Үнэтэй мэдээ

Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал

2026.07.15 319 үзэлт
Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал
Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана.

1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан бороонд гал алдах эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өтгөрч өмхөрсөн хуурай мод нүдэнд нь туссан учраас шулуухан очоод тайрч эхлэв.

Тэр дор нь модыг унагаахад хэсгээс нь чирч гэрийнхээ гадна авч ирээд түлж орхижээ. Маргааш өглөө нь Зөвлөлтийн барилгын СOT-3-д ажиллаж байсан ганц ах нь осолд орж өнгөрсөн тухай мэдээ ирлээ. Сарын дараа ганц хүү нь гэрийнх нь гадна байсан хөрөө рамыг ажиллуулахад гараа тас тайруулжээ.

Эмгэнэлт явдлууд шил шилээ дараан хүлээж буй золгүй эр огтхон ч гадарласангүй. Жилийн дараа эхнэрээс нь хүү төрсөн авч дөрвөн мөчгүй мухар нэгэн байв. Дэндүү ойр ойрхон тохиосон эмгэнэлт явдлуудаас том цохилт амссан Дорждэрэм зовлонгоо мартахын тулд өдөр бүр хар ус гудрах боллоо.

Харин тэднийтэй ойрхон байдаг Санжавав гэдэг өвгөн лам "Чи удган мод унагааж лус савдаг хилэгнүүлсэн байна. Өвөө нь аргалаж өгье" гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн авч мунхаг нэгэн бээр байсан учраас үгэнд нь орох нь бүү хэл харин ч "Зөнөг өвгөн чи хүний зовлонгоор тоглож мөнгө төгрөг авах гэлээ" гэж эсэргээр агсамнан доромжилсон учраас өвгөн хувраг ч тэгсхийгээд орхижээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,000