Үнэтэй мэдээ
"Ааваа битгий сэрээрэй..." гэж залбирсан охин...
2026.09.08
440 үзэлт
Дэнжийн мянгын Цагаан байрнаас цааш захын зүг алхахад замын хажуу, дэлгүүрийн булан, хашааны мухарт согтуу хүмүүс шавчихсан байх нь тэр үед ердийн л дүр зураг байлаа. Хэнтэй ч муудалцаагүй атлаа газар тэврэн уначихсан, босох ч тэнхэлгүй хэвтэх тэднийг хараад “Элэг нь ямар бөх юм бэ дээ, энэ элс шороондоо булагдах өдрөө л хүлээж яваа хүмүүс юм байх даа” гэж бодох хүн олон.
Үнэндээ тэгж бодохоос ч аргагүй, учир нь энэ газрын хүмүүсээс нь битгий хэл шороо тоос, модон хашаа, дэлгүүрийн үүд хүртэл архины гашуун үнэр нэвт шингэчихсэн мэт санагддаг байв. Харин тэр л газар, тэр л амьдралын дунд 1999 оны хавар зуны зааг дээр нэгэн айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн миний төрсөн өдөр манай гэр бүлд баяр жаргал, зовлон гунигийг зэрэг авчирсан өдөр болсон юм.
Охин үртэй болсондоо ээж минь баярлаж байсан бол төрөхийн гадаа аав согтуу ирж зогссон гэдэг. Эмнэлэгт амаржиж өнгөрүүлсэн тэр хэдхэн хоног ээжийн минь хувьд олон жилийн дараа олдсон хамгийн нам гүм, хамгийн амар тайван өдрүүдийн нэг байсан ч юм билүү гэж би одоо боддог. Харин миний хувьд амьдралын тухай юу ч мэдэхгүй, ээжийнхээ энгэрт нүдээ нээсэн тэр өдрөөс л хожим санахыг хүсэхгүй атлаа хэзээ ч мартаж чадахгүй урт түүх эхэлжээ. Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд дулаахан дурсамж байдаггүйг би хэтэрхий эрт мэдсэн юм.
Нэг өглөө би уйлсаар сэрэхэд өрөө тас харанхуй, амьсгалах тоолонд амнаас минь цагаан уур савсаж байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор гэрийн дотор гадаахаасаа ялгаагүй хүйтэн болж, хөнжлөөс гарахад хүртэл гар хөл жиндэн өвдөнө. “Ээж ээ” гэж аяархан дуудахад том өрөөний сандал дээр сууж байсан ээж босож ирээд юу ч болоогүй юм шиг намайг аажуухан хувцаслаж эхэлсэн бөгөөд цаг өглөөний долоо болж, бид хоёр цэцэрлэг рүүгээ явах хэрэгтэй байв. Миний ээж цэцэрлэгийн багш, бас миний ангийн багш байсан болохоор бусад хүүхдүүдийг аав ээж нь хүргэж өгдөг байхад би өглөө бүр ээжтэйгээ хамт ажилд нь явдаг хүүхэд байлаа.
Даарч хоносноос болсон уу бие бага зэрэг халуурч, хоолой загатнан ханиалгамаар байсан ч би хамаг чадлаараа тэвчиж явсан нь үүдний шалан дээр унтаж байгаа аавыг сэрээчих вий гэж айсных. Шалан дээгүүр энд тэндгүй хагарсан шилний хэлтэрхий гялтганаж, гишгэчихгүй юмсан гэж дөрвөн настай би өлмий дээрээ гэтсээр хаалганд хүрэхэд тэр хэдхэн алхам хүртэл асар хол мэт санагдана.
Хаалгаа зөөлөн хаагаад гадаа гарахад тэр хавь тэр чигтээ саарал утаанд дарагдаж, тавхан алхмын цаадах айлын хашаа ч бүдэг бадаг харагдах төдий байлаа. Нүдээ нээхэд хорсож нулимс өөрийн эрхгүй гарна, харин хацар даган урсаж амжилгүй хүйтэн агаарт царцах шахах тэр өглөөнүүд миний хүүхэд насны хамгийн тод дурсамжуудын нэг болон үлджээ.
Хэдэн давхар хувцас өмсдөг байснаа одоо санахгүй ч пөөнийж, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөж чадахгүй болохоор хэд алхмагцаа “Ээж ээ, үүрүүлье” гээд хоёр гараа сарвайдаг байлаа. Ээж намайг нуруундаа үүрээд цэцэрлэг хүртэл алхах бөгөөд би очих хүртлээ нэг ч удаа буухгүй эрхэлнэ. Гэсэн хэрнээ би ээжээсээ идэх юм, тоглоом нэхэж бараг үзээгүй, учир нь “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлэхэд нь дөрөвхөн настай мөртлөө өөрийгөө үнэхээр том хүн болчихсон мэт боддог байсан юм. Магадгүй ээжийн тэр хэдхэн үг надад байхгүй зүйлээ нэхэлгүй тэвчихийг хамгийн анх заасан байх.
Цэцэрлэгийн хаалгаар ормогц хүмүүс ээжийн нүүрийг нэг л удаан ширтээд, дараа нь юу ч болоогүй мэт харцаа буруулдаг байсны учрыг би тэр үед ойлгодоггүй байв. Хэн ч “Юу болсон бэ?” гэж асуухгүй, ээж ч хэнд ч тайлбарлахгүй, учир нь юу болдогийг нь асуулгүйгээр ойлгож болохоор дэндүү ил байсан биз.
Харин би ангийнхаа бүх хүүхдийн гэр бүл манайхтай адилхан гэж боддог, бүх аав архи уудаг, бүх ээж зодуулдаг, өвлийн өглөө бүх хүүхэд хүйтэн гэрт амнаасаа уур савсуулан сэрдэг гэж итгэдэг байлаа. Гэвч надаас өөр амьдрал байдгийг өдөр бүр сануулдаг хоёрхон зүйл байсан нь өглөө хүүхдүүдэд аав ээж нь атгуулж өгдөг чихэр, бас ангийн хаалгаар орохынхоо өмнө эргэж хараад “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” хэмээн инээмсэглэн гараа даллах тэр дүр зураг байв.
Ангийн хүүх…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ОРШУУЛГААС АВЧИРСАН ГАНЦ ЧИХРИЙГ 4 НАСТАЙ ХҮҮД ӨГТӨЛ “ҮХЭЭРИЙН БУЗАР” БОЛЖЭЭ
4 hours ago
СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ БАЙРНЫ 5 ГЭР БҮЛ ЖИЛИЙН ДОТОР ГЭНЭТ НҮҮЖЭЭ… ТЭДЭНД ЧУХАМ ЮУ ТОХИОЛДСОН БЭ ?
11 hours ago
Монгол залуугийн Германд үйлдсэн жигшүүрт цуврал аллага
1 day ago
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2 days ago