НӨХӨР НЬ 1 ЖИЛ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН...ГАНЦХАН ХОВДЫН ҮЗМЭРЧ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ...
Энэ эмгэнэлт явдал хэдэн жилийн өмнө болжээ. Нийслэлийн нэгэн гэр хороололд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Н гэх эр хотын төвд байрладаг төрсөн дүүгийндээ хоёр хоног ирэхээр явсан эхнэр, хүүхдүүдийнхээ эзгүй хойгуур гэртээ ганцаар баахан гиюүрэн хэвтэж байснаа “Хархорин” зах орохоор өндийн боссон байна.
Ингээд тэнд гар дээрээс наймаа хийдэг танил Нараатай тааралджээ. Нараагийн наймаанаас хамт яван заралцаж өгнөгөө хоёр ч шил архи хувааж уусан байна.
Нараа нь шоронд ороод гарсан ч хүн шиг амьдрах гэж зүтгэж яваа жирийн нэгэн эр. Н цагийн дараа эргэж уулзахаар газар болж, Нараагийн бараанаас хэдийг аваад салжээ. Болзсон газартаа иртэл Н байсааргүй. Түүнийг баахан хүлээж байгаад Нараа гэртээ харьсан байна. Түүнээс хойш Н-ийг хэн ч олж харсангүй. Эхнэр, хүүхдүүд нь хоёр хоногийн дараа ирэхэд Н гэртээ байсангүй. Долоо, арав, хорь хонолоо. Очиж болох бүх айл, найз нөхдөөс нь асуухад “Манайхаар ирээгүй” гэв.
Сураггүй болсоор хоёр сар болоод байтал шоронд орж явсан Нараатай хамт юм зарчихаад “Хархорин” зах дээр хоёул согтуу явж байсныг олж мэдээд эхнэр нь цагдаад хандан “Тэр Нараа нөхрийг маань алсан байж магадгүй. Тэр бол шорон оронгоор орж, гарч явсан үл бүтэх хүн” гэсэн утгатай өргөдөл гомдол өгчээ. Ингэж өргөдөл гомдол өгөхөөсөө өмнө баахан лам хуврага, бөө зайран, үзмэрч мэргэдэд халаасаа хоослон бараалхаж, нөхрийнхөө тухай асуужээ. Тэд ёстой бүрж байна аа.
Ийм хорь гаруй хүнд бараалхахад хэн нь ч үнэн зөв юм хэлсэнгүй. Нөхөр чинь уг нь наймаанд сэргээлэн хүн юм байна, тэр амьд байна, гадаадад наймаа хийгээд их сайн яваа юм байна, хагас жилийн дараа бөөн олзтой гэнэт ирэн та нарыг баярлуулах гээд хэл чимээ зорид өгөхгүй байгаа юм байна гэж нэг нь бурав.
Гадаад паспортгүй, ямар ч мөнгөгүй, солих хувцасгүй хүн юу гэж тэгж явах билээ гэж эхнэр нь бодоод энэ мэргэд итгэсэнгүй. Итгэх аргагүй нь уншигч танд ч ойлгомжтой байгаа биз дээ. Бас нэг нөхөр бүрж байна аа. Нөхөр чинь амьд байна.
Чамаас жаахан уйдаж, залхсан юм аа даа. Одоо бол хөдөө уулын мухарт хэдэн малтай байдаг нөхөргүй хүүхэнтэй нөхөн амьдарч байна. Нөхөр чинь хүүхэмсэг эр юм аа даа. Ийм эрчүүд болдоггүй бордоо толгойгоо мэдүүлээд хаагуур ч тэнэж байж мэднэ.
Тэр хөдөөний хүүхэнтэй хотод танилцсан юм байна. Тэгээд ачаа барааг нь хүргэлцэж өгөх нэрээр дагаад явчихжээ. Та нарт амьд байгаагаа дуулгах санаа байвч уулын мухарт байгаа юм чинь яаж дуулгаж чадах билээ. Нөхөр чинь тэр хүүхнээс бас уйдаад жилийн дараа хүрээд ирнэ гэв.
Үүнийг сонсоод эхнэр нь амьд байгаагаа дуулгах бодолтой л юм бол мориор ч болсон сумын төв ороод утсаар холбоо ба…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Багц авсан бол утасны дугаар, PIN кодоороо нэвтэрнэ үү
Худалдан авах төрөл
Гишүүнчлэл
Хугацаандаа бүх төлбөртэй нийтлэлийг уншина.
Гишүүн үү?
Утасны дугаар
Гишүүн нэвтрэх
Холбоотой мэдээ
1945 ОНД ДОРНОДЫН “ӨНЧИН ЦАГААН” БАЙШИНГААС ОРОС ЭМЧ БҮСГҮЙ, ЦЭРГИЙН ЗАЛУУ ХОЁР УЛ МӨРГҮЙ АЛГА БОЛЖЭЭ...ХАРИН 53 ЖИЛИЙН ДАРАА...
8 hours ago
АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...АНГИЙН ЗУГААЛГААС ИРЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ОРХОНЧИМЭГ ОГТ ӨӨР ХҮН БОЛЖЭЭ...
8 hours ago
14 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН ОХИН НЬ ГЭНЭТ ГЭРТЭЭ ИРЖЭЭ...ГЭТЭЛ ЭЭЖ НЬ ХААЛГАА ХААЖ ЦАГДАА ДУУДААД “МАНАЙ ОХИН ДОТОР ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙНА” ГЭЖЭЭ...
8 hours ago
ТАЙГЫН ГҮНД НЭГЭН ЭР ХОЁР ОХИНТОЙГОО ХҮНЭЭС ТУСГААР АМЬДАРДАГ БАЙЖЭЭ. ГЭТЭЛ НЭГЭН ХАВАР ХОЁР ОХИН НЬ ХОЁУЛАА ХӨЛ ХҮНД БОЛСОН БАЙВ...
1 day ago

