Үнэтэй мэдээ
ЦААЗЫН ЯЛААС ОРГОЖ НАЙМАН ЖИЛ УУЛ ХАДААР ТЭНЭСЭН ХУВИЛГААН
2026.07.24
632 үзэлт
ЦААЗЫН ЯЛААС ОРГОЖ НАЙМАН ЖИЛ УУЛ ХАДААР ТЭНЭСЭН ХУВИЛГААН
Завханчууддаа Анилан гэсэн авгайлга нэрээрээ алдаршсан Доржийн Дамдинсүрэн нь 1901 онд Чулуутын голын эх Улаантолгой гэдэг газар мэндэлжээ. Түүний аав, ээж нь үр хүүхдээ эрдэм номд сургахыг эрхэмлэн хоёр том хүү Жамсран, Гунгаа нараа хүрээ хийдэд шавилан суулгасан байлаа. Д.Дамдинсүрэнг найман настайд нь 1909 онд хоёр ахыг нь дагалдуулан Отгоны өвгөн хүрээ, хошууны Наян дуутын хүрээнд суулгаж нэртэй зурхайч Балжиннямд шавь оруулжээ.
Д.Дамдинсүрэн улмаар Дуутын хүрээний зурхайч Гончигийн гарын шавь болж Шавилан зурхай болон Чойрын ном эрдмийг төгс эзэмшжээ. Тэрээр 25 насандаа дооромбо (тарнич), Дуутын хүрээний Дүйнхор, Д.Цорж болтлоо дэвшин өргөмжлөгдсөн гэдэг. Мөн хурлын бүрээ, бишгүүрийг гойд сайхан үлээдэг байжээ. Д.Дамдинсүрэн Тарнийн ухааны дооромбо болсноос гадна Зурхайн ухааны дээд цол-зээрэмбийн зэрэгт хүрсэн байна. Тэрээр номч мэргэн дооромбо зурхайч гэж алдаршиж, төрсөн хоёр ах нь мөн нэгэн адил ном эрдэмтэй гавьж, дооромбын дом тавьж нутаг хошуундаа бахархан гайхагдаж олон түмний хайр талархлыг хүлээж байв. Ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд эрдэм номтой гурван хүү нь хурал ном хурж буян үйлдэхэд ийм сайхан ном эрдэмтэй хүүхдүүд төрүүлж, өсгөсөн яасан сайхан буянтай хүн бэ гэж хүмүүс гайхан шагширч байсан гэдэг.
1937 оны хоёр дахь удаагийн Их хэлмэгдүүлэлт 1938 оныг дамнан үргэлжилж байлаа. Дуутын хүрээний Дашминжүүрийн шүтээний хамгийн сүүлчийн Цорж, Наян дуутын хүрээний хамба Д.Дамдинсүрэнд төлөх боломжоос хэтэрсэн татвар ногдуулаад, татвараа төлөөгүй гэснээр шалтаг заан 1938 оны хавар барилчилжээ. Түүнийг Завхан аймгийн Улиастай дахь Ганц худгийн амны гэр шоронд хоригдож байх зуурт түүний төрсөн ах гавьж Жамсран, дооромбо Гунгаа нарыг мөн нэгэн адил хилс хэргээр баривчилсан байна. Тэрхүү хүнд бэрх өдрүүдэд Ганц худгийн амны хар гэрт хоригдсон эрдэмтэй лам нар харилцан бие биенийхээ алс хэтийн зам мөрийг үзэж, цаашид хэн нь оргон зугтаавал амьд үлдэх эсэхийг зурж мэргэлдэг байж.
Д.Дамдинсүрэн зурхайчид Онц бүрэн эрхэт комиссын 17 дугаар хурлын 1938 оны тавдугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр хуулийн дээд хэмжээ өгчээ. Гэтэл шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алуулах ял авсан “эсэргүү” Д.Дамдинсүрэн хамт хоригдож байсан сайн нөхдийн туслалцаатайгаар гэр шоронгоос оргон яваад хоёр хонож байлаа. Тэрээр оргосон шөнөө аймгийн төвийн Жавхлант толгойн өвөр талын нэгэн айлд орсон нь аймгийн Дотоодыг хамгаалахын ажилтных байсан гэдэг.
Гэрийн эзэн өөрөө байгаагүй бөгөөд эхнэр нь олон хоног өлсөж ядарсан Д.Дамдинсүрэн зурхайчид хоол цай хийж өгснөөр үл барам замын хүнс цай давс, замбайн гурил, шар тос зэргийг зэхэж өгөн Чигэстэйн голын гүүр хүртэл үдэн гаргаж өгсөн байна. Зурхайч өөрөө тэр айлыг тохиолдлын, гэрэлтэй байхаар нь орсон гэж өгүүлдэг бол, түүний дарууг сайн мэдэх хүмүүс “Анилан (авгайлга нэр нь) зурхай зурж мэргэлээд хаашаа явах, хаана хоргодох, хэнтэй уулзахаа товлодог байсан” хэмээн ярьдаг.
Д.Дамдинсүрэн зурхайч оргосныхоо дараа өдөр Өндөр толгойн оройд гарч хоёр хоног бүгсэн байна. Тэрээр төрсөн нутгийн (Цагаанхайрхан сум) зүг алхаж яваад аймгийн төвийн урд талын Ганцын давааны оройд өөрийг нь мөшгөгчидтэй халз тулжээ. Тухайн үед баривчлах даалгавартай явсан хүмүүс хожмоо “Яах аргагүй л халз тулсан, нэг хонхор газар суун тусаад залбирах шиг болсон. Харагдах бараа дүрсгүй алга болсон юм. Бид ч эхлээд гайхсан, сүүлдээ айх сэтгэл төрж билээ” хэмээн ярьсан байдаг. Харин Д.Дамдинсүрэн зурхайч “Ачит багш минь авраарай …

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000