Үнэтэй мэдээ
Гүйдэлтэй сангийн аж ахуйд очсон оюутнууд
2026.07.20
390 үзэлт
Энэ явдал 1960-аад онд Төвийн нэгэн аймагт болжээ. Намар цаг болохоор оюутнууд тариа ногоо хураах ажлаар сангийн аж ахуйд хуваарилагдацгаана. Тэр жил дэлгэр зун болсон болохоор ургац ч арвин, оюутнууд ч ядаргаа үл мэдэн ажиллацгааж байлаа. Ингээд нэг орой тэд залуу улсын ёсоор наргицгааж дуулахаар шийджээ.
Оюутнууд инээж хөгжин сангийн аж ахуйнхаа хажууханд байх толгойн орой руу гарахаар аажуухан өгссөөр дунд хэрд нь явж байтал гэнэт нохой гаслах чимээ сонсогдох нь тэр. Бүрийнхэн цагаар нохой гаслах нь хэнд ч таатай санагдсангүй. Шинэ цагийн сэхээтнүүд болж байгаа оюутнууд ч энэ дууг сонсоод учиргүй тавгүйтэж "Ямар амьтан нохой тамлаад байгаа юм бол?" гэлцэн, дуу гарч буй зүг рүү дөхөхөд хоёр залуу нэг хүнийг толгой түрүүгүй өшиглөж байгаа нь харагдсан бөгөөд харин хүн орилохгүй нохой гаслах чимээ сонсогдож байв.
Сэтгэл нь хөөрсөн Доржоо гэгч оюутан түүнийг хараад "Согтуу хүмүүс нэгнийгээ зодож алах гэж байх шиг байна. Очиж салгая" гэсэн боловч ахтан төвөгшөөгөөд явуулсангүй. "Аягүй бол нутгийн атамануудтай хэдэн юмтай орооцолдож байж, дараа нь үүнээсээ илүү юм болж төвөг удах байх" гэлцсэн байна. Тэгээд охид нь хөвгүүдээ сугадаж аваад дээшээ өгслөө. Нохой гаслах чимээ чихэнд нь ширүүн болон сонсогдсоор хоцорлоо.
Гэвч хэсэг хугацааны дараа нам гүм болсон бөгөөд толгойн орой руу ширүүхэн өгссөн оюутнууд амрахаар сууцгаав. Гэвэл энэ үед тэдний өгсөж авсан овоон дээрээс нэг нохой бөгсөө чирэн гараад ирсэн байна. Гэнэт гарч ирсэн тэр амьтныг хараад цочсон оюутнууд "Хол яв, жов" хэмээн хий далайх хөөсөн боловч хөдөлсөнгүй.
Тэгтэл Солонго хэмээх охин байдгаараа орилон "Болиоч ээ, бүү ингэ" гэж дэвхцээд бусдынхаа зүрхийг авах шахжээ. Охин айсандаа бараг л ухаан алдах дөхөж, барьж авсан тортой зүйлээ газарт унагаж талаар нэг цацсан тул тэр үед нөгөө нохойг найзууд нь анзаарсангүй. Нохой ч гэнэт гарч ирсэн шигээ алга болчихжээ. Охин ялимгүй тайвширсныхаа хойно "Тэр нохой цээжин биеэрээ цус болсон цагаан цамц өмсчихсөн юм шиг харагдсан" хэмээн шивнэн өгүүлээд "Тэр яг түрүүн доор зодуулж байсан хүн мөн байна. Цөмөөрөө бушуухан буцъя. Над руу ямар аймшигтай нүдээр харсныг санана" гэсэн боловч бусад нь хайхарсангүй.
Ингээд охиныг жаал тайвшруулж байгаад авч авсан чимдээмний юмаа задлан нэг нэг хундага татчихаад дээшээ мацсан байна. Тэгээд толгойн орой дээр сууж гэрэл муутайхан сангийн аж ахуйгаа харан түрүүчийн эвгүй сэтгэгдлийг мартагнаж байтал хаанаас ч юм бэ нэг хүн чив чимээгүй сүүтийж гараад иржээ. Оюутнууд "Юу хүн бэ?" гэлцэн жимнэлцсэний нэг нь "Танд цаг байхгүй биз?" хэмээн шалтаг гаргаж асуувал, сүүтийсэн хүн чив чимээгүй доошоо навтайн суугаад даруй газар өнхрөн хөрвөөж, мөлхөөд эхэлсэн байна.
Энэ үед нөгөө Солонго охин байдгаараа балмагдан айж бусдыгаа орхиод сурамгайгаар доошоо уруудаад гүйчихжээ. Хөвгүүд нь бага зэрэг халамцаж эхэлсэн байсан учраас өнөөх өнхрөн хөрвөх хар сүүдэр рүү дөхөж очоод асаагуурынхаа гэрлийг тусгамагцаа дуу алдан хойшоо ухарчээ. Түрүүхэн толгой руу өгсөж явахад нь үзэгдээд алга болсон урт хар нохой мөн бөгөөд бөгсөө чирэн урагшаа мөлхөн зүтгэж байсан агаад цус болсон цагаан цамц, костьюмны тасархай биеэс нь урагдаж зулгаран тасарч байх шиг байж. Галзуурсан нохойтой таарлаа гэж бодсон оюутнууд тэр дороо шуугилдан бууж иржээ.
Тэгээд энэ хачин явдлыг сангийн аж ахуйн даргатай хэлтэл толгой түрүүгүй загнаад: "Дээд боловсрол эзэмшиж, сэхээтэн болох хүмүүс байж, элдэв цуу яриа тарааж, мухар сүсэгт автаад, яасан үзэл сурталгүй харанхуй гэнэнүүд вэ?" хэмээн тас цагдчихаж. Дарга үргэлжлүүлээд Монгол Ардын Хувьсгалт Намын үйл хэрэг, коммунизмын үзэл санааг номлож байгаад гараад явчихжээ.
Тэгтэл даргын жолооч Дамба гуай: "Аа, энэ хойд толгой чинь эл эртнээсээ л шөнө дөлөөс хойш янз бүрийн хачин зүйл үзэгддэг юм. Ноднин ирсэн оюутнууд тэр дээр сууж байтал нүцгэн өвгөн гарч ирээд гэнэтхэн хар шувуу болоод нисчихсэн гэнэ лээ" хэмээн тэдэнд итгэлтэй гэгч нь хэлжээ. Тэдний яриаг мөн нутгийн хүмүүс хүртэл үгүйсгэхгүй байсан бөгөөд нэг удаа тэмээ буйлах дуу холдож ойртсоор амраагаагүй тухай ярьсан байна. Хангайн нутагт тэмээ хаанаасаа гарч ирчхээд буйлаад байгаа юм бол доо гэлцсээр хайж үзсэн боловч олоогүй юм гэдэг. Ер нь тус сангийн аж ахуйн ойролцоо иймэрхүү зүйлс өчнөөн төчнөөнөөрөө бо…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000