Үнэтэй мэдээ
“ГАВЬЯА” НИЙТЛЭЛИЙН ГОЛ ДҮР З.СОДНОМЖАМЦЫН АХ З.ДАГВАЖАМЦ: ДҮҮ МИНЬ ШАТАЖ БАЙСАН АВТОБУСНААС ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫГ АВРААД, 19-ХӨН НАСТАЙДАА АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026.07.17
188 үзэлт
ДҮҮ МИНЬ ӨӨРӨӨ БЭРТЭЛТЭЙ Ч 21 ХҮНИЙ АМЬ АВАРСАН
1978 оны гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чихэр, боовны үйлдвэрийнхэн автозамын осолд орж, тэдний зорчиж явсан автобус шатаж, олон хүн бэртэж, 19 настай залуу бусдыгаа аварч яваад амиа алдсан харамсалтай түүх байдаг. Бусдын төлөө эрэлхэг зориг гаргаж, халуун амиа зориулсан түүнийг Зундуйн Содномжамц гэдэг байлаа. Тухайн үед Чихэр, боовны үйлдвэрийнхэн шөнийн ээлжнээсээ буугаад, харьж явсан нь тэр. Тэднийг МУИС-ийн ойролцоо буюу Чойбалсангийн хөшөөний хажууханд явахад нь согтуу орос жолооч машинаараа мөргөчихөөд зугтсан гэдэг.
Ослын улмаас үйлдвэрийн ажилчдын гар, хөл хугарч, тархи, толгой нь хагарч, цустайгаа холилдоод, олонх нь хөдлөх тэнхэлгүй, зарим нь ухаангүй шахуу байсан гэдэг. Тэднээс арай дээр нь бусдын аврал болсон өнөөх З.Содномжамц байжээ. Түүний толгой хагарч, цус гарч байсан ч бүсээ цуулж, толгойгоо ороочихоод шатаж байсан автобуснаас хүмүүсийг аврахдаа үүрэхийг нь үүрч, өргөхийг нь өргөсөөр замын хашлага, Чойбалсангийн хөшөө бараадуулан хэвтүүлэхийг нь хэвтүүлж, суулгахыг нь суулгасан гэдэг. Шатаж байсан автобуснаас 20 гаруй хүн аварсныхаа дараа тэр ухаан алдаж унаад, дахин сэрэлгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
Бид осол болсноос 46 жилийн дараа бусдын амь, амьдралын төлөө өөрийгөө зориулсан тусч, нинжин сэтгэлтэй З.Содномжамцын төрсөн ах З.Дагважамцтай уулзаж, дүүгийнх нь баатарлаг үйлс, хүнлэг чанарын тухай дурсан ярилцлаа. Тэр бол СГЗ, сэтгүүлч Г.Жамьяны "Гавьяа", "Дуусаагүй хөрөг" найрууллын гол дүр билээ.
-Сайн байна уу. Олон жилийн өмнө болсон харамсалтай ч баатарлаг хэргийн талаар тантай ярилцахаар ирлээ. Тухайн шөнө дүүг нь ээлжгүй байсан гэж Чихэр, боовны үйлдвэрийнхэн ярьсан байдаг. Дүү нь ямар ажлаар тэдэнтэй хамт явж байсан юм бэ?
-Дүү минь тухайн шөнө ажилд гарах ёсгүй байсан нь үнэн юм билээ. Автобусны жолооч н.Эрдэнэбилэгтэй найз байсан болохоор үйлдвэрийн ажилчдыг авахад нь хамт явж таарсан нь тэр. Тэднийг буцаж явахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан орос эрэгтэй автобусыг нь хажуугаас нь мөргөж, осол гаргачихаад тэр чигтээ зугтсан гэдэг. Цахилгааны шон автобус дээр нь унаж, автобус шатсан гэх яриа бий. Минийхээр бол, орос жолооч автобусны пийшинг мөргөснөөс болж шатсан гэж боддог. Ер нь хүмүүс ч тэгж ярьдаг юм. Тухайн үеийн автобусууд пийшингээр халдаг байлаа шүү дээ.
-Дүү нь автобуснаас хүмүүсийг аварч, өөрөө амь эрсдээд 46 жил өнгөрчээ. Тухайн үед дүү нь ямар байдалтай эмнэлэгт хүргэгдсэн юм бол?
-Талийгаач минь шатаж байсан автобуснаас 21 хүнийг аварсан гэдэг. Автобусанд хэчнээн хүн явж байсныг нь би мэдэхгүй. Ослын улмаас дүүгийн минь бага тархи гэмтчихсэн, цус алдаад байсан юм билээ. Шархдаж, гэмтсэн хүмүүсийг чөлөө завгүй зөөж байгаад гэнэт ухаан алдаад уначихсан гэдэг. Түргэн тусламжийн эмч нар дүүг минь ГССҮТ-д хүргэснийхээ дараа бидэнд мэдэгдсэн.
Дүү минь Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ухаан оролгүй бурхан болсон доо, хөөрхий. Дүүг бурхан болоход би 20-той, ах 21-тэй, аав 59 настай байсан. Тэр үед аавд минь л их хэцүү байсан даа. Дүү минь гэмтсэн даруйдаа эмнэлэгт хүргэгдэж, эсвэл эмнэлгийн тусламж автлаа хөдөлгөөнгүй байсан бол өдийд эрүүл, саруул байх байсан ч юм бил үү гэж боддог. Дүүг осолдоход ах маань цэрэгт байсан. Өөрөө бэртэж, гэмтсэн мөртлөө 21 хүний амь аварна гэдэг их зориг, тэвчээр шүү дээ. Ийм их зориг, бусдын төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй байсныг нь бодохоор дүүгээ өрөвддөг, бахархдаг юм.
-Ослын дүгнэлттэй та танилцсан уу. Шалтгааныг нь хэрхэн тогтоосон байдаг вэ?
-Тэр осол гуравдугаар сард болсон. Би зургадугаар сард нь цэрэгт явчихсан болохоор дүгнэлтийн хариуны талаар сайн мэддэгүй юм. Орос жолоочийн буруу байсан хэдий ч Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа гэдэг утгаараа ослын талаар болон дүүгийн минь тухай бичсэн сэтгүүлч, уран бүтээлчдийг хэлмэгдүүлж, ажилгүй болгож, цөлсөн юм билээ. Захиргаадалтын үе гэдэг чинь тэр шүү дээ. …

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000