Үнэтэй мэдээ
ХАЛХЫН ШОРОНД ОЛОН ЖИЛ СУУСАН ХЯТАД М.ГААНЖУУР
2026.07.22
1,010 үзэлт
ХАЛХЫН ШОРОНД ОЛОН ЖИЛ СУУСАН ХЯТАД М.ГААНЖУУР
Монголын шоронд “Хятад” Гаанжуур гэж алдаршсан Мөнхөө овогтой Гаанжуур нь 1970-аад оны үед Хятадаас анх Монголын хилийг зөрчиж орж ирсэн байна. Хил зөрчигчийнх нь хувьд Монголын шүүх түүнд хоёр жилийн ял өгсөн боловч тэрээр 15 жилийн турш гянданд сууж яс цоожны амьдралыг ясандаа тултал мэдэрчээ. Халхын шоронгийн түүхэнд 15 жил гянданд суусан хүн нэгээхэн бээр ч үгүй бөгөөд тэр бээр үүгээрээ дээд амжилт тогтоожээ.
1970-аад лны үед Хятадад “улаан хувьсгал” дээд цэгтээ хүрч тэндээс дайжсан хятад иргэд Монголын хилийг зөрчих нь их байлаа. Хоёр жилийн ял авсан Хятад Гаанжуур Ганц худгийн шоронд очоод тухайн үед прокурор агсан Шагдарсүрэнгийн хүү Ука Гомбодоржтой хамт гал тогооны агуулахыг ухаж баахан масло, талх хулгайлж хоригдлуудад зарж байгаад баригдсан байна. Уг хэрэгтээ ял нэмүүлэх гээд байж байтал дахин нэг ноцтой хэрэг дэгдэх нь тэр.
Энэ үед Өвөрмонголоос Надмид гэдэг бас нэг хил зөрчигч баригдаад зургаан сарын ял авч Ганц худагт хоол зөөгчөөр ажиллаж байгаад Гаанжуурыг олоод харчхаж. Тэгээд “Хятад” Гаанжуурыг хилс хэрэгт гүтгэж, өөрөө ялаас мултрах овжин арга сэдэв. Надмид тэр даруйдаа хуулийнхныг дуудаж “Би та нарт маш ноцтой мэдээ дамжуулна. Хариуд нь та нар намайг эх оронд минь буцаа.
Эсвэл Монголыг иргэн болгож өг” гэсэн болзол тулгажээ. “Маш ноцтой мэдээ” гэнгүүт хуулийнхны чих нь сортолзоод явчхалгүй хаачхав. Тэгээд болзлыг хүлээн авч Надмидын ноцтой мэдээг сонсов. Нохойн арга хэрэглэсэн Надмид баахан хулганан байснаа: “Танай Монголын шоронд байгаа Гаанжуур бол хил зөрчигч биш Хятадын тагнуул. Энэ хүн Монголд тагнуул хийх зорилготой ирсэн.
Би ч бас тагнуул. Та нар намайг хил зөрчигч гэж бодсон бол эндүүрэл. Гэхдээ би Монголд тагнуул хийх гэж ирээгүй. Гаанжуурыг устгах даалгавартай ирсэн. Тиймээс Гаанжуурыг та нар одоо устгаад намайг чөлөөлөх хэрэгтэй. Эсвэл би Монголд суурьшина, эсвэл үүргээ биелүүлсэн гээд нутаг буцна” хэмээн улайм цайм донгосжээ.
Гэвч тэр ингэж донгосоод өөртөө ямар ч эрх чөлөө авчирсангүй. Надмидын мэдүүлгээр Гаанжуурыг хятадын тагнуул гэж үзээд шууд 15 жилийн гяндан амлаж яс цоожинд суулгав. Надмидыг мөн адил тагнуул гэж үзээд 10 жилийн чанга дэглэж амлаж Мааньтын чанга руу цөлжээ.
Өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр ойчно гэж чухам л үүнийг хэлдэг болов уу? Ийнхүү зургаахан сарынхаа ялыг 10 жилийн чанга дэглэмээр сольсон Надмид гэх энэ хөгтэй этгээд халхын шоронд нэр нүүрээ барсан гэдэг. Өөрийн худраггүй зангаасаа болж 10 жилийн чанга ял авчхаад хар толгойгоо шааж гаслан эхнийхээ мэдүүлгээс буцаж бас үзсэн байна.
Харин “Хятад” Гаанжуур 15 жил гянданд сууж ёстой л эрийн шийр заажээ. Эр хүн ядрахаараа оёдол сурдаг гэгчээр Гаанжуур Гяндангийн өрөөнд цэцгийн баглаа, уран хатгамлыг гайхамшигтай хийж түүнийгээ шоронгийн ажилтнуудад зарж борлуулан тав арван төгрөг олж өдий олон жилийг барсан байна. Түүнээс биш “амьд хүний авс” болсон гянданд сайн л бол арван жил болоод сэтгэл санаагаар турж эцэн үхдэг ажээ.
