургуулан бодож суужээ.
Шороогоор шуурсан хаврын зэвэргэн өдөр буурал хочит Жаргалсайхан Баюу дээр шохой жижиглээд зогсож байтал хамгаалалтын торон гадна талаар яах аргагүй улаан туг орой дээрээ хатгасан UAZ-469 маркийн машин яваад өнгөрөх нь харагдлаа. Санжидийн хэлсэн үгэндээ эзэн болоод хүрээд ирсэнд итгэж ядсан Жаргалсайхан нэг хэсэг балмагдаж, эгээтэй л хажуудах ял хамууддаа ханд өгчихсөнгүй.
Санжид постын цэрэг Хэнтий аймгийн харьяат Хүрэлбаатартай уулзаад "Чи бид хоёр адилхан эр хүмүүс байна. Ах нь энэ аймшигт шоронгоос олон жилийн хорих ялтай найзыгаа оргуулах гэсэн юм. Миний дүү ахтаа тусал. Ах нь дүү хүүгээ гомдоохгүй. Хэзээ мөдгүй цэрэг халагдах гэж байна. Би чамд 1000 төгрөг өгье. Цоо шинэ орос хоромон гутал өгье" гэж. Тэр үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг нь дээд мэргэжилтэй албан хаагчийн сарын цалингаас хол давах мөнгө юм. Халагдах цэрэг Хүрэлбаатар Санжидийн саналыг хүлээн авч "Би маргааш 16 цагт яг энэ пост дээр гарна. Та 17 цагийн үед миний үүрэг гүйцэтгэж байгаа постын ойролцоо ирээд авах ёстой хоригдлоо дуудаарай. Би тань руу гүйж байгаа хоригдлыг онохгүйгээр ойролцоо газарт нь буудна. Та одоо гутал мөнгөө тэр чулуун доор хийчих. Би ч гэсэн за гэвэл ёогүй эр хүн" гэж хэлээд Санжидийг өөртөө бүрэн итгүүлж чаджээ.
Ингээд байлдагч Хүрэлбаатар ээлжийн үүргээ биелүүлж ирээд харуулын даргатайгаа уулзаж өөртөө тохиолдсон явдлыг нэг бүрчлэн тодорхой танилцуулсан байна. Харуулын даргын нүд нь сэргэж "Чамтай уулзсан тэр этгээд бол Монгол орон даяар эрэн сурвалжлагдаж байгаа аюултай оргодол Рагчаа овогтой Санжид гэдэг чинь байхгүй юу" гэж хэлээд Мааньтын хорихын албан хаагчдын контор руу хурдан гүйлээ.
Засангийн албан хаагчдын шүдний өвчин болоод байсан Санжид нь өөрөө гэнэт өөрөө ороод ирэхэд Майнтын хорихын дарга нар найр хийх нь холгүй баярлаж, дээд удирдлагадаа яаралтай гэгч нь мэдэгдэв. Одоо зөвхөн Санжидийг эрсдэлгүй сэжиг авхуулахгүй цэвэрхэн баривчлах л үлдэв.
Санжид маргааш өдөр 17 цагт гал хам Жаргалсайханыгаа шоронгоос оргуулж …

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000