Үнэтэй мэдээ
Халхын шоронгийн хаан Г.Нямлхавга өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь
2026.07.27
541 үзэлт
ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН ЭЭЛЖИТ НӨХӨР "Халхын шоронгийн хаан Г.Нямлхавга өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь"
Өнөөгийн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн залуу насны ганц хоббий нь эрх чөлөөгөө хасуулсан, амьдралдаа алдаад шоронд сууж буй залуусын яриаг дэвэргэж, нэмж хачирлан бичээд сенсаац тарих байжээ. Энэ талаар “Амьд үг” христийн чуулганы номлогч Б.Гансүх нотлон ярихдаа:
-Намайг Дарьтын хорих ангид ял эдэлж байхад Л.Мөнхбаясгалан хотоос очоод ярилцлага авъя гэсэн. Би “Ярилцлага өгөхгүй” гэсэн. Гэтэл Л.Мөнхбаясгалан тухайн үеийн Дарьтын хорих ангийн удирдлагуудтай шөнөжин архидаж, шоудаж хоноод өглөө нь хорихын төлөөлөгчөөр дарамтлуулан хүчээр ярилцлага авахаар болсон.
Хамгийн харамсалтай нь эрх чөлөөгөө хасуулаад шоронд байгаа миний ярилцлагыг үнэн мөнөөр нийгэмд хүргэлгүй баахан юм нэмээд, худлаа сенсаац болгож сонинд тавьсан гэжээ. Мөн Г.Алтанцог гэх залууг 1999 онд Зүүнхараагийн шоронд байхад Л.Мөнхбаясгалан мөн л энэ аргаараа хүчээр ярилцлага авахдаа түүний яриагүй зүйлийг ярьсан болгож “Сэрүүлэг” сонинд тавьсанд тэрбээр гомдолтой явдаг. Ли Дэн Шинийн ач охин Л.Мөнхбаясгалан нь “Шоронгийн Ромео Жульетто хоёр буюу Армангуль, Гэрэлтнаран хоёрын түүх” хэмээн аймаар сенсаацтай сурвалжлага нийтлэж, сэтгүүлчдийн “Ган үзэг” шагнал авсан байгаа юм. Гэтэл Гэрэлтнаран нь хожим “Би ерөөсөө тэр Армангулийг танихгүй. Багануурын хориход ял эдэлж байхдаа өдөр болгон Луусангийн шоронд суугаа тэр хасаг бүсгүйд захиа бичиж байгаагүй.
Бидэнд өдөр бүр захиа бичих боломж ч байхгүй” гэсэн бол Армангуль “Би ардаа амьдралтай, нөхөртэй хүн. Гэрэлтнаран гэдэг тэр залууг огт танихгүй. Яагаад ингэж биднийг хүн гэж үзэхгүй нэр төрд минь халдаад байгаа юм бэ?” гэж бас нэгэн сонинд уйлан ярилцлага өгсөн байдаг. Бусдын нэр төрд халдах муухай аргаа шоронд хэрэгжүүлж явсан Л.Мөнхбаясгалан нь Авдрантын онцгойн шоронгийн зартай дээрэмчин Г.Нямлхагватай нөхцсөн байдаг.
Эргэлтээр ирсэн Л.Мөнхбаясгаланг Г.Нямлхагва нь хэрхэн зодож, хэрцгий байдлаар хавьтаж байсан тухай “Ерэн сая”-ын Б.Гансүхийн ярилцлага youtube-д байдаг болохоор энэ хүргээд өндөрлье. Харин түүний ээлжит нөхөр Г.Нямлхагвын үхлийн талаар өгүүлье.
Г.Нямлхагва 2000-2001 оноос эхлэн Авдрантын шоронг базаж эхэлжээ. Тэрбээр Онцгойн шоронгийн хоригдлуудтай зүй бус харьцаж, зарим ялтны араанд зуугдсан байна. Түүнийг яснаасаа зууж ирсэн Өмнөговийн харъяат “Загал” овогт Ц.Баянмөнх гэх залууг, шоронгийн хулгарууд сонгож, нухуулахаар төлөвлөв. Энд нэг том шалтгаан байдаг. Ц.Баянмөнхийн гал хам Батаа дээр дүү охин эргэлтээр ирэхэд нь Нямлхагва “За хамаа галынхаа татвараа төл!” хэмээн шаарджээ. Баянмөнх 30 мянган төгрөг өгөхөд цаадах нь “Чи намайг доромжилж байна уу?” гэж хэлээд нүүр лүү нь урж шиджээ. Хоногийн эргэлтээр ирсэн Батаагийн охин дүүг нь тэр шөнө Г.Нямлхагва хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэсэн яриа ч байдаг. Энэ яриа батлагдаагүй. Үүнээс гадна тэрбээр Онцгойн шоронгийн зөвлөлөөс гадна ахлах тогоочийн местийг авч, хоригдлуудын ходоодоор нь оролдож эхэлжээ. Засангийн хуулиас гадна Г.Нямлхагвын харгис хуулийг хоригдлууд нуруун дээрээ удаан тэвсэрлэх боломжгүй болов. Ер нь хоригдлуудаас хэн нэгэн өөрийнх нь амь насыг хөнөөнө гэдгийг тэрбээр зөн совингоороо мэдсэн бололтой. Орой унтахдаа том биетэй хоёр хоригдлыг тусгай өрөөнийхээ үүдэндээ жижүүрлүүлдэг болжээ.
Харин энэ явдлаас яг долоо хоногийн дараа 2001 оны 10-р сарын 24-ны үүрээр Батаа, Баянмөнх хоёр хутгатай гараа скочоор ороож байлаа. Мэдээж Г.Нямлхагвыг ална гэдэг амаргүй асуудал. Бусад хоригдлуудаас тэрбээр тусдаа өрөөнд ганцаараа амьдардаг байжээ. Өрөө нь камертай, өрөөнийхөө үүдийг хоёр хамгаалагчаар ээлжлэн мануулдаг. Эхлээд Баянмөнх өрөөнд нэвтэрч манаач залууд урт хутга тулган хөдөлгөөнгүй болгожээ.
Батаа өр…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000