Үнэтэй мэдээ

НУТАГТАА УЛААН ЛАМ ГЭЖ АЛДАРШСАН ХУВИЛГААН ЛАМЫН ТУХАЙ ХУУЧ ЯРИА_MP3

2026.09.06 1,026 үзэлт
НУТАГТАА УЛААН ЛАМ ГЭЖ АЛДАРШСАН ХУВИЛГААН ЛАМЫН ТУХАЙ ХУУЧ ЯРИА_MP3
Одоогийн Увс аймгийн Малчин сумын Цалгарын хэдэд шавилж сууж, онцгой увдис эрдэм шидээрээ нутаг усныхандаа ус уух заяа хайрлаж явсан Улаан ламын ач тусыг иргэд, Дархан эрдэнэт Улаанбаатар, Увс аймагт энх тунх амьдарч, эгэлгүй номтой ижийтэй тэр ламыг дурсан ярьсаар байна.

Түүнийг XX зууны эхээр Да хүрээнд бурхан номын хэргээр ирж, гавжийн дамжаа бариад буцах гэж байтал, хүрээнээс холгүй нутагладаг нэгэн хошууны ноён жууз тэрэгтэй иржээ.

"Манай хатан олон жил өвчилж, хүрээний номтой, чадалтай гэсэн лам болгоныг залж, ном уншуулж, гүрэм хийлгэж, эм тан авч уулгасан боловч засал авалгүй улам дордож, хоол ундаас гараад байна. багш лам маань Баядын Улаан лам Да хүрээнд ирсэн гэнэ лээ.

Тэр ламд нь тусалж магадгүй гэж айлтгахаар нь таныг зорин ирлээ. Манайд заларч, хатныг минь идэвхжүүлж хайрлана уу" хэмээн гуйжээ.

Улаан лам эрхийн нэг татаж үзсэнээ: "Морин цагт хөдөлье. Харин би дагуул гэлэнгээ авч явна шүү" гэсэнд ноён уухайн тас зөвшөөрчээ.

Тэрбээр ноёныхийг зорих замдаа, хоолыг нь хийдэг гэлэндээ хандаж:
"Чи энэ ноёныход очоод миний ид гэснийг идээдд байгаарай, нэрлэх хэрэггүй. Чиний их иддэгийн хэрэг одоо л нэг гарах нь. Энэ ноёны авгай гэгч харамч амьтан юм. Чамд их хоол өгч, харамлах сэтгэлийг нь оволзуулж, бухимдуулж байж эмчлэх учиртай юм" гэж захисан инээж.

Улаан ламтан тэр ноёныд бууж, хатных нь судсыг барьж үзсэнээ:
"Чи яасан харамч, хахир хүн бэ? Харамч, хахир учраас нутгийн чинь номтой лам чамд хараал хийжээ. Тэр айхтар хараалыг хариулж, хөл дээр чинь босгохыг бодъё" гэснийг ноёнд хандаж:
"Даруйхан нас гүйцсэн эр хонины бүх махыг нь гэдэс дотортой нь чануулчих" хэмээн айлдсаныг ёсоор болгожээ.

Хонины бүтэн махыг ламтны өмнө авчирч тавих үед, хэсэг өөх огтолж, гал дөрвөн хэдэн хэрчим мах идсэнээ, дагуул гэлэн рүүгээ түлхэж, бүгдийг нь идээд, ясыг нь сайхан мөлжөөд орхи гэжээ.

Гэлэн гуай намрын тарган эр хонины махыг яаралгүй зооглож, ясыг нь мөлжихийг нь мөлжиж, дуусах үед хонх дамар дуургаж, ном уншуулсан их ламтан тогоо дүүрэн усанд шар тос хийгээд халаачих. Хатанд нь хараал хийсэн ламыг би номын хүчээр дуудчихлаа.

Тэр лам тун удахгүй давхиад ирнэ. Архинд дуртай сүрхий номтой лам. Түүнд архи амсуулж болохгүй. Ороод ирэхээр нь архи өгөөд, энэ тогоотой усыг том хувинд хийгээд өгчхөөрэй. Тэгснээр тогоотой усыг гурван удаа тарнидаж орхижээ.

Гэрийн эзэн эхэнд гайхсан боловч, энэ хувилгаан ламтан хар усыг архи болгож хувиргадаг эдийн шидтэй хүн байх нь л дээ гэж бодсон нь, засарч хүүхэндээ хэлж, шар тос орхисон ус халаалгаж суутал, удалгүй хошуундаа нэртэй нэгэн лам орж ирэн, амар мэндээ мэдэлцэж, ноёных нь түүндээ цай унд өгсний дараа халаасан шар тостой усыг том хувинд хийж, архи уу хэмээн өмнө нь тавьж, бага гарын мөнгөн аяга дүүргэж барьжээ.

Өнөө лам аягатай усыг амсаж үзсэнээ: "Танай архи ямар сайхан гараа вэ? Хэдэн аяга архи хүртдэг хэрэг вэ?" гэж баясангуй өгүүлээд ууж гарчээ.

Улаан ламтан усыг эд шидээрээ архи болгож хувирахыг нүдээрээ үзсэн гэрийн эзэд түүнийг шүтэж биширч гүйцэв. Архинаас буцахгүй Улаан ламтан ноёны өгсөн дунд гарын мөнгөн аягаар хүртэх авч, ер согтохгүй өвчтэй хатанд элдэв засал хийж тарнидаж авай.

Улаан ламын эд шидээр архи болж хувирсан

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500