Дашийнх гэдэг айл 80-аад оны эхээр алс баруун аймгаас нүүж ирээд удалгүй саалийн ганц үнээ цөөн бог малтай болоод хотын захад суурьшихаар хэдэн өдөр хашаа сураглаж явсаны эцэст Дэнжийн мянгын ногоон нуурын ардхан талд нэг эзэнгүй хашаа, жижиг шавар байшин байгааг мэджээ.
Хажуугийн айлуудаас нь асуувал “Энэ хашааг Цэрэнлхам гэдэг авгай л мэднэ дээ. Бидний мэдэхээр энэ хашаа лав л хоёр жил айлгүй байгаа юм” гэжээ. Даш Цэрэнлхам гэдэг авгайн талаар ажиг сураг тавьсаар л байж. Тэгээд нэг өдөр Цэрэнлхам гэдэг хайнагийн шар шиг тарган бор авгайг олж уулзаад учир явдлаа хэлжээ.
Цэрэнлхам түүнд хандаж “Бид уг нь ирэх зунаас хашаандаа гардаг юм бил үү гэж ярьцгааж байсан юм л даа Айл амьтан цөөнтэй, агаар ус нь цэвэр тун аятайхан газар байгаа юм. Нэг гэм нь хүүхдийн сургуулиас жаахан зайдуу л юм даа. Та үнэхээр сонирхож байгаа бол ярьж болох л юм” гэжээ.
Удаа ч үгүй Даш тэрхүү хашааг хямдхан худалдан авч өөрийн болгожээ. Хот газар хулгай зэлгий ихтэй гэж сонссон болохоор Даш зүс таньдаг хүнээсээ бие томтой сүрхий зуудаг нохойг нь түр хугацаагаар авчээ. Гэтэл хэд хоносны дараа нохой нь шөнөжин гийнаж боргоод унтуулахаа байж. Заримдаа ямар нэгэн амьтан элдэж хөөгөөд байгаа юм шиг хашааны нэг булангаас нөгөө булан руу гүйж хуцаад амар заяа үзүүлэхээ байж гэнэ...
Нэг удаа “Энэ муу золиг шөнө болохоор эзнээ санаад ингэдэг юм болов уу” гэж бодсон Даш шөнө дундын хирд цонхоороо харвал дүн цагаан хувцастай малгай, гуталгүй хүн хашааных нь буланд зогсож байна гэнэ. Эндэхийн урт гартанууд хэдэн хонь ямаа руу минь чоно шиг гэтэж байхаас зайлахгүй гэж бодсон Даш хаалгаа онгойлгон
“Юун хүн бэ, зогс. Түргэн холдохгүй бол буудлаа шүү” гэж хашгиртал цагаан хувцаст гэнэт алга болчихжээ. Тэр шөнөдөө нохой боргож хуцах нь арай гайгүй хоносны дараа. Маргааш шөнө нь мөн л бахь байдгаараа. Даш энэ үед “Бас л өнөө муусайн хулгайчууд нь ирж байгаа юм болов уу” гэж бодон буугаа барьсаар хаалга руугаа дөхтөл ямар нэгэн юм хаалга цонхыг нь түжигнүүлж байснаа
“Миний ус зөөдөг морин тэрэг хаана ба…
★ Үнэтэй мэдээ
Дашийнх гэдэг айл 80-аад оны эхээр алс баруун аймгаас нүүж ирээд удалгүй саалийн ганц…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
56 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

