Үнэтэй мэдээ

СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ БАЙРНЫ 5 ГЭР БҮЛ ЖИЛИЙН ДОТОР ГЭНЭТ НҮҮЖЭЭ… ТЭДЭНД ЧУХАМ ЮУ ТОХИОЛДСОН БЭ ?

2026.09.11 636 үзэлт
СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ БАЙРНЫ 5 ГЭР БҮЛ ЖИЛИЙН ДОТОР ГЭНЭТ НҮҮЖЭЭ… ТЭДЭНД ЧУХАМ ЮУ ТОХИОЛДСОН БЭ ?
Одоо ярих энэ явдал миний хүүхэд насанд, социализмын үед болсон юм. Тэр үед бид нэг байрны хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл гадаа өнжиж, ээж аавууд цонхоор нэр дуудаж байж л гэртээ оруулдаг байлаа. Манай хэдэд Болдхэт, Мөнхөө, Очироо, Эрдэнээ, Сүхээ гээд нэг насны шахуу хэдэн хүү байсан бөгөөд зун болохоор байрныхаа гадаа тоглохоос залхаад уул руу “гуляална” гэж гарна. Одоо эргээд бодоход тэр уул руу явсан нэг өдөр бидний хүүхэд насыг тэр чигт нь дуусгана гэж хэн маань ч төсөөлөөгүй.

Гуляална гэдэг маань сүртэй юм биш, хэн нэгэнд хэдэн төгрөг байвал нийлүүлээд нэг загасан талх, лаазтай загасны консерв авч, гэрээсээ савтай цай хулгай шахуу бариад гарахад л болдог байв. Замдаа талхаа булаацалдаж, нэгнээ түлхэж унагаад, таван минутын дараа өнөөхөө мартчихсан инээлдээд явна. Тэр жил зун их гандуу, уулын өвс шагай хүрэхтэй үгүйтэй шарлачихсан, гишгэх бүрд хуурай шороо пургих бөгөөд орой болохоор намрынх шиг сэрүүхэн салхи татдаг байсан сан. Бид хоолоо идэж дуусмагцаа хадтай хэсэг рүү гарч, өнөөдрийн хүүхэд харвал эцэг эхээ дуудахаар өндөр хадан дээгүүр үсэрч тоглодог байлаа.

Нэг өдөр бид хэд тоглож ядраад хадны орой дээр суучихсан хэн нь хаанаас хаа хүртэл үсэрсэн тухайгаа худлаа үнэн юм ярин маргалдаж байв. Очироо гэнэт яриан дундуур босож, доошоо тонгойсноо “Хүүе, тэр юу вэ, чулуугаар гэрийн буйр шиг тойруулчихсан байна” гэв. Бид эхэндээ тоогоогүй ч түүний заасан зүг рүү харвал өвсөн дундаас том том чулуу дугуйран цухуйж, яг голд нь хэдэн бараан чулуу бөөгнөрсөн харагдсан юм. Өмнө нь энэ ууланд өчнөөн удаа ирсэн атлаа тэр газрыг бидний хэн нь ч анзаарч байгаагүй нь хамгийн хачин.

“Очоод үзье” гэж хэн хэлснийг ч санахгүй, нэг мэдэхэд бүгд уулын уруу уралдаад бууж байлаа. Ойртож очоод үзэхэд газарт шигдсэн том хонин чулуунуудыг зориуд дугуйруулан өрсөн нь илт бөгөөд заримынх нь орой л шорооноос цухуйж байв. Мөнхөө нэгийг нь хоёр гараараа тэвэрч хөдөлгөх гэж улайснаа “Доор нь алт байгаа юм биш үү” гэхэд бид бүгд шоолж инээлдсэн ч үнэндээ хүн болгон яг адилхан юм бо

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500