Завхан аймгийн нэгэн суманд 1990 оноос эхлэн тэнэгэрч дүйнгэтэх, эрхтэн дутуу гажигтай төрөх, хөл гар доголон хазгар мурий хүмүүс бий болох, нас биенд хүрсэн хүмүүс гэнэт дүлий сохор болох зэрэг зэрэмдэг хүмүүс асар ихээр бий болж эхэлсэн байна.
Үүнийг 90-ээд оны эхээр зарим хүмүүс тус суманд “цус ойртолт” эрчимтэй явагдсанаас ийнхүү эрэмдэг хүмүүс төрөх боллоо гэлцэж байсан билээ. Бүр сумын засаг дарга нь сумынхаа хүмүүсийг өөр тийш нь нүүлгэж ондоо сумаас шинэ айлууд сумандаа урамшуулалтайгаар нүүлгэж авчран цус сэлбэх бодлого явуулахыг ч оролдож байсан гэдэг.
Уг нь тус сумынхан хөгшчүүдээсээ эхлээд хүүхэд нялхсаа хүртэл хэдэн үеэ хуруу даран мэддэг учраас тийм ч амархан цус ойртолт үүсэж гарах учиргүй байсан юмсанж.
Түүнээс гадна сумынхан нь яг яс цусан төрөлтэйгээ сууж ханилсан хүн нэг ч үгүй атал яагаад ийнхүү гаж өвчтэй мэдрэл, муутай хүмүүс ихээр төрөх болов оо хэмээн өөрсдөө ч гайхаж эргэлзээд эхэлсэн байна. Гэвч төвөөс ирсэн нэгэн дарга “Танай суманд цус ойртолт хэтэрхий их газар авлаа.
Аймаг орны нэрийг ч улс даяар бузарлаж гүйцлээ. Энэ балай явдлаа нэн даруй зогсоо” хэмээн мундагдсан учраас арга буюу дээр дурдсан арга хэмжээг зохиож эхэлсэн байна. Гэвч бүтэл муутай байлаа. Учир нь алс бөглүү хязгаарын ууланд хашигдсан юм юмнаасаа хол суманд ирж амьдрах хүн ховор харин сумаасаа өөр газар луу нүүх хүмүүс бол олон байлаа.
Харин тус суманд цус ойртолт хэмээх энэхүү гажиг яагаад гарч ирснийг нутгийн нэгэн хөгшин л сайтар мэдэж байсан бөгөөд тэрбээр харин энэ тухайгаа хүнд хэлбэл хэрэг төвөгт орооцолдож мэднэ хэмээн ам ангайлгүй хадгалж явсан юмсанж. Өдгөө Завханы тэрхүү бяцхан сум бараг мөхөж сөнөөд бригадын төв шиг жижигхэн цөөхөн хүн амтай газар л үлдсэн гэдэг.
Харин чухам яагаад гэнэтхэн цус ойртолт бий болж хүмүүс нь эрэмдэг зэрэмдэг болцгоон сүүлдээ ийш тийшээ нүүж алга болсны учрыг нэлээд хожим нь нутгийн нэгэн настай хөгшин ийнхүү хуучилж байсан гэдэг. 1986 оны намрын нэгэн шөнө тус сумын нутаг дээгүүр Оросын байлдааны тийрэлтэт о…
★ Үнэтэй мэдээ
Баруун аймагт цус ойртолтыг багасгах нэрээр хүнийг туршилтад оруулж...
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
43 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

