Үнэтэй мэдээ
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ГАРАМГАЙ ГАВЪЯА БАЙГУУЛСАН Ж.ЦЭРЭН ЖАНЖИНГ ХИЛСЭЭР ЦААЗЛАН ХОРООЖЭЭ
2026.07.25
121 үзэлт
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ГАРАМГАЙ ГАВЪЯА БАЙГУУЛСАН Ж.ЦЭРЭН ЖАНЖИНГ ХИЛСЭЭР ЦААЗЛАН ХОРООЖЭЭ
Гарамгай жанжин Ж.Цэрэн нь 1908 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Тэрбээр 1928-1930 онд сумын нарийн бичгийн дарга, 1930-32 онд цэрэг бага дарга, 1933-1934 онд цэргийн ерөнхий сургуулийн дарга нарыг бэлтгэх сургуульд суралцаж салааны даргын туслах, 1934-1939 онд 7 дугаар морьт дивиз, 20 дугаар морьт хорооны штабын дарга,19 хорооны даргаар томилогдлон ажиллаж байгаад халх голын байлдааны эд үед Монголын Ардын Хувьсгалт Цэргийн жанжин штабын даргаар томилогдон эх орныхоо дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үүргийг нэр төртэй биелүүлж ялалтанд хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, армийн бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтанд оролцуулах зэрэг олон тушаал 1939-1940 онд гаргасан нь армийн төв архивт хадгалагджээ. Тэрээр Ж.Лхагвасүрэн жанжингийн байрны доод давхарт /одоогийн Вьетнам элчингийн байр/ амьдарч байжээ.
Хожим түүний эхнэр Дариймаа хожим дурсахдаа,
...Хүнийг их бага гэхгүй аливаа зүйлд сургахыг их хичээдэг хүн. Би тэр хүний хажууд байж их юм сурч, ойлгож авсан. Баривчилгаа явагдаж манай эд хөрөнгийг хурааж авсны дараа гэрийн дотор үлдсэн эд зүйл, хувцас хунар цэгцэлж байхад миний гар цүнхний буланд нөхрийн минь надад бэлэглэсэн алтан сүйхэн зүүлт үлдсэн байсан. Түүнийг зах дээр гаргаж зараад жижиг хуучин гэр худалдан авч толгой хорогдох гэртээ билээ гэж дурсчээ. Дариймаагийн дүү Дарь нь мөн Ж.Цэрэн жанжинг дурсан:
-Ахыг жанжин штабын дарга байхад би гэрт нь тусгай өрөөнд байдаг байсан. Би өрөөнд нь зоргоороо орж чаддаггүй бөгөөд хоол идэх үед л нэг дороо гал тогоондоо цуглардаг байсан хэмээн ярьжээ.
Эхнэр Дариймаа Халх голын байлдааны үед Байшинтад арын албанд шинэ үсгийн багшаар ажиллаж, дайны дараа нийслэлийн сургуульд шинэ үсэг, латин үсгийн багшаар ажиллаж байсан боловсрол сайтай бүсгүйчүүдийн нэг байлаа гэжээ. Дүү Цэрэндорж нь Сүхбаатарын цэргийн сургууль, дүү Дарь Ардын Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байгаад эсэргүүний үлдэгдэл хэмээн г…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000