Намайг хичээлээс иртэл хашааны хаалга дэлгээтэй байв. Ирэх бүрт л хаалттай дотроосоо түгжээтэй байдаг энэ хаалга онгорхой бүр дэлгэсэн байхыг хараад би яаран гэрт орвол хэн нэгний уйлж байх чимээ сонстов. Би цүнхээ ширээн дээр шидээд том өрөөнд орвол ээж минь хуримын хос бөгжөө гартаа барин нэлээн удаан уйлсан бололтой нүд нь хавдчихаж. Намайг хараад хүзүүгээр тэврэн уйлахад би юу ч ойлгосонгүй яасан бэ ээж ээ юу болоо вэ? гэж асуусан боловч юу ч дуугарсангүй. Гэр нэг л хоосон нэг зүйл алга болсон мэт. Би хувцасны шкафаа нээвэл тийм ээ аав явчихаж. Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид хоёр мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ. Ингээд л манайх гэдэг айл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн юм даа..
Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид хоёр мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ. Ингээд л манайх гэдэг айл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн юм даа. Ээж минь орцонд үйлчлэгч хийж орой нь ирээд шөнөжин юм оёж зах дээр бөөндөж өгдөг. Энэ л амьдралыг авч яваа дайчин бүсгүй. Би айлын ганц хүү. Гэртээ усаа авч хагалсан түлээгээ оруулж байвал ээждээ том тус хүргэж байна л гэсэн үг. Ээжийнхээ гарыг унтаж байхад нь харахад угаалгын нунтаг ариутгалын бодист нэлээн хордсон бололтой цэврүү үсрээд зарим нь хагарч өндөг нь эвэршсэн байв. Энэ бүхэнд бид хоёрыг орхиод явсан тэр аав гэж нэр зүүсэн адгийн амьтан бас буруутай. Намайг хүү минь гэж духан дээр үнсэхгүй байж өөр нэгний алаг үрийг мөрөн дээрээ суулгаад баян эхнэр сугадан яваа аавыгаа хараад би ээжийгээ л өрөвдөж байсан бас ангийнхнаасаа ичсэн. Яагаад гээч : -танай аав бишүү Намнаа чи хардаа гэх хүүхдүүдийн хорсол дагуулсан үг, мөнгөн дээр тогтсон тэдний хий хоосон инээд, гэртээ орох бүрт хоолоо халааж зогсох ээж минь амьдрал ийм хатуу байдаг юм байхдаа.
Ширүүн бороо, Хүчтэй салхи, аpxичин нэгний хаалга ирж нүдэх чимээ, дээрэлхүү нэгний гар энэ бүгдэд ээж минь л намайг ганцаараа хамгаалж ирсэн. Би харин ээжийн сайн хүү болж…
★ Үнэтэй мэдээ
Аавын эзгүйд нэг ах манайд ирж ээжтэй уулзаад байдаг боллоо
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
31 minutes ago
"БЭРЭЭ ГАРЧ ЯВАХЫГ ХАРААГҮЙ” ГЭЖ ХАДАМ ЭЭЖ НЬ ЯРЬЖЭЭ…ГЭТЭЛ ТЭР ӨГЛӨӨ ГЭРТ НЬ БОЛСОН НЭГЭН ЯВДЛЫГ ГАНЦХАН ХҮН МЭДЭЖ БАЙВ…
1 day ago
НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ӨӨР ЭРТЭЙ ХАРДАЖ АРВАН ЖИЛ ЗОВООЖЭЭ. ГЭТЭЛ НЭГ ӨГЛӨӨ ЭХНЭР НЬ НУТГИЙНХНЫ ЦЭЭРЛЭСЭН ЭР РҮҮ ГАНЦААРАА ЯВААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ...
2 days ago
МАНАЙХ ДОЛООН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙСАН. ГЭТЭЛ ААВЫН МИНЬ ҮЛДЭЭСЭН ХУУЧИН ЗУРАГ БҮР ДЭЭР НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙЖЭЭ…
3 days ago

