Төхөөрсөн хонины махыг авч үлдээд буцааж амьд болгож байжээ Балжин лам гэж багахан хийдийн хамбаас илүү олонд танигдсан өвгөн лам байв. Социализмын үеийг, далд янз бүрийн аргаар шүтэх бишрэх зан үйл хадгалагдаж байсан болохоор түүний олон түмэнд тусалж, буян хураасныг хэлж дурсах хүн одоо ч гэсэн бий.
Тэр ламтай хамт шоронд хоригдож байсан хүмүүс түүний ач тусыг илүү хүртсэн байдаг. Балжин лам эсэргүүний хэргээр шоронд хоригдож, сүүлдээ ууланд мод бэлтгэх ажил хийдэг байжээ. Тэр үед хамт хоригдож байсан малын хулгайч Айваа гуай нэг түүх ярьсан юм. Мод бэлтгэж байсан хоригдлууд хүнсгүй болжээ. Ойр хавьд айл амьтан бага.
Ганцхан айл байх бөгөөд тэр нь нутагтаа зартай харамч нэгэн байж. Хуяг, хоригдлын хэн нь ч очсон хүйтэн хар цайнаас өөр юм амсуулахгүй. Сүүлдээ ч хүн юм болохоор хуяг нар ч Айваа нарт хэлжээ. "Өлсөж үхэлтэй биш. Та нар ямар хэрэг хийгээд шоронд хоригдож байгаа билээ дээ, авьяасаа ашигла" гэжээ.
Тэгэхэд тэдний дотор ганцаар улс төрийн хэрэгтэн болох Балжин лам хэлжээ. “Хулгайн хэргээр хоригдож байгаа хүмүүс лавтай харамчийнхаас хоол хүнсний юм зальтуулж чадахгүй. Хулгай хийсэн хэргээр жил нэмүүлэх биз. Сарин орой тийшээгээ би нэг арга бодно” гэжээ. Хуягууд ч түүний үгэнд оржээ. Балжин лам орой болтол ном уншиж, ямар нэгэн бүтээл хийжээ.
Орой нь муухан цаасанд тэр элс, чулуу, мод зэргийг боож бүх хоригдлын өмнө Айваад өгч “Тас атгаад сууж бай. Намайг ирээд хоол хүнсээ өөрийн болгосны дараа наад цаасанд боолттойгоо надад ө…
★ Үнэтэй мэдээ
Төхөөрсөн хонины махыг авч үлдээд буцааж амьд болгож байжээ Балжин лам…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
40 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

