ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2005 он.
Ажлынхантайгаа цэргийн баяр тэмдэглэсэн. Маргааш нь ажилдаа очтол баахан цагдаа ирчихсэн надаас “Б-г таних уу. Та хоёр хамгийн сүүлд хэдэн цагийн үед салсан бэ” гээд асууж, шалгааж эхэлсэн. Удалгүй гав зүүж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар руу намайг аваад явлаа. Найзыгаа амиа алдсаныг сонсох, тэгээд бүр тийм аймшигт хэрэг өөрийгөө үйлдсэн гэж тулгуулах хэчнээн аймшигтай байсан гэж санана. “Чи Б-ийн аминд хүрсэн байна” гээд хоёр цагдаа тулгаж асууж, дарамталж эхэлсэн.
Мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж, зодож, дарамталж, яг л алуурчинтай харилцаж байгаа юм шиг байдаг байлаа. Эхний мэдүүлэгтээ “Би тийм хэрэг хийгээгүй. Би найзтайгаа дахиж уулзаагүй” гэж мэдүүлсэн. Хоёр дахь удаа мэдүүлэг авах өглөө төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй эгчийг минь зэргэлдээх камерт хорьчихсон байлаа. Цагдаа нар “Хэргээ хүлээхгүй бол эгч чинь ял авна.
Дараа нь аав, ээжийг чинь хорино” гэж сүрдүүлж, зодож, эрүүдэн шүүж эхэллээ. Хилсээр өөрөө ачигдаад ирчихсэн, дээрээс нь эгч минь камерт уйлаад сууж байдаг, дараа нь аав, ээжийг минь хорино гэдэг төсөөлж ч чадахгүй зүйл. Найз минь үхсэн нь ч сонин биш, тэндээс л гарах чухал санагдаж байсан.
Цагдаа “Талийгаач та хоёр тэр цэнгээний газар хамт байсан. Хэдэн цагийн үед гарсан бэ. 23:00 цагийн үед гарсан уу” гэхэд нь “Тийм ээ, 23:00 цаг” гэж өөрийнхөө гарсан цагийг хэлэхэд л би буруудаад явчихдаг юм билээ. Ингэж тулгаж, гөрдөж асууж, хариулсаар нэг л мэдэхэд би “хэргээ хүлээсэн” болж, хорих анги руу ачигдлаа.
Гэхдээ олон хоног өлсгөлөнгийн байдалтай хоригдсон, дээрээс нь эгчийгээ хөхнийх нь сүү татраагүй, энгэр нь норчихсон, нулимс нь хатаж байгааг харах нүд халтирмаар байсан учраас энэ нь надад илүү амар санагдсан. Эгчийг минь гурав хоноод сулласан юм билээ. Тэр үед одоогийн шиг хууль, дүрэм чанга байгаагүй, хүний эрх ноцтой зөрчигддөг байсан нь т…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Багц авсан бол утасны дугаар, PIN кодоороо нэвтэрнэ үү
Худалдан авах төрөл
Гишүүнчлэл
Хугацаандаа бүх төлбөртэй нийтлэлийг уншина.
Гишүүн үү?
Утасны дугаар
Гишүүн нэвтрэх
Холбоотой мэдээ
1945 ОНД ДОРНОДЫН “ӨНЧИН ЦАГААН” БАЙШИНГААС ОРОС ЭМЧ БҮСГҮЙ, ЦЭРГИЙН ЗАЛУУ ХОЁР УЛ МӨРГҮЙ АЛГА БОЛЖЭЭ...ХАРИН 53 ЖИЛИЙН ДАРАА...
8 hours ago
АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...
8 hours ago
14 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН ОХИН НЬ ГЭНЭТ ГЭРТЭЭ ИРЖЭЭ...ГЭТЭЛ ЭЭЖ НЬ ХААЛГАА ХААЖ ЦАГДАА ДУУДААД “МАНАЙ ОХИН ДОТОР ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙНА” ГЭЖЭЭ...
8 hours ago
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
1 day ago

