Үнэтэй мэдээ

20 жил ууланд гинжлэгдэж 8 хүүхэд төрүүлсэн хөөрхий бүсгүй

2026.08.20 6,361 үзэлт
20 жил ууланд гинжлэгдэж 8 хүүхэд төрүүлсэн хөөрхий бүсгүй
Хятадын Дөүинь платформ буюу ТикТокийн хятад хувилбарт нэгэн видео гарч иржээ. Эхэндээ бичлэг энгийн харагдаж байсан.

Нэгэн эрэгтэй хүүхдүүдээ хувцаслаж буй нь харагдана, цаашлаад өнөөх эр хүүхдүүдтэйгээ хамтдаа хооллоно. Гэвч камер хөдөлж, том шинэхэн байшингийн хажуугаар гараад ирэхэд ард нь нэгэн байшин харагдав. Нурж балгас болоогүй ч хаягдсан мэт газар гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа.

Харин тэр хоосон байшин дотор өвлийн хүйтэнд нэгэн эмэгтэй байв. Гуталгүй, үс нь сэгсийсэн, хацар нь шавартай, хоол нь шалан дээр асгарсан байв. Хамгийн хачирхалтай нь уг эмэгтэй байшингийн хананаас гинжлэгдсэн байлаа. Тэр эмэгтэй 8 хүүхдийн ээж байсан юм. Видео хэдхэн цагийн дотор сая сая хүнд тархаж эхэлсэн.

Гинжлэгдсэн эмэгтэйн видео тархасны дараа Хятадын интернэт бухимдлаар буцалж эхэлжээ. Эхний 24 цагийн дотор Фэн аймгийн засаг захиргаа хурдан хариу өгсөн. Магадгүй хэт хурдан ч байлаа.

Тэдний гаргасан мэдэгдлийн агуулга нь: "Тэр эмэгтэй Дун овогттой хууль ёсоор гэрлэсэн. Хүний наймаа байхгүй. Тэр сэтгэцийн өвчинтэй" гэсэн байв.

Хоёр хоногийн дараа дахин мэдэгдэл гаргав. Энэ удаа арай дэлгэрэнгүй. Уг мэдэгдэлд: "Тэр эмэгтэй гуйлгачин байсан. Нөхөр нь болох Дун овогтын нас барсан аав 1998 онд авчирсан. Гэрлэлт бүртгүүлэхэд бичиг баримтыг нь шалгаагүй" гэсэн байв. Мөн гинжний тухай тайлбарлахдаа "Тэр өөрийгөө болон бусдыг гэмтээхгүйн тулд хийсэн" гэсэн байв.

Хүмүүс энэ тайлбарыг хүлээж аваагүй нь ойлгомжтой. Асуулт дараалан орж ирэв: "Хэрэв гуйлгачин байсан юм бол яагаад бичиг баримтгүй хүнтэй гэрлэлт бүртгэгдэв? Энэ нь хэн нэгний үүрэг биш байсан уу? Хэрэв сэтгэцийн өвчинтэй байсан юм бол яагаад 20 гаруй жил эмнэлэгт хандаагүй вэ? Яагаад гинжийг шийдэл болгосон юм? 8 хүүхэд тэгвэл яаж төрүүлсэн бэ?"

Эдгээр асуулт нь зүгээр нэг сониуч зангаас гарсан биш байв. Хүмүүс нотлох баримт олоод хариулт хайж эхэлжээ.

Удалгүй энэ хэрэгт хөндлөнгөөс Хятадын засгийн газар оролцож эхэлсэн юм. Учир нь 2022 оны Бээжингийн Өвлийн Олимп тохиож байсан цаг мөч байлаа. Хятад улс дэлхийд "Бид сайн байна, бид хүчтэй байна" гэдгээ харуулах цаг байсан. Тэр үед дотоодын асуудал дэлхийд тархвал Хятадын нүүр царай муугаар харагдана.

Хятадын мэргэжлийн сэтгүүлчид энэ хэрэгт хүрч чадаагүй. Энэ хэрэгт оролцох гэсэн эрэн сурвалжлах сэтгүүлчид Хятадын цензур, дарамтаас болж нэг нэгээрээ ажлаасаа халагдаж эхлэв.

Гэсэн ч хүмүүс үүнийг зүгээр хараад суусангүй. Орон нутгийн иргэд болоод интернэтийн дундаж хэрэглэгчид мөрдлөгийн ажлыг хийж эхлэв. Зарим нь Фэн аймаг руу биечлэн очсон. Тосгонд очиж иргэдтэй ярилцаж, хуучин зургийг нь хайж, бүртгэлийг шалгасан.

2 дугаар сарын 11-нд хоёр эмэгтэй сайн дурынхан мөрдлөгийн ажил явуулж байгаад цагдааг саатуулжээ. Тэр мэдээ тархахад нийтийн хилэгнэл улам нэмэгдсэн. Энэ нь Олимптой холбоотойгоор хэргийг улсаас дарж байна гэсэн бодлыг хүмүүст өгсөн аж.

Хятадын Вэйбо сайт дээр энэ бичлэг болоод мөрдлөгтэй холбоотой хайлтын үгс шууд устгагдаж байсан. Гэхдээ хэрэглэгчид маш бүтээлчээр хариу өгсөн. Шинэ нэр томьёо, тоо, код ашиглан ярилцсаар байлаа. Хятадын интернэт хэрэглэгчид интернэтийн цензурийг тойрох арга барилд мэргэшсэн гэдгээ харуулсан. Угаас Хятадаас хориглосон интернэтийн хорионуудыг давж гарах гэдэг тэдний ур чадвар нь болчихсон байдаг.

Удалгүй 2 дугаар сарын 7-нд Сюйжоу хотын Намын хороо шинэ мэдэгдэл гаргав. Энэ удаа хэлэхдээ: "Гинжлэгдсэн эмэгтэй Юньнаний Фүгүнг аймгаас гаралтай. 1996 онд хамаатных нь Сан овогтой эмэгтэй түүнийг эмчлэх зорилгоор Цзянсу руу дагуулан иржээ. Гэвч галт тэрэгний буудал дээр сэтгэци

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500