Үнэтэй мэдээ

Утсаа зарж, архи авахгүй гэсэн найзынхаа хоёр нүдийг ухаж, сохолжээ

2026.09.12 287 үзэлт
Утсаа зарж, архи авахгүй гэсэн найзынхаа хоёр нүдийг ухаж, сохолжээ
Утсаа зарж, архи авахгүй гэсэн найзынхаа хоёр нүдийг ухаж, сохолжээ
23 жил нөхөрлөсөн найзынхаа хоёр нүдийг сохолсон этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ

Хорин гурван жил нөхөрлөсөн хоёр найзын харилцаа нэгхэн өдрийн маргаанаар эмгэнэлтээр төгсжээ.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үүссэн маргаан зодоон болж, улмаар Батзориг найз Мөнхбаярын хоёр нүдийг гэмтээн, насан туршид нь хараагүй болгосон байна.
Энэ хэрэг шүүхээр хэлэлцэгдэж, шүүгдэгч Батзоригт 10 жилийн хорих ял оноожээ.

Гэвч шүүхийн шийдвэрийн цаана 23 жилийн нөхөрлөл, хэдхэн минутын уур бухимдал, нэг хүний насан туршийн харанхуй амьдрал, нөгөө хүний олон жилийн хорих ял гэсэн хүнд түүх үлджээ.

Маргаан юунаас эхэлсэн бэ? Хэрэг 2016 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна.
Тухайн өдөр Батзориг, Мөнхбаяр нар хамт байсан бөгөөд гар утас болон архи авах мөнгөний асуудлаас болж маргалджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Батзориг болсон явдлын талаар тайлбарлахдаа Мөнхбаярт гар утсаа зарж, архи авах талаар ярилцсан тухайгаа хэлсэн байна.
Гэвч мөнгөний асуудлаас үүдсэн яриа удалгүй ширүүн маргаан болж хувирчээ.

Батзоригийн мэдүүлснээр Мөнхбаяр түүнийг харааж, улмаар бэлэг эрхтэн рүү нь өшиглөхөөр оролдсон тул өөрийгөө хамгаалан цохисон аж. Гэвч зодоон үүгээр дууссангүй.
Мөнхбаяр тухайн газраас зугтахыг оролдох үед Батзориг араас нь татаж, энэ үеэр Мөнхбаяр түүний хурууг хазсан гэх тайлбар өгсөн байна.

Хуруунаас нь цус гарсны дараа Батзориг Мөнхбаярыг унагааж, цээжин дээр нь суужээ.
Тэгээд хэдхэн хормын дараа нөхөж баршгүй үйл явдал болсон байна.

Батзориг хоёр хуруугаа Мөнхбаярын хоёр нүдэнд хийж, улмаар түүнийг газар мөргүүлэн орхиж явсан байна.
Тухайн үед хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухамсарлаагүй гэж Батзориг шүүхэд мэдүүлжээ.

“Чи хоёр нүдийг нь сохолчихсон байна”
Хэрэг гарсны дараа Батзориг Мөнхбаярын эхнэр Сарантуяа руу утасдаж, нөхөр нь гэртээ очсон эсэхийг асуусан байна.
Гэтэл түүнд Мөнхбаяр яаралтай эмнэлэгт хүргэгдсэн бөг

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500