Аюур тэр үед хорин дөрөвтэй, царай зүс сайтай, найз нөхөдтэйгөө гадуур гарч хааяа наргиж цэнгэдэг жирийн л нэг охин байжээ. Нэг зуны орой хэдэн найзтайгаа сууж юм ууж идсээр байгаад нэлээн орой болсон хойно харихаар гарсан гэдэг.
Найзууд нь яагаад хамт суулгаж өгөөгүй юм, эсвэл Аюур өөрөө “Би түрүүлээд явчихъя аа, та нар байж бай” гээд ганцаараа салсан юм уу гэдгийг сүүлд нь хэн ч яг таг хэлж чадаагүй. Ямар ч байсан тэр шөнө Аюур ганцаараа нэлээн алхаж байгаад замын хажуугаас гар өргөн такси барьсан юм билээ. Тэр үед одоогийнх шиг утсаараа машин дуудаад жолоочийн нэр, дугаар, явж байгаа зам чинь бүгд үлддэг юм байсан биш, зам дээр гараа өргөөд зогсож байгаа машиныг л бариад суудаг үе. Хар өнгийн хуучивтар машин Аюурын хажууд ирж зогсоход жолооч нь дөч шүргэж яваа болов уу гэмээр Мягмаржав гэдэг эр байсан бөгөөд эхэндээ сэжиг авахаар юм огт гаргаагүй гэдэг.
“Хаашаа явах вэ?” гэхэд нь Аюур гэрийнхээ зүгийг хэлээд арын суудалд сууж, цүнхээ тэврээд толгойгоо түшлэгт налчихсан байна. Жолооч толиндоо ганц хоёр удаа хараад “Нэлээн уучихсан юм биш үү, дүү?” гэхэд Аюур “Гайгүй ээ, гэртээ л хүрчихье” гэж хариулжээ.
Машин хөдөлснөөс хойш хэдхэн минутын дараа Аюурын дотор муухайрч, толгой нь эргээд эхэлсэн ч архи уусных байх гэж өөрөө бодсон гэдэг. Харин Мягмаржав охины байдлыг толиндоо ажиглаж явснаа урд хоёр цонхоо нэг нэгээр нь татаж хаагаад, дараа нь паараа улам чангалсан байна. Зуны орой байхад машины дотор улам бүгчим болж Аюур “Ахаа, цонхоо жаахан онгойлгочих л доо, халууцаад байна” гэхэд өнөөх эр “Салхи аваад бүр муудна аа, удахгүй очно” гэж тоомжиргүй хэлжээ.
Аюур өөрийн талын цонхыг оролдоход онгойхгүй байсанд “Энэ чинь яагаад болохгүй байгаа юм?” гэхэд Мягмаржав “Наадах чинь эвдэрчихсэн юм аа” гээд яриаг тасалсан гэдэг. Тэгээд л нэг мэдэхэд Аюурын зовхи дийлдэхээ больж, машин дотор байгаа юмс хүртэл хоёр болж харагдаад эхэлсэн байна. “Ахаа, зогсчих, би бөөлжих гээд байна” гэж арайхийн хэлэхэд Мягмаржав машинаа зогсоохын оронд “Тэсчих, одоо жаахан явна”…
★ Үнэтэй мэдээ
Таксины жолооч Аюур бүсгүйг таслаад хотын захад очоод....
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
1 hour ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

