Үнэтэй мэдээ
ДАМБИЙЖААГИЙН ОХИН БУЮУ "ТЭМЭЭТ ХАР" Д.ДУЛАМСҮРЭНГИЙН АЙМШИГТ ХЭРЭГ
2026.07.17
922 үзэлт
ДАМБИЙЖААГИЙН ОХИН БУЮУ "ТЭМЭЭТ ХАР" Д.ДУЛАМСҮРЭНГИЙН АЙМШИГТ ХЭРЭГ
Говь-Алтай аймгийн харъяат Должингийн Дуламсүрэн гэж харгис хэрцгий эмэгтэй Монголын шоронд даанч муухай түүх үлдээсэн хүн. Хөндлөнгийн хүн байтугай төрсөн үрээ ч тамлан зовоодог Дуламсүрэн мэтийн эмэгтэй дэлхий нийтэд ховор. Тавиад оны үед тэрбээр жинхэнэ нэрд гарчээ. Гачууртын сангийн аж ахуйн малчин Бат-Очирыг сүхдэж алсан төдийгүй төрсөн үрээ тахир дутуу болгожээ. Тэгээд эцэст нь нүгэл нүдээрээ гарч гяндангийн хахир өрөөнд өмхийрөөд бүтэж үхсэн гэдэг.
Хэрцгий танхайгийн хажуугаар бяр чадал ихтэй, өндөр нуруулаг, ямар сайндаа л нөхөртэйгөө хамтарч айлын тэмээг бэлчээр дээр нь алаад тарган тэмээний гуя, хааг биеэсээ хөндий өргөөд хээв нэг чулуудчихдаг байсан гэдэг. Тийм ч учраас “Тэмээт хар” гэдэг хоч авчээ. Иргэн Бат-Очирыг сүхдэж алсныхаа дараа мөрдөнд хоригдож байхдаа дүлий болж жүжиглэн, аягандаа шээгээд хянагч нарынхаа өөдөөс цацчихдаг байж.
Мөн сохор болж жүжиглэн хаалга онгойлгосон хянагчийгаа гутлаараа цохих, өөдөөс нь нулимах, элэг рүү нь толгойгоороо хүчтэй мөргөж унагаах зэргээр авирладаг байжээ. Эвгүй харагдсан хэний ч өөдөөс “Май чи” гэж том хар гарын салаавч өгнө. Хэлдэг ганц хараал нь “Цусандаа хутгалд”. Тэгээд эцэст нь өөрөө цусандаа хутгалдаж үхсэн байдаг.
Мань хүүхэн иргэн Бат-Очирыг алахаасаа өмнө мөн л Луусангийн шоронгоор шүргээд өнгөрчээ. Говь-Алтай аймагт “Мухар” Загд гэгч хүнтэй сууж байхдаа хоёр хүүхэдтэй байсан бөгөөд арваад настай том охин Наранчимэгийгээ элдвээр тамлан зовоож бахаа хангадаг “гаж донтон” байж.
Охин Наранчимэгийгээ зодож нүдэхийн хажуугаар монгол гутлан дотор ус дүүргээд гадаа зогсоож өвлийн хүйтэнд хөлийг нь хөлдөөжээ. Охин нь хөлөө тайруулж эрэмдэг болсноор Дуламсүрэнгийн хэрэг илэрч тэрбээр зургаан жилийн ял авчээ. Бага хүү нь харгис эхээсээ дайжиж айл хунараар хоноглож явсаар эдүгээ Дарханд байгаа сурагтай. Өрөөсөн хөлгүй болсон Наранчимэг нь асрамжийн газар очсон бөгөөд дахиж эхийнхээ царайг харахыг ч хүсээгүй гэнэ.
Дуламсүрэн…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,000