Гаанжуур хөдөлмөр хийж олсон тав арван төгрөгөөсөө гяндангийн атамануудад зүгээр л өгчихдөг байсан нь нэгд, өөрийгөө дарамтлуулахгүй байх, хоёрт, нэр хүнд олж авахын нэгэн баталгаа болжээ. Тийм ч учраас Гаанжуурт хэнбугай нь ч гар хүрч чаддаггүй байсан гэлцнэм. Энэ чанараараа гянданд олон жил болж чадсан байна.
НАХ Яамныхан үе үе ирж Гаанжуураас тусгай хяналтад дор байцаалт авна. Тэр Бээр гяндангийн 100 номерын өрөөнд Чимэдмаагийн Пүрэвсүрэн, Цэдэвийн Батсуурь, Галзуу Чулуунбаатар, Сүрэнгийн Пүрэв-Очир гэх мэт цуутай гэмт хэрэгтнүүдтэй хамт хоригдож байжээ. Би ганцхан хятад үсэг л мэднэ, кирилл үсэг мэдэхгүй хэмээн тэр ярьдаг байж.
Үүнийг нь “Галзуу” Чулуунбаатар гэгч байнга хүний мууд дурлаж байдаг новшийн ялтан шалгаад нэг үзсэн гэнэ. 1979 оны Вьетнам, Хятадын дайны үеэр манай төр засгийн хэвлэлүүд хятадыг муулсан нийтлэлүүд их бичдэг байж. Нэгэн өдөр “Галзуу” Чулуунбаатар зориуд туршилт хийхээр Хятадыг муулсан сонины толгой нь буруу харуулаад Гаанжуурын дэргэд тавиад цэмбэн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд сэмхэн ажиглалт хийжээ. Тэгтэл юм оёж суугаа Гаанжуур сонины толгойг эвтэйхэн өөр лүүгээ харуулаад нэг нүдээрээ оёж байгаа юмаа хараад, нөгөө нүдээрээ сонин уншдаг байсан гэнэ.
Гаанжуурын хийсэн гайхамшигтай уран хатгамал одоо ч энд тэнд айл хунарт байдаг бололтой. Мөн тэр бээр байнгын биеийн тамирын дасгал хийдэг байж. Бие гэж “чулуу” байсан бололтой. Тэрээр 15 жил гянданд яс суугаад 1980-аад оны сүүлчээр суллагдсан бөгөөд түүнийг монголын төр нутаг руу нь явуулсангүй. Монголд анх ирэхдээ 25 орчим насны шижигнэсэн бор залуу байсан гэлцдэг.
Эхнэр хүүхэд ч байхгүй гэлээ эцэг эх байж л таараа. Түүнийг суллагдангуут Хөвсгөл аймаг руу цөлж нутаг заасан бөгөөд очоод тун удалгүй машинд дайрагдаж нас барсан байна. Зарим хүмүүс түүнийг төрийн захиалгаар устгасан гэлцдэг. Ер нь 1970-аад оны үед 10 гаруй хил зөрчигч Хятадаас орж ирж халхын шоронд ихэнх нь ясаа тавьсан байна “Хятад” Гаанжуур нэг хэсэг Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Сүрэнгийн Пүрэв-Очиртой гал хам болж түүний мэргэ төлөг хийхийг ихэд сонирхдог байжээ. Пүрэв-Очир нь мэргэ төлөгний хэргээр олон жил шоронд суужээ. Тэгтэл энэ хүн тэс өөр хэрэг дээр “Дээд хэмжээ” авч цаазаар хороогдсон байдаг.
Пүрэв-Очир нь хараал жатгыг дэндүү айхтар хийдэг тул хүмүүс айж бишүүрхдэг байжээ. Хумсын чинээ түүхий мах, 41 ширхэг шар будаагаар хараал хийж нэг нэгээр нь цацдаг байсан гэлцдэг. Пүрэв-Очир нь Өвөрхангайн Тарагт сумын харьяат Цэдэвийн Батсуурь гэдэг цуутай эрийг дэндүү аймшигтай харааж өрөөл татуу болгосон байна. Нэг үе гяндангийн 105 номерын өрөөнд Цэдэвийн Батсуурь, 104 номерын өрөөнд Пүрэв-Очир суудаг байж.
Тэгтэл нэг өдөр мань хоёр хэрэлджээ. Хөгшин хонины насгүй байж янз бүрийн хараал хийж байхаа болиорой! Ер нь чиний хараал хийдэг гэж юу байсан юм гэж Цэдэвийн Батсуурь аархжээ. Пүрэв-Очирын уур нь оволзож “За яах вэ? Чамайг би гүйцээхгүй, дутуу орхиж насан туршид чинь тамлана даа” гэж занаад ш…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000