ТАРВАГА ХҮЙС ТЭМТЭРСНИЙ ДАРАА ТӨРСӨН ХҮҮГЭЭ ХАРААД ЭХНЭР НЬ УЙЛЖЭЭ… ХОЁР САРЫН ДАРАА ТҮҮНИЙ АМНААС…
Багаасаа ангийн хорхойтой өссөн эрчүүдийн олонх нь хулгар шар тарвагаар ганзагаа мялааж явсан тул тарвагыг монгол анчны хийморь, ангийн буяны нэгэн бэлгэдэл гэж үздэг байсныг ч тэр онцолсон юм. Харин “Тарвага алаад баяждаггүй, тамхи татаад ядуурдаггүй” гэх хуучны үг өнөө цагт эсрэгээрээ эргэсэн мэт санагдах болсныг хэлэхдээ өвгөн санаа алдан толгой сэгсэрч билээ.
Би Архангай аймгийн Хангай сумын хүн. Манай нутагт Лувсан гэдэг ангийн авьяасаараа хол ойрт нэрд гарсан эр байсан бөгөөд буу барьсан цагтаа алддаггүй, мөр хөөсөн ангаа алдалгүй авдгаараа алдартай нэгэн байлаа. Намрын ид ангийн улиралд түүний буусан газрын яс, арьс хоёр л уул овоо мэт үлддэг байсан болохоор улсын ангийн төлөвлөгөөг ганцаараа шахам биелүүлчихдэг гэж хүмүүс ярьдагсан.
Гэвч агнахын дон нь хэтэрч, бусад анчдын больдог цагт ч зогсохгүй, хангай дэлхий хөлдөж, амьтан бүхэн ичээндээ орсны дараа хүртэл тарваганы нүх ухан сүйтгэдэг байсанд нутгийн хөгшид “Ингэж шунаж болохгүй, хишиг буянаа өөрөө үргээж байна” хэмээн үргэлж дургүйцдэг байжээ.
Нэг намрын сүүлээр Лувсан нутгийнхаа хэдэн залууг дагуулан тарваганы ичээ ухахаар морджээ. Их голын хөвөөн дэх хөхөвтөр том дошийг заан, “Энд арваад тарвага ичсэн нь гарцаагүй. Намайг намар дурандахад нохойгоо зөөгөөд, хөөгөө бэлдээд, ёстой тарган бурхинууд холхиж байсан юм” хэмээн итгэл дүүрэн өгүүлээд хүрз, зээтүүгээ барин газар сэндийлж эхэлсэн байна.
Залуус ч түүний үгэнд эргэлзсэнгүй, бүгд зэрэгцэн ухаж гарсан бөгөөд хэсэгхэн хугацааны дараа газрын хөрс доороос тарваганы олон салаа хонгил ээлж дараалан ил гарч эхэлжээ. Хүний нүдээр бол гал түлдэг газар, унтаж амардаг хонгил, хоол нөөцөлдөг мухар, бүр бие засдаг хэсэг хүртэл ялгарсан мэт санагдах тийм нарийн зохион байгуулалттай ичээ байсныг харсан хүмүүс хүртэл гайхан шагширч байлаа.
Тарваганууд удаагүйхэн ичсэн байсан учир Лувсан утаа тавьж, хонгилыг нь галдахаар шийджээ. Учир нь хамгийн сүүлд ичсэн хөгшин, туршлагатай тарвага бусдаа унтсаны дараа үүд хавиар харуул мэт сэрэмжлэн хэвтдэг заншилтайг тэр сайн мэддэг байсан юм.
Үнэхээр ч утаа хонгил руу ормогц харуул тарвага сэрж, дотогш дохио өгсөн бололтой газрын гүнээс шороо нурах, амьтад цааш тэмүүлэх чимээ тодхон сонсогдов. Гэвч хүн гэгчийн заль мэх, шунал хоёрын өмнө хөөрхий амьтад хаашаа ч зугтаж чадсангүй.
Онгироо хэдэн залуу Лувсантай нийлэн хонгил бүрийг нь сөхөж, нэг нэгээр нь суга татсаар удалгүй бүх тарвагыг гарган иржээ. Амь тэмцэн чарлах, утаанд мансуурсан тэр хэдэн амьтан хүний өөдөөс юу ч хийж чадалгүй ээлж дараалан амиа алдаж байхад хэн нь ч өрөвдөх сэтгэл гаргасангүй. Хамгийн сүүлд нэгэн нас…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Багц авсан бол утасны дугаар, PIN кодоороо нэвтэрнэ үү
Худалдан авах төрөл
Гишүүнчлэл
Хугацаандаа бүх төлбөртэй нийтлэлийг уншина.
Гишүүн үү?
Утасны дугаар
Гишүүн нэвтрэх
Холбоотой мэдээ
1945 ОНД ДОРНОДЫН “ӨНЧИН ЦАГААН” БАЙШИНГААС ОРОС ЭМЧ БҮСГҮЙ, ЦЭРГИЙН ЗАЛУУ ХОЁР УЛ МӨРГҮЙ АЛГА БОЛЖЭЭ...ХАРИН 53 ЖИЛИЙН ДАРАА...
8 hours ago
АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...
9 hours ago
14 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН ОХИН НЬ ГЭНЭТ ГЭРТЭЭ ИРЖЭЭ...ГЭТЭЛ ЭЭЖ НЬ ХААЛГАА ХААЖ ЦАГДАА ДУУДААД “МАНАЙ ОХИН ДОТОР ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙНА” ГЭЖЭЭ...
9 hours ago
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
1 day ago

