Шар хадны тэр хавиар олон жил амьдарсан хүмүүс шарилжин дунд ганцаар хөхөрч зэвхийрэн үлдсэн нэгэн байшинг андахгүй. Хэзээ нэгэн цагт эзэнтэй, өнөр айлын гал дүрэлзэж байсан гэхэд итгэмээргүй, цонх нь бараантан, хашаа нь элэгдэж гандсан тэр байшинг ойр хавийнхан “чөтгөртэй” хэмээн цээрлэж, харанхуй болсны дараа хажуугаар нь аль болох явахгүйг хичээнэ. Харин хүүхдүүд томчуудын ярианаас айхын оронд улам хорхойсож, хашааг нь дамжин байлдаж тоглонгоо “Нөгөө чөтгөр нь нэг гараад ирээсэй. Харах юмсан” хэмээн нэгнээ зоригжуулдаг байжээ.
Хэдийгээр байшин эзгүйрч, хашаан дотор нь шарилж өвдөг даван ургасан ч анзаарч харвал цагтаа тун нямбай айлын сууц байсны шинж үлдсэн байв. Хашаа хайсыг нь дурын нэг хүн аргацаан босгоогүй, гарын уртай, ажилсаг эзэн хэмжиж тааруулан хийсэн нь илт. Хашааны булан тохой, хуучирч муудсан хаалга, хашаан доторх юмсын байрлалаас хүртэл ахуй амьдралаа тордож, эд юмандаа гамтай ханддаг хүн энд амьдарч байсны ул мөр мэдэгдэнэ.
Гэвч тэр байшин нэг л эзгүйрсэнгүй. Анхны эзэн нь явснаас хойш гурван өөр айл худалдаж авч, гурвуулаа удаан тогтолгүй нүүсэн гэдэг. Яагаад шинэ эзэд нь ээлж дараалан явсныг Шар хаданд олон жил суусан Дэндэв гуай нэгэн удаа ийн ярьжээ.
- Энэ чинь Доржпалам гэдэг жолоочийн байшин байсан юм. Доржпалам ч ёстой ажилсаг, хичээнгүй эр байлаа. Аль баазад билээ дээ, жолооч хийдэг байсан санагдана. Машин тэргийг нь харахад л эзнээ хэлээд өгнө, үргэлж гял цал.
Тэр үеийн жолооч гэхээр тос масло болсон хувцастай, нүүр гар нь халтар хүн төсөөлөгддөг байж. Харин Доржпалам тэднээс тэс өөр. Хүмүүс түүнийг бүр “Торгон Доржпалам” гэж хочилно. Цэмцгэр торгон дээл өмсөж, ганган хар бүрхээ духдуулан тавьчихаад явж байх нь жолооч гэхээсээ илүү хот газрын ганган эр шиг харагддаг байжээ.
Машиндаа ч гаргуун. Замд эвдрэл гаргаж, эрэг боолттой зууралдан замын хажууд хэвтэж байхыг нь бараг хүн үзээгүй гэх. Нэг намар тэр үеийн жолооч нарын томоохон ажил болох тариа хураалтад дайчлагдаад явсан Доржпалам хэдэн долоо хоногийн дараа буцаж ирэхдээ…
★ Үнэтэй мэдээ
Хоёр эхнэр нь хоёулаа төрсөн өдрийнхөө маргааш нас баржээ… Харин шөнө болохоор тэр байшингаас…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
37 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

