Хэдэн жилийн өмнө би нэг өвөл гурван найзтайгаа хамт Төвийн бүсийн нэг аймаг руу самарт явсан юм. Би ер нь далд юм, хум оpool, зөн билэг гэхээсээ илүү юм таахдаа жаахан гайгүй талдаа.
Очих газар маань их хол байсан болохоор жолооч маань замынхаа хагаст «Энэнээс цаашаа явж чадахгүй нь ээ» гээд биднийг буулгачихсан юм. Хоёр найзтайгаа хамт гурвуулаа хөнжил, пүүгээ, хүнсээ үрээд алхчихлаа.
Уг нь 20-оодхон километр газар ч гэлээ ачаатай болохоор нэлээн удаж, шөнийн 03:00 цагийн үед модон дундаа өглөө алхахаар ярилцав. Тэгсэн надад яагаад ч юм очих газраа бараг ирчихсэн юм шиг санагдаад, «Дахиад жаахан алхчихъя л даа, бараг ирчихсэн юм биш үү» гэсэн чинь нөгөө хоёр маань ядарсан байсан болохоор тэндээ хонохоор болсон.
Маргааш өглөө нь хоносон газраасаа 30-хан минут алхаад л зорьсон газраа хүрчихсэн дээ. Замд алхаж явахдаа би «Тэнд хэрвээ бэлэн отог тааралдаад орсон чинь бүр цуйван байж байвал гоё юу» гээд тоглоод инээлдээд явж байсан юм.
Тэгсэн модны захад мод мундаа зогсож байсан хоёр ахтай тааралдлаа. Тэр хоёр ах «Энэ доор нэг отог байна. Хүмүүс саяхан явчихсан даа, орохгүй юу» гэхээр нь баярлаад яваад очлоо. Орсон чинь үнэхээр янзын отог. Зуухтай, тогоотой. Тогоон дотор нь арай ч цуйван байхгүй байлгүй дээ гээд тогооны тагийг нээсэн, үнэхээр цуйван байсан гэж. За, энэ ч яах вэ.
Ингээд бидэнд отогтоо төхөөрөөд 6-7 хонож байсан юм даг. Тэр үеэс л орой болохоор хүрээд тойроод хүн алхаад байгаа юм шиг чимээ гараад эхэлсэн. Эхэндээ амьтан яваад байгаа юм болов уу гээд гараад харахаар ямар ч хөлийн мөр байхгүй. Цасаар мөрийг нь дарчихсан гэж бодмооргүй.
Ер нь л их ойр ойрхон чимээ байнга гардаг болсон. Тэгэсгээд хэд хонож байтал бид гурав сонин сонин зүүд зүүдлэх болсон. Миний хонины ээлж таарсан өглөө үүрээр 05:00 цагийн үед босоод би шөл буцалгаж суулаа. Гадаа тас харанхуй.
Шөл буцалгаж байхдаа жаахан зүүрмэглэтэл гэнэт отгийн үүдээр хар дээлтэй, уртаа хар сахалтай, 50-иад насны хүн ороод ирлээ. Тэр хүн үүдэнд хоол гүйлгээд суучихаар нь «Өлсөж байгаа юм болов уу» гэж бодоод нэг аяга шөл хийж өгтөл дорхноос нь сорж дуусгачхаад «Би нэг эгчийг аваад явна аа» гэж байна. Би «Өгөхгүй ээ» гэсэн чинь «Заавал аваад …
★ Үнэтэй мэдээ
Самаранд яваад БУРУУ ГАЗАР БУУЧИХСАН НЬ
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
41 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

