Үнэтэй мэдээ

НАС БАРСАН ЭМЭГТЭЙ 8 НАСТАЙ ХҮҮТЭЙ УУЛАНД НУУЦААР УУЛЗДАГ БАЙЖЭЭ…

2026.08.25 933 үзэлт
НАС БАРСАН ЭМЭГТЭЙ 8 НАСТАЙ ХҮҮТЭЙ УУЛАНД НУУЦААР УУЛЗДАГ БАЙЖЭЭ…
Хүн өөрийн нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлээсээ хамгийн их эмээдэг гэдэг. Сүнс, буг чөтгөр гэх үг сонсоод л зүрх нь палхийн, ар нуруугаар нь хүйт даах хүн олон. Арга ч үгүй биз. Хүний таван мэдрэхүйд баригдахгүй, хаанаас гарч ирээд хаашаа алга болдгийг нь мэдэхгүй зүйл айдас төрүүлэх нь аргагүй. Гэвч хорвоог орхисон хүний сүнс бүхэн амьд нэгэнд хор хүргэж, гай зовлон дагуулдаггүйг гэрчлэх нэгэн явдал 1977 оны зун болжээ. Тэр зун Цонж хэмээх эмгэн хүрэн уулсын энгэрээр хэдэн айл зусаж байв. Нэг өдөр Самбуугийн найман настай хүү Доржхүү гадаа тоглож байснаа гэрийн үүдээр яаран орж ирээд,
- Ээж ээ, би Цэвэлмаа эгчтэй уулзчихлаа гэжээ. Гэрт байсан хүмүүсийн царай нэгэн зэрэг хувирч, зарим нь сууж байснаа өндөлзөв. Хүүгийн хэлсэн нэр тэднийг ингэтлээ цочоох учиртай байлаа. Цэвэлмаа гэдэг тэр бүсгүй бараг жилийн өмнө нас барсан хүн байсан юм. Энэ явдлын учрыг ойлгохын тулд хэдэн жилийн өмнөхөөс эхлэх хэрэгтэй.
Тус суманд таван жилийн өмнө Лувсанцэрэн хэмээх залуу малын бага эмчээр томилогдон иржээ. Залуу эмч эхний жилдээ ганцаараа шахам ажиллаж, нутаг усныхантай танилцан дассаныхаа дараа аймгийн төвд үлдсэн эхнэр Цэвэлмаа, бага насны хүү хоёроо авчирсан байна. Ингэж алслагдсан нэгэн бригадын айл өрх нэгээр нэмэгдэж, залуу гэр бүл шинэ нутагтаа төвхнөв.
Цэвэлмаа бол хүнтэй амархан эвлэдэг, гар цайлгахдаа харамгүй, ааш зан дөлгөөн бүсгүй байжээ. Гэрийнх нь үүдээр хэн ч орсон аяга цай бариулж, хоол унд байвал хуваалцахгүй гаргана гэж үгүй. Хэдхэн сарын дотор нутгийн хөгшид хүртэл түүнийг өөрийн хүүхэд шиг санаж, залуус эгч дүү мэт дотноссон гэдэг. Тиймээс Цэвэлмаагийн талаар муу үг хэлэх хүн тэр хавьд бараг байсангүй.
Гэтэл гай гэдэг хэлж ирдэггүй хойно нэг өдөр Цэвэлмаа гэнэт элгээ тэврэн эвхэрч унав. Яг тэр үед Лувсанцэрэн зэргэлдээх бригадын малд үзлэг хийхээр явчихсан байлаа. Хажууд нь байсан хүмүүс сандарч, яах учраа олохгүй байтал өөрийгөө эм тан мэддэг хэмээн ярьдаг нэгэн эр “ходоод нь базалж байна” гэж оношлоод ношпа хэмээх эм өгчээ.
Өвдөлт нь намдах байх

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500