Үнэтэй мэдээ

Ээждээ гомдсон бяцхан охин

2026.07.26 790 үзэлт
Ээждээ гомдсон бяцхан охин
Ээждээ гомдсон бяцхан охин.
Энэ бол 90-ээд оны эхээр болсон явдал даа.
Базарын гэр бүл Дарханд шилжин очжээ. Үнэндээ "Тураг ядрахаараа уул аа, хүн ядрахаараа төрөл өө" гэдгийн үлгэрээр амьдрал хүндэрсэн учраас ах дүүгээ бараадахаар Дарханд очсон нь тэр. Тухайн үед Дарханд байр хямдхан байсан нь бас нөлөөлж л дээ. Тэднийх тунч ядах юмгүй байранд оров.

Нөхөр нь шоронд орсон Ариунзул гэдэг эмэгтэйнх уг байранд байсан бөгөөд төлбөрөө төлж дийлэхгүйн улмаас Базарт бараг л зүгээр шахам зарчихаж.
Базар ч "Танилын талыг хөөцөлдсөөр ордерийг нь нэр дээрээ болгосон"-оор барахгүй, багагүй хөрөнгө зарцуулж байж засвар хийлгэснээр нүүж оржээ. Базарынх 3-9 насны хоёр хүүтэй бөгөөд эхнэр Жавзан нь багш мэргэжилтэй боловч ажил олдсонгүй. Ингээд байрандаа орсноор Базар бусдын адил зээл аван ганзагын наймаа эргүүлдэг болж.

Намар оройхон Деревэнд байдаг хадмынхандаа очоод буцаж явсан Жавзан согтуу хүнээс айн зугтаж яваад нүхэн дунд ухаан алдаж. Азаар хүн дайралдсанаар эмнэлэгт хүргэгдлээ. Төдийлөн хүнд гэмтэл аваагүй учраас эмнэлэгт хэд гурав орон хэвтээд гарсан байна. Эмнэлгээс гараад оройхон нь харанхуй өрөөндөө хуучин хувцсаа хийхээр хаалга татсан Жавзан: "Хүүе ээ, энд хүүхэд байна шүү дээ" гэж дуу алдсанаа "Чи хэний хүүхэд вэ? Яагаад энд сууж байдаг юм бэ?" хэмээн гайхсан янзтай ярихад нөхөр нь очиж.

"Хаана юун хүүхэд яриад байна аа?" гэхэд нь харанхуй өрөөний хаалгыг онгойлгосон хэвээр байсан Жавзан: "Тэр хайрцагны буланд жаахан охин сууж байна шүү дээ" гэж урагшаа заахад нөхөр нь ихэд гайхаж: "Юу ч алга байна шүү дээ" гэхэд нь эхнэр нь уурласан байдалтай: "Чи чинь сохорчихсон юм уу? Хөөрхий охин уйлаад сууж байна шүү дээ" гэж өгүүлжээ. Эхнэр нь нэг л биш болсныг ухаарсан Базар маш хурдан эмч дуудлаа.

Түргэн тусламж ирж үзээд тодорхой онош тогтоож чадсангүй. Хий хоосон зүйл харсныг нь эмч нар "Гэмтэл аваад бие нь сайн биш байгаа учраас заримдаа солиоролд орж байх шиг байна. Аль болох тайван байлгаарай" гэж хэлээд эм өгөөд явжээ. Ингээд Жавзан эм уугаад орондоо орсон байна.

Шөнө дунд сэрсэн Базар эхнэрээ дэргэдээ байхгүйг мэдээд ихэд гайхав. Бие засахаар явсан юм болов уу гэж бодсон боловч эхнэр нь шивэгнэн ярихыг сонсоод бослоо. Гэтэл Жавзан ахиад л харанхуй өрөөгөө онгойлгочихсон, хэн нэгэнтэй ярилцаж суув. Нөхрийгөө мөрнөөс нь татахад: "Чи намайг галзуурчихсан гэж бодож байна уу? Энд яалт ч үгүй жаахан охин уйлаад сууж байна. Гэхдээ би гараа хүрэх гэтэл хий хоосон болохыг нь мэдлээ. Сүнс л юм шиг байна" гэхэд Базарын дотор арзайгаад явчихаж. Тэрээр өөрийн мэдэлгүй: "Нээрээ юу?" гэж асууснаа гэнэтхэн нэг юм ухаарч, эхнэрээ бүр солиорчихжээ гэж бодоод: "Миний хөгшин тайван унт даа" гээд өрөө рүүгээ орууллав.
Эхнэр нь ч нойр нь хүрэх янзгүй, нөгөө л үл үзэгдэгч охины тухай ярьсаар байлаа. Базар юутай ч чухам юу үзэж харсныг нь сонсохоор шийдлээ. Анх хаалга онгойлгоход 4-5 настай болов уу гэмээр сэгсгэр үстэй бяцхан охин доошоо хараад сууж байсан гэнэ. Сая дахин харахад нь охин уйлж байснаа Жавзанг хараад больжээ. Гар сунгахад хий хоосон зүйл байсан гэнэ. Гэвч охины сүнс Жавзангаас ямар нэгэн тусламж ирээд байгаа юм шиг санагдсан гэнэ. Нойрон дунд нь түүнийг дуудсан учраас босож очсон тэр байлаа.
Базар мэдээж хэрэг Жавзангийн ярианд үнэмшсэнгүй. Маргааш өглөө нь босоод харанхуй өрөөнийхөө хаалгыг нээсэн Жавзан: "Хөөш Базараа, нөгөө охин чинь алга болчихсон байна шүү дээ" гэж дуу алдахад нөхөр нь ихээхэн бах нь ханасан аястай: "Хэлээгүй юу? Чамайг чинь бие хямраад хий юм харж байна гэж эмч хэлсэн шүү дээ. Чамайг бүр галзуурчихсан л

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,000