Үнэтэй мэдээ
18 настай хүү бусдын бэлэг эрхтнийг хайчлан хаясан аймшигт хэргийн нууц..
2026.07.13
5,811 үзэлт
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 18 настай хүү бусдын бэлэг эрхтнийг хайчлан хаясан аймшигт хэргийн нууц..
Хүйтэн салхи говийн уудам талыг зүсэн үлээж, хуурай шороо хана туурга наалдан исгэрэх арван нэгдүгээр сарын тэр нэгэн шөнө Гурвантэс сумын гүнд хэний ч санаанд багтамгүй аймшигт үйл явдлын эхлэл тавигдсан юм. Хүн гэдэг амьтан яг ямар үед өөрийн доторх хүнлэг чанараа гээж, араатнаас ч дор совинтой болон хувирдаг вэ гэх асуулт говийн тэр нэгэн жижигхэн сумын хүмүүсийн сэтгэлийг өнөөдрийг хүртэл зүссээр байна. Гэмт хэрэг, араатан шинж чанар гэдэг зөвхөн олон жил шоронгоор явсан, зүс буруулсан нэгнээс гардаггүй, харин бидний дэргэд, хэний ч нүдэнд даруухан харагдах арван наймхан настай хүүгийн дотор ч нуугдаж байдгийг энэ түүх гэрчилнэ.
Гэмт хэрэгтэн O.М гэгч залуу ердөө л амьдралын босгыг дөнгөж алхаж байсан нэгэн. Сумандаа ээж, хойд эцэг, дүү нарынхаа хамтаар амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, дуу цөөтэй амьдардаг байсан тэрхүү хүүгийн дотор ямархан хэрцгий совин, ямар аймшигт чөтгөр нуугдаж байсныг хэн ч тааварласангүй. Архи, согтууруулах ундаа хүний уураг тархийг самууруулахдаа зөвхөн ухамсарыг нь унтраагаад зогсохгүй, дотор нь гүн нуугдсан араатныг сэрээдэг ажгуу.
Хэрэг явдал тэрхүү аймшигт аллагаас зургаан хоногийн өмнө эхэлсэн юм. 11-р сарын 14-ний тэр нэгэн үдэш гэмт хэрэгтэн O.М хөдөөнөөс сумын төвд орж ирээд байжээ. Эмээгийнхээ гэрт дулаацаж суутал түүний найз Э утсаар залгаж, суман дээр ирчихсэн байгаа тул хамт хонохыг санал болгов. Гэмт хэрэгтэн O.М мотоциклоо хөлөглөн, шөнийн харанхуйг зүсэн өвсний фондны ойролцоох найзынхаа гэр лүү хөдөлжээ. Тэндээс тэд мал эмнэлгийн гадаа зогсох зүс таних ах Хохирогч О.Б-тэй уулзаж, улмаар түүний гэр лүү хамтдаа зорьсон байна. Тэдний дунд "Хараа" нэртэй архи, хэдэн шил пиво байлаа. Архины шил хоосрох тусам гэрийн доторх уур амьсгал хүндэрч, хүмүүсийн үг хэл ширүүсэж эхлэв.
Гэнэтхэн гэрийн эзэн хохирогч О.Б шүүгдэгчийн найз Э-тэй маргалдаж, заамдалцаад авлаа. Энэ үед 18-хан настай гэмт хэрэгтэн O.М -ий…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000