Үнэтэй мэдээ
“ХОТОЧ” БЭСРЭГ ӨГҮҮЛЛЭГ
2026.07.20
144 үзэлт
“ХОТОЧ” БЭСРЭГ ӨГҮҮЛЛЭГ ДҮҮРГЭХ ГЭЖ ХИЧЭЭВ Ч,
ДУТАХ Л ЁСТОЙ БОЛДОГ, НОХОЙ ТАВИЛАН ГЭЖ БИЙ....
- Хойлоог.... Хойлог.... гэх дуунаар би нүд ээ нээв.
Тийм ээ би бол Хойлог. Эзэн дээ дэндүү үнэнч, хоточ нохой. Эзэн минь сая намайг дууджээ. Тэр дэргэд ирээд толгойг минь зөөлөн илбэв. Үүн шиг Жаргал гэж хаана байх сан билээ. Би нас гүйцсэн Монгол банхар гэдгээ ч энэ л үед мартаж, эзнийхээ өмнө ёстой л алиа алдаж эрхэлнэ.
Би сүүл ээ шарвана, хэл ээ унжуулна, бүр байгаад дээш харсаар хөлд нь хөсөр унаад өгнө. Гэхдээ миний энэ үйлдэл бүр, үнэн зүрхнээс л гардаг юм. Ийм байх даа л би дэндүү Жаргалтай байдаг болохоор тэр юм шүү дээ.
Харин бусдад бол би зүгээр л нэг бүдүүн хар нохой. Эрхлэх нь бүү хэл идэж, урж тасдаж мэдэхээр тийм л хэцүү амьтан. Үнэндээ би эзнээсээ өөр хүнд эрхэлж үзсэнгүй ээ. Ийн шалчигнаж, шарваганаж байж ч чадахгүй. Учир нь энэ, миний төрлөх араншин.
Тэгвэл та намайг, эзэн дээ яагаад ийм эрх байдаг юм бэ? гэж асуух байх, асуух байтугай бүр гайхах ч байх. Магадгүй бүр, гөлөг байхаас чинь тэжээсэн болохоор гэж бас таамаглах ч байх. Гэтэл үнэндээ үгүй юм. Би хэзээ ч тэжээвэр гөлөг байгаагүй. Би эзэнтэй ч байж үзээгүй, би зүгээр л зөнгөөрөө өссөн нэгэн. Нас биед хүрэхийн цагт ч гэлээ эзэн гэдгийг мэдэхгүй зоргоороо явсан зуугуул нохой. Хээрийн чонотой хил булаалдан уралцаж, хэн нэгэнд золбин нохой хэмээн адлуулаад буудуулж ч хүртэл үзэв. Намайг тэр үед хэн ч тоогоогүй, тэглээ гээд би хэнд ч гомдоогүй бас хэнд ч ялархаагүй. Би ийм л байх тавилантай, би ийм л байх учиртай гээд…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000