Үнэтэй мэдээ
Бороон дунд алга болсон гурван настай хүүхэд
2026.07.20
5,562 үзэлт
Энэ явдал 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр болсон юм. Би тухайн үед 7-8 орчим настай байсан бөгөөд зун болгон хөдөө явдаг байлаа. Өвөө, эмээгийнхээ хоёр дүүтэй хамт өвөөгийнхөө 69 машинтай хөдөө суманд байдаг өвөөгийнх нь дүү нар болон тэдний хүүхдүүд дээр очдог байв. Өглөө үүрээр эрт гарсан ч орой харанхуй болсон хойно л очдог газар байлаа.
Тэр зун бороо хур элбэгтэй, замд шавар ихтэй байсан тул нэлээн зүдрэнгүй явж, шөнө орой очиж амарсан юм. Манай хамаатны айл нэлээн олон хүнтэй, зургаа долуулаа байсан байх. Биднийг очиход хотын хүмүүс ирлээ гээд бөөн баяр болсон боловч нөгөө айлын хүүхдүүд нь орж ирэхгүй, нэг л тийм дүнсгэр орчин угтаж авсан нь надад сонин санагдсан. Уг нь хөдөөний айлд хотоос хүн ирэхэд хөгшин залуугүй орж ирээд шавчихдаг сан.
Томчууд хоорондоо ярилцахыг сонсвол, биднийг ирэхээс долоо хоногийн өмнө тэр айлын хоёр хөгшний хүүхдүүд нь ирээд бөөн хөл үймээн болжээ. Тэд 3-6 насны хоёр хүүхэдтэй залуу хос байсан бөгөөд зуныхаа амралтаар аав, ээж дээрээ ирж, хүүхдүүдээ цагаан идээнд гаргахаар ирсэн байв.
Тэднийг ирэх үеэр байн байн бороо орж, өдөр, шөнөгүй үргэлжлэн орсон гэнэ. Харин нэг өдөр овоо нар гарахад хүүхдүүд гадаа гарч тоглож байтал бөөн хар үүл гарч, дуу цахилгаантай ширүүн бороо орж эхэлсэн тул гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэр гэрт нь оруулжээ. Бороо намдсаны эцэст хотоос ирсэн хоёр хүүхдийн бага болох 3 настай хүүхэд байхгүй байгааг анзаарчээ.
Ингээд бөөн асуудал үүсэж, хүүхдийг хайж сураглахад нэг нь ч мэдэхгүй байв. Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь асуухад, бороо орохын өмнөхөн ах дүү хоёр хоорондоо муудалцаж, ах нь дүүгээ гэр рүүгээ яв гэж хөөсөн бөгөөд дүү нь замын тээшээ яваад байгаа харагдсан гэсэн хамгийн сүүлийн мэдээлэл байлаа. Томчууд сандралдан хайсан боловч олоогүй аж.
Биднийг ирсэн өдрөөс эхлэн сум, аймгийн цагдаа нар түгшүүр зарлаж, хот дотор цагийн хүрдээр хүүхэд алга болсон мэдээг зогсоо зайгүй явж байв. Ээж маань хүртэл суурин утсаар ярьж, биднийг лавлаж байлаа. Тухайн үед одоогийнх шиг холбоо харилцаа сайн байгаагүй тул сумын шуудан дээр очиж холбоо барьдаг байсан үе.
Тэр хавийн насанд хүрсэн эрэгтэй хүн болгоныг, ялангуяа сэжиг бүхий, урьд нь ял шийтгэл авч байсан хүмүүсийг аймаг руу аваачиж байцааснаас болж айлын хүмүүс хоорондоо дургүйцэлтэй, уур амьсгал хүнд байв. Хүүхдээ алдсан эцэг эх болон өвөө, эмээгийн байдал үнэхээр хэцүү, харахад нүд халтирам байлаа. Манай өвөө, эмээгээс хүртэл цагдаа нар ирэх замдаа сэжигтэй зүйл харсан эсэхийг байцааж байв.
Хотоос ирсэн хүмүүсийн амьдрал нэгэн хэвийн үргэлжилж, өвөө, ах нар маань малаа маллаж байв. Надад бол морь унах дуртай байсан тул хонинд явах, адуунд явах, гүү хураах зэрэг нь их гоё байлаа. Ингээд нэг мэдэхэд хоёр сар өнгөрч, 8-р сарын дунд үе болж, хот руу буцах цаг дөхсөн байв. Энэ хугацаанд цагдаагийн фургон машин манай хотоор эргэлдсээр л байсан юм.
Буцах дөхсөн нэгэн өглөө намар цагийн хүйтэн мэдрэгдэж эхэлсэн байлаа. Өглөө эрт адуунд явах болсонд ах эгч нар маань намайг номхон морин дээр биш, дөнгөж сургаж байгаа, хазаар маань сайн мэдэхгүй урийн дээр мордуулчихлаа. Томчуудад номхон морь байсан ч надад бол эмнэг морь байв.
Би адууныхаа зүг явлаа. Манай…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000