Үнэтэй мэдээ

48 нь өвчтөний дусал руу нь хор шахсан шулам сувилагч

2026.08.20 1,068 үзэлт
48 нь өвчтөний дусал руу нь хор шахсан шулам сувилагч
48 нь өвчтөний дусал руу нь хор шахсан шулам сувилагч
2016 оны 7 дугаар сарын эхнээс 9 дүгээр сарын сүүл хүртэл Японы Йокохама хот дахь Огүчи эмнэлэгт 48 өвчтөн нас баржээ.

Урт хугацааны асаргаа сувилгааны тасагт ийм тоо заавал түгшүүр төрүүлэх зүйл биш байв. Тэнд өндөр настай болон эцсийн шатны өвчтөнүүд олон байсан. Гэвч ердөө 3 орчим сарын хугацаанд 48 хүн нас барсны зарим ажилтнуудад таагүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Гэхдээ цагдаа дуудах хэмжээнд хүрээгүй байв.

Харин хожим нь эдгээр үхлүүд бүгд байгалийн шалтгаантай байгаагүй нь илэрсэн юм. Энэ хэргийг илрүүлсэн зүйл нь мэдээлэгч ч биш, хэрэгтний мэдүүлэг ч биш, мөрдөн байцаагч ч биш байв. Харин цэвэр санамсаргүй нээлт байсан юм.

Энэ бол Японыг цочроосон Огүчи эмнэлгийн аллагын хэрэг.

2016 оны 9 дүгээр сарын 20-нд эмнэлгийн 4 дүгээр давхрын нэгэн сувилагч биеийн байдал нь огцом муудаж байсан өвчтөнийг үзэж байлаа. Тэрээр өвчтөний дуслын уутыг шалгах үед шингэн нь тал хүртлээ багассан мөртөө хөөсөрч байгааг анзаарчээ. Ийм зүйл болох ёсгүй байсан, тухайн дуслын шингэн хэзээ ч хөөс үүсгэдэггүй.

Сувилагч энэ талаар эмч нарт мэдэгдэв. Шалгалтаар дуслын уутанд эмнэлэг даяар ашигладаг ДИАМИЛ хэмээх ариутгалын бодис холилдсон нь тогтоогджээ. Энэ нь маш бага хэмжээний бохирдол биш байв, хүний аминд хүрэхүйц хэмжээ байлаа. Энэ бол маш ноцтой асуудал. Тэд тасаг дахь бүх дуслын уутыг шалгаж эхэллээ.

Хэд хэдэн уутны хамгаалалтын шүүлтүүрийг тарианы зүүгээр цоолсон байв. Нүх нь бараг харагдахгүй жижиг байсан ч ариутгалын бодис шахаж хийхэд хангалттай том байжээ.

Хордсон дуслын уутны хагасыг аль хэдийн судастайгаа оруулсан байсан 88 настай Нобуру Ямаки тэр өдөр нас баржээ. Түүний өрөөний хамтрагч 88 настай Соо Нишикава 2 хоногийн өмнө бас нас барсан байлаа.

Уг 2 хүн дээр задлан шинжилгээ хийсэн, хоёулангийнх нь биед ариутгалын бодисын үлдэгдэл илэрсэн байв. Тэд хордуулж алагдсан байж. Гэхдээ үүнийг хэн хийсэн байж болох вэ?

Гэхдээ энэ хэргийг ойлгохын тулд тухайн тасагт үүнээс өмнө юу болж байсныг мэдэх хэрэгтэй.

Огүчи эмнэлгийн 4 дүгээр давхар хэсэг хугацааны турш ажиллахад хэцүү газар болоод байлаа. Сувилагч нар хоорондоо дайн муудалцдаг, өвчтөн асрах арга барилын талаар маргалдана. Зарим ажилтнууд өвчтэй хүмүүс рүү гэр бүлийнх нь өмнө хашхирдаг байсан тухай гомдол гарч байв. Хэл амнаас доромжилсон, хайхрамжгүй хандсаны шалтгаанаар хэд хэдэн сувилагч ажлаасаа гарсан байлаа. Тус тасаг, удирдлага нь шийдвэрлэж чадахгүй, дотоод зөрчилтэй гэсэн нэр хүндтэй болсон байв.

Бас анхны батлагдсан аллагаас хэдхэн сарын өмнөөс хачирхалтай үйл явдлууд дараалан гарч эхэлжээ. Өвчтөнүүдийн ариутгалын материал алга болно, сувилагч нары

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500