Үнэтэй мэдээ
17н насандаа төрсөн ээж, ихэр ахыгаа хөнөөсөн аймшигт хэрэг
2026.09.07
1,293 үзэлт
17н насандаа төрсөн ээж, ихэр ахыгаа хөнөөсөн аймшигт хэрэг
...2003 оны 7 сарын 22-ны өглөө 09:40-ын үед Болороогийн хөрш айлын охин өмнөх өдөр зээлж авсан усны канистрыг буцаах гэж хашааных нь хаалгыг нүдсэн. Хаалга онгорхой мөртлөө гэрээс хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь "хаалга онгорхой байна" гэж бодоод хашаанд орж харсан ч бас л гэрээс хүн гарч ирээгүй.
Байшингийн зүүн урд талын цонхон дээр очиж шагайгаад харсан чинь толгойгоо үүд рүү харуулсан, нүцгэн эмэгтэй хүн шалан дээр хэвтэж байв. Ийм байдлаар доошоо хараад хэвтэж байгаа хүнийг харсан хэн ч энэ жирийн бус гэдгийг мэдэрнэ. Тухайн охин ийм зүйл харна гэж төсөөлөөгүй тул маш их айж цочирдоод цонхноос холдож, эргээд гарсан. Авах гэж орж байсан усны канистр нь тэнд байсан тул түүнийгээ аваад Болороогийн хашаанаас гарч, өөрийнхөө хашаа руу гүйж орсон.
Хашаандаа орж усны канистраа газарт тавьчхаад хэсэг зуур яахаа мэдэхгүй айж балмагдаж зогсоод, эцэст нь буцаж гарч хэн нэгэнд хэлье гэж бодоод гудамжинд гарсан. Гудамжинд гартал хажуу хашаанд амьдардаг нэг өвөө гэрээсээ гарч ирсэн байв. Тэр өвөө дээр шууд гүйж очиж харсан зүйлээ хэлж зогсож байтал Болроо нэмгэн, өмдгүй, хар трико өмссөн, дээгүүрээ цагаан футболктой, үс гэзэг нь бүр даагаад ардаа сэгсийчихсэн байдалтай хашаанаасаа гүйгээд гарч ирсэн. Ингээд өвөөтэй хамт охин цагдаа дуудаж, удалгүй цагдаа нар ирсэн.
Цагдаа нар байшинд орж хамгийн эхэнд хаалганд үзлэг хийсэн. Хаалганд гараар түгждэг замган цоож, мөн доод талд нь далд нууц цоож байсан. Цоожны түлхүүр эргүүлэхэд хаалган дотроос гарч ирдэг төмөр цоож хэсэг далд байсан бөгөөд ил гараагүй. Хаалга түгжээтэй байх үед гаднаас нь эвдэлж орсон мөр байхгүй, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байгаагүй.
Гэрийнхэн том өрөө нь бүхэлдээ цус болчихсон байв. Шалан дээр дөрвөн газарт тодорхой хэлбэр дүрсгүй цусны мөр байв. Энэ нотлох баримтуудыг цээжилж, анхааралтай сонсоорой — хэргийн төгсгөл хэсэгт эдгээр нотлох баримт дээр үндэслэн шийдвэр яригдана.
Том өрөөний зүүн хананд дэлгээд тавьсан буйдан байсан бөгөөд түүн дээр бөөгнөрүүлсэн хөнжил, дэлгэсэн орны дэвсгэр даавуу, дэр зэрэг зүйлс байв. Эдгээр бүхэлдээ хүрэн өнгийн цус шиг шингэнээр бохирлогдсон тул нотлох баримтаар хураан авсан.
Цусан дунд Болороогийн ээж болон ихэр эрэгтэй нь хутгалагдаж нас барсан байдалтай хэвтэж байв. Ихрийнх нь баруун өгзгөнд дээр нэг ширхэг үс, ээжийнх нь зүүн гарын алганд атгасан байдалтай мөн нэг ширхэг үс илрүүлж шинжилгээнд хураан авсан.
Том өрөөний ширээний баруун талын сандал дээр шар өнгийн цэцгэн хээтэй бүтээлэг, цагаан хоолойтой цамц, хөндлөн судалтай майк зэрэг хувцас байсныг шалгахад бас чийгтэй, цус шиг хүрэн бор өнгөөр будагдсан байсан тул нотлох баримтаар хураан авсан.
Үзлэгийн явцад байшин бараг цусан далай болчихсон гэж хэлж болохуйц байсан тул зарим цагдаа дотор нь муухайрч, сэтгэл санаа нь тавгүй болж гадаа гарч хэсэг байгаад дахин орж ажлаа үргэлжлүүлсэн.
Цогцоснуудын дэргэдээс олон цус болсон хувцас олдсоны дунд цагаан шорт байсан, шортны карманд 1,200,000 төгрөг байсан бөгөөд карман нь гаднаас нь оёгдсон байдалтай байв. 2003 оны хувьд 1,200,000 төгрөг нэлээд их мөнгө байсан юм гэж бодогдоно.
