Үнэтэй мэдээ

Түүхэн дэх хамгийн өндөр настай цуврал алуурчин

2026.08.24 86 үзэлт
Түүхэн дэх хамгийн өндөр настай цуврал алуурчин
Түүхэн дэх хамгийн өндөр настай цуврал алуурчин гэгддэг “Anna di Pištonja” буюу “Банатын шулам” нь гаднаасаа эгэл жирийн эмээ мэт харагддаг байсан ч олон арван хүний аминд хүрсэн аймшигт түүхтэй нэгэн байжээ. Түүнийг Сербийн Владимировац тосгонд “Баба Ануйка” гэж дууддаг байсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр 50-150 орчим эрэгтэйг хордуулан хөнөөсөн байж болзошгүй гэжээ.

Эрчүүдийг үзэн ядах болсон шалтгаан
Анна ди Пиштонья (Anna di Pištonja) 1838 онд өнөөгийн Румын улсын нутагт чинээлэг малчны гэр бүлд төржээ. Тэр тухайн үеийнхээ хувьд сайн боловсрол эзэмшсэн эмэгтэй байсан бөгөөд баян айлын хүүхдүүдтэй хамт сурдаг байв.

1849 онд гэр бүл нь Османы эзэнт гүрний хилийн бүс болох Банатын цэргийн хилийн бүсэд нүүж иржээ. Тэнд Анна нэгэн Австри-Унгарын офицерт дурласан ч удалгүй тэр залуу бүсгүйг хуурч, тэмбүү өвчин халдаагаад орхин явсан байна. Энэ явдлаас хойш Анна эрчүүдийг үзэн ядах болсон гэдэг.

Удалгүй өөрөөсөө 20 насаар ах эртэй гэрлэж, 11 хүүхэд төрүүлсэн ч тэдний 10 нь насанд хүрэлгүй өөд болжээ. Нөхөр нь ч сэжигтэй нөхцөлөөр нас барсны дараа Анна өвс ургамал, эмчилгээний аргаар оролдож эхэлсэн байна.

Анна ургамлын талаар их мэдлэгтэй, бас овжин наймаачин байжээ. Түүний хамгийн алдартай бүтээгдэхүүн нь “өвчтэй болгодог цай” байсан юм. Цэргүүд болон офицерууд энэ цайг ууснаар бие нь муудаж, эмнэлгийн үзлэгт тэнцэхгүй болж, улмаар цэргийн албанаас чөлөөлөгдөх эсвэл амралт авах боломжтой болдог байв.

Удалгүй “гайхамшигт эмээ”-гийн тухай яриа цэргийн хүрээнд тархаж, үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам зарим хүмүүсийн бие бүрэн сэргэхгүй, бүр нас барсан гэх цуурхал тархаж эхэлсэн байна.

“Хайрын шидэт ус” үнэндээ хор байжээ
Цэргийн үйлчлүүлэгч цөөрөхөд Анна шинэ “зах зээл” олжээ. Түүний туслах Любина Миланков (Ljubina Milankov) тосгоны эмэгтэйчүүдийн дунд Аннаг чөтгөртэй гэрээ байгуулсан, ид шидтэй “шулам” гэсэн

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500