Үнэтэй мэдээ

Хөвч тайгад 11 хоног төөрсөн А.Уранбаяр: Хүн үнэмшимгүй үлгэр ярилаа гэх болов уу гээд хөвч тайгад төөрсөн түүхээ ярьдаггүй

2026.07.14 489 үзэлт
Хөвч тайгад 11 хоног төөрсөн А.Уранбаяр: Хүн үнэмшимгүй үлгэр ярилаа гэх болов уу гээд хөвч тайгад төөрсөн түүхээ ярьдаггүй
Өдгөөгөөс яг арван зургаан жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сарын 19. “Дорнод аймгийн Баян-Уул сумын IV багт зусч байсан Н.Алтангэрэлийн отгон хүү, арван настай А.Уранбаяр сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл олон нийтийг сандаргаж, аймаг, сум, улсын Онцгой байдлын аврагчид хүүг эрэн хайж, эцэстээ эрэл мухардаж, арга буюу хүүг хайх ажиллагааг зогсоосон байдаг. Энэхэн зуурт арван настай бяцхан Уранбаяр уулын гүн ширэнгэд 11 хоногийг өнгөрүүлж, төрж, өссөн сумаасаа 140 км-т явган алхсаар Дадал сумын нутаг дэвсгэрт хүний бараа харж, амь аврагдсан түүхийг өдгөө ч бид мартаагүй билээ.

Түүнийг “Монголын маугли”, “Робинзон крузо”, “Ширэнгэн ойн баатар” гэх мэтээр нэрлэж, дэлхийд малч хүний ухааныг, монгол хүний тэвчээрийг гайхууллаа хэмээн тодотгож, сэтгүүлч бүхэн түүнийг зорьдог байв. Тоодон дээл, тоглоомон машинаас салаагүй аравхан насандаа бяцхан нуруундаа үүрч хазаар, амгай хоёроороо гурван ч чоно үргээж, бугын урамдаан дунд нойрсон амарч, ойн гүнээс Онон голын хөвөө рүү унаж, урсах, живэхийн заагт өөрийгөө хамгаалж дөнгөсөн хөдөөгийн хэрсүү бор жаал өдгөө ханагар том залуу болжээ. Ширэнгийн буйдад төөрчихөөд уул өгсөж явсаар 11 хоног өлөн зэлмүүн, ядарч, эцэж, хад асга, өргөст хөвд, цэцэгт нугыг хөл нүцгэн туулсан Алтангэрэлийн Уранбаяр хүүг нэхэн сануулж, уншигч тантай уулзуулж байна.

-Сайн байна уу, А.Уранбаяр аа. Хотод төвхнөсөн үү. Саяхан танай нутагт тав хоночихоод ирлээ. Хавар хуурайшилт ихтэй ч малчид төлөө хүлээж аваад салхи урин, сайхан байна лээ. Нутгийнхан чинь чамайг хот руу сурахаар явсан гэж хэлсэн. Улаанбаатарт хаана амьдарч байна вэ?

-Дарь-Эхэд сарын 120 мянган төгрөгөөр нийтийн баяр түрээслэж, эгчтэйгээ амьдарч байна. Сурахынхаа хажуугаар ажил хийх санаатай. Би чинь гурван эгч, хоёр ахтай, айлын бага хүү. Тийм болохоор аав, ээжийнхээ нуруун дээр ачаа үүрүүлээд яах вэ, өөрөө өөрийгөө болгоод явъя гэж боддог. Монгол Солонгосын Политехник коллежид цахилгаанчнаар суралцаж байгаа. Цар тахлаас болоод одоогоор сургууль амарчихсан учр

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,000