Эрэгтэй цогцос буюу Болороогийн ихрийн толгойн хэсэгт нь шалан дээр хар өнгийн унжлагтай хэлбэртэй, 5 см урттай, өрөөсөн ээмэг нэг ширхэг олдсон. Цогцсыг эргүүлж харахад тухайн ээмгийн нөгөө хос нь цогцсын дороос гарч ирсэн.
Ээжийн цогцсыг шалгахад өмссөн цагаан футболкийг нь дээш сөхсөн байдалтай, хөхнийх нь дээд хэсэгт, футболкны дотор талд хар өнгийн мөр үүссэн байв.
Баруун талын өрөө буюу Болороогийн өрөөний буйдан оронд хажууд нь хар жинсэн өмд, хар өнгийн эмэгтэй хүний гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавартай байв.
Гэр доторх үзлэгээс гадна байшинтай залгаа модон зуны амбаарт мөн үзлэг явуулсан. Амбаарын хаалга гадна талдаа шаргал өнгийн зүүдэг ил цоожтой байсан бөгөөд цоожийг түлхүүрээр онгойлгож ороод хаалганаас нь эхлэн нар зөв эргэлдэн үзлэг явуулсан.
Амбаарын зүүн хойд буланд цагаан саарал өнгийн хүүхдийн тэрэг байв, тэр дотор хуучин хувцас, хөөмтэй уут байв. Амбаар дотор угаасан хувцас тогтоох хэц байсан бөгөөд түүн дээр олон хувцас угааж тогтоосон байдалтай байв. Мөрдөн байцаагч Болороог дуудаж эдгээр хувцсыг хэн хэзээ угаасныг асуухад Болроо "Би өөрөө угаасан. Шөнө бороо орж, бороонд норсон учраас гэртээ ирээд угаасан" гэж хэлсэн.
Хашааны гадна орчин, зүүн, баруун, хойд талыг үзэж самнахад хойд талын зуны байшингийн хашаанаас 2 метрийн зайд цус шиг улаан зүйл болсон хөвөн олджээ.
Энэ хэрэг 2003 онд болсон учраас хэргийн газраас нотлох баримт хурааж авахдаа зургийн аппарат хэрэглэдэггүй байжээ. Харин заавал хажуудаа хөндлөнгийн гэрч авч явж, эцэст нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг гэрчид уншуулж, гэрч зөв гэж үзвэл гарын үсэг зурах байдлаар явагддаг байв. Энэ хэрэг дээр тухайн үед дүүргийн цагдаад дадлагажигчаар ажиллаж байсан хэд хэдэн дадлагажигч, мөн хэсгийн ахлагч нэг эмэгтэй хөндлөнгийн гэрчээр байлцжээ.
Шинжээчийн дүгнэлтээр цогцсууд олон удаа хутгалуулсан байдалтай байв. Энэ гэмтэл шархнаас дүгнэхэд шууд үхэлд хүргэхгүй, гэмтэл авснаас хойш цээжний хөндийд цус хуралдаж зүрх дарагдах хүртэл богино хугацаанд амьд байх боломжтой байжээ. Зүрх, уушги гэмтсэн тул цус алдалт богино хугацаанд явагдана. Энэ хугацаанд орилох, гинших, ёолох, тусламж хүсэх дуу гаргах боломжтой гэж дүгнэсэн. Харин хөршүүдийн хэлснээр тухайн шөнө тэдний гэрээс хүмүүс ярилцаж байгаа чимээ гарч байсан ч аймаар тэмцэлдсэн, орилж чарласан чимээ сонсогдоогүй байна.
Болроо болон гэр бүлийнх нь тухай, тэдний хоорондын харилцаа, зан байдлын тухай ойр дотнын хүмүүсийн гэрчийн мэдүүлгээс ярилцъя. Ээж нь зах дээр мах зардаг байсан бөгөөд хамт ажилладаг хэд хэдэн хүн, найзууддаа амьдралаа нэлээн ярьдаг байв.
Гэрч нарын хэлснээр ихэр хүү нь муухай зан аашгүй байсан бол Болроо жаахан хүмүүжил муутай гэж ээж нь ярьж байжээ. Болроо загнахаар 2-3 хоног гэртээ ирэхгүй алга болдог байсан тухай ээж нь уйлж найздаа ярьж байсан удаа бий. Мөн "Болороо бид хоёр хоёулхнаа байхад мөнгө алга болоод байна. Дэрэн доор, унтсан хувцасны доор нуучихсан мөнгийг маань Болороо авчих юм" гэж ээж нь найздаа хэлж байсан байна.
Ээж гэрээ цэвэрлэ, хоол хий гэхээр Болороо байнга уур уцаартай, дургүй ханддаг байв. Хүүдээ ямар нэг юм авч өгөхөд Болороо уурлаж "Та ихэрт дандаа юм авч өгдөг, намайг тоодоггүй" гэж хэлсэн гэж гэрч нар мэдүүлжээ.
2003 оны 7 сарын 21, буюу аллага болсон өдөр ээж хүүтэйгээ хэрэлдээгүй. Харин Болороог "Чи дандаа миний угаасан хувцсыг өмсдөг, өөрийнхөө хувцсыг өмсдөггүй" гэж загнажээ. Мөн Болороо ээжийнхээ ажил дээр ирж мөнгө