Үнэтэй мэдээ

НӨХӨР НЬ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООС ҮРГЭЛЖ ТАТГАЛЗДАГ БАЙСНЫ ЖИНХЭНЭ ШАЛТГААНЫГ ЭХНЭР НЬ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА Л МЭДЖЭЭ

2026.09.04 594 үзэлт
НӨХӨР НЬ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООС ҮРГЭЛЖ ТАТГАЛЗДАГ БАЙСНЫ ЖИНХЭНЭ ШАЛТГААНЫГ ЭХНЭР НЬ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА Л МЭДЖЭЭ
Хашааг хамаг тэвчээрээ барагдтал хүлээсэн Гэрэл хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Бүсгүйн сэтгэл гадаах цасан шуурга шиг байсан агаад өдий болтол хэл чимээгүй байгаа Хасаад чухам ямар зүйлийг буруу хийснээ үл санана.

Тэгээд тэдний ажлынх нь газрыг чиглэн, өөрийн эрхгүй урсах нулимсаа арчин, жаахан хүүхэд шиг нусаа татан алхаж явав. Хасаа бол Гэрэлийн хувьд хамаг л амь, амьдрал нь билээ. Гэрэл ч бас өөрийгөө Хасаагийн хувьд тийм л хүн гэж боддог байсан ч Хасаагийн сүүлийн үед гаргах болсон ааш аяг нь гомдоохдоо:

- Би энэ хүний хувьд хэн юм бэ? гэж өөрөөсөө асуух болсон билээ. Тэр хоёр оюутан байхаасаа үерхэн төгссөнөөсөө хойш хамт амьдарч байгаа аж. Бүсгүй хүүхэдтэй болохыг хүсэвч Хасаа:

- Юу юуны тухайд хүрэлгүй хүүхэдтэй болж яахын, гэдэг тул жирэмслэхээс хамгаалах эм уудаг байв.

Гэрэлээс илүү Хасаа бүсгүйн сарын юм ирсэн эсэхэд санаа зовно. Ажлаа солиод хагас жил болж байгаа Хасаа нилээд оройтож ирэх болж, Гэрэл асуухад нь уур уцаартай хариулах болжээ. Ганцаардаж суух бүсгүй:

- Би ажилд оръё, гэхээр,

- Би чамайг ажил хийлгэлгүй тэжээчихэж чадна, гэнэ.

Бүсгүй үгэнд нь ороод дахиж ярьсангүй. Гэрэл алсаас Хасаагийн шинэ ажлын газрын гадаа очив. Тийшээ орж, тэндээс гарч байгаа бүсгүйчүүдийг харвал ганган гоё хүүхнүүд байх тул бүсгүй Хасаагийн ажлын газар луу орж чадсангүй.

Ажилгүй байсаар сүүлийн үед ямар хувцас моодонд орсныг ч мэдэхгүй тул өмссөн хувцсаа хараад лав л хоёр, гурван жилийн өмнөөс ирсэн хүн шиг санагдаж гэрлүүгээ буцжээ. Буцахдаа уйлсангүй. Гэрийнхээ ойрхон дэлгүүрээс ногоо авч, гэртээ орон хоолоо бэлдэж тавиад Хасааг хүлээсэн боловч бас л ирсэнгүй. Утас нь холбогдохгүй байх тул хоолоо хийгээд аавынхаа зургийн өмнө тавьж:

- Охиныхоо хань ижил хурдан ирүүлж өгөөрэй, гэж дотроо шивнэн мөргөөд, хоолны халуун саванд Хасаагийн хоолыг хийж тавиад өөрөө хоолоо идэв.

Гэвч ганцаараа тул олигтой идэж ч чадсангүй. Хэрэглээний мөнгө гэж түүний түрүүвчинд зөндөө байгаа боловч түүнд ганцхан Хасаа л хэрэгтэй байлаа. Бүсгүй кино үзэж суугаа

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500