Үнэтэй мэдээ

Үхэх гэж байсан эрийг нэгэн бүсгүйн сүнс хөл дээр нь босгожээ

2026.07.14 164 үзэлт
Үхэх гэж байсан эрийг нэгэн бүсгүйн сүнс хөл дээр нь босгожээ
Ингэхэд чи яагаад үүнийг надаас дуудаж асуух болов? гэж Ганбатын гайхахад нь Батжаргал:

Зүгээр. Хүнээс сонссон юм гэж хэллээ. Ганбат ч ганц шил архи олоод уучих санаатай.

Цэцгээ маш хөөрхөн охин байсан даа гэж л ярьж гарлаа. Батжаргал энэ бүхнийг сонсож байснаа:

Би чамаас ганц юм гуйя. Чи Пүрэвжав гэдэг айл хаашаа нүүсэн, ямархуу амьдарч байгааг надад мэдэж өгөөч, би шовгорыг нь (шагнал) гомдоохгүй шүү гэж хэллээ.

Энэ үгийг сонссон Ганбат бүр ч гайхаж:

Шовгор яахав. Чи яагаад гэнэтхэн хамаагүй танихгүй айл асуугаад байна? гэлээ. Батжаргал ч дургүйцэнгүйгээр:

Тэр чамд хамаагүй ээ. Май ганц шил юм аваад уучих гэж мөнгө сарвайв. Ганбатыг гарсны дараагаар Батжаргал шөнийг тэсэн ядан хүлээлээ. Шөнө болсон хойно Цэцгээгийн сүнс хаалга чахруулан онгойлгосоор орж ирлээ. Батжаргал ч яаран сандран догдолж:

Хүүе би хажуу айлын Ганбатаас танайхыг асуусан. Ярьсан бүхэн чинь үнэн байна лээ. Тэгээд танай гэр хаана байгааг олоодох гэж хэлчихсэн гэхэд нь сүнс:

Баярлалаа. Би чамайг эдгээж өгнө. Чи удахгүй хөл дээрээ босох болно гэж урууг харуулан хэвтүүлж байгаад сэрүү татуулаад барьж байх шиг санагдав. Цахилгаан гүйдэл гүйгээд ч байгаа юм шиг. Тэр нэг л мэдэхэд хамаг хөлс нь цутгачихсан унтаж байлаа. Үүнээс хойш архи уух нь бүр хэл өдрийн унтах болжээ. Хоёр хоногийн дараа Ганбат инээд алдан орж ирлээ. Пүрэвжав гуайн энэ байрнаасаа нүүгээд Сансрын туннелийн дэргэд байранд орчихсон аж. Амьдрал ахуй нь сайн. Наймаа хийгээд овоо хөлжсөн болохыг хэлжээ. Тэгээд гэрийнх нь хаягийг ч зааж өгчээ. Тэр шөнө энэ тухай сүнсэнд хэлэхэд маш их баярлан өрөөн дотуур нисэж байлаа.

Сүнс:

Би одоо хойд төрөлдөө очиж хүн болно. Явах замдаа гэрээрээ очиж аав, ээжээ харчхаад явна. Гэхдээ чамайг эдгээнэ. Энэ шөнөөс хойш би ирэхгүй. Чи аяндаа зүгээр болно. Аав, ээжид минь туслаарай. Миний тухай бүү хэл. Сэтгэл санаа нь үймэрчихнэ гэжээ. Тэр үүр цайхаас өмнө хоргодон хоргодон буцав. Өдөр дунд сэрэхэд бие нь аймшигтайгаар шархиран өвдөж байлаа. Тэр ч бүү хэл хөл нь өвдөх аж. Тэрбэ

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,000