Сайн байна уу? Та бүхэнд өөрт тохиолдсон нэг хачирхалтай, эвгүй явдлаа ярьж өгье.
Тэр жил би 8 дугаар ангид орж байсан юм. Зун болгон хөдөө байдаг настай аав, ээж дээрээ очиж тусалдаг байлаа. Би уг нь мал хариулах их дуртай. Морио унаад, дуу аялаад явж байх сайхан шүү дээ.
Гэтэл тэр жил аав маань: "Миний хүү ганц морио амраа. Хонио ямаагаа мотоциклоор хариулж байхгүй юу" гэхэд нь би дуртай, дургүй л зөвшөөрсөн юм. Үүнээс хойш хоёр долоо хоногийн дараа тийм аймшигтай зүйл болно гэж хэн мэдэх вэ дээ.
Тэр өглөө ээжийнхээ чанасан цайг уучхаад малаа урд талын нуур руу орууллаа. Үд хэвийнхэн алдад мал маань баруун хойшоо бэлчихэд нь би хураахаар явсан юм. Аав, ээж хоёр харанхуй бүрэнхий болохоос өмнө малаа наашлуулаарай гэж захисан болохоор би мотоциклоо унаад яарч гарлаа. Тэр үед жаахан ч байж, бас нэлээн хурдтай давхидаг байсан.
Гэтэл гэнэт хаанаас ч юм нэг зээр гарч ирээд миний урдуур харайдаг юм байна. Би ч хүүхэд байсан болохоор гүйцэн дээ гэсэн сахилгагүй санаа төрж араас нь хөөсөн. Тэгсэн тэр мөчид нүдний буланд нэг хар сүүдэр шиг, эсвэл зэрэглээ шиг зүйл яг арын талаас минь дагаад байх шиг цэрвэсхийгээд ирсэн. Би айж, хүйтэн хөлс чихрээд, гар салганаж эхэллээ. Юун өнөөх зээрийг хөөх.
Айсандаа хаазаа тултал дараад, эргээд хартал өнөөх ардаас явж байсан зүйл алга болчихсон байв. Ашгүй дээ гээд санаа амраад урагшаа хартал би мотоциклтойгоо онхолдож байсан. За би ингээд үхдэг юм байжээ л гэж бодсон. Хурдтай явж байсан болохоор мотоцикл маань нэг тал руугаа унаж, би рүлнээсээ тас зуу…
★ Үнэтэй мэдээ
Болсон явдал
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
40 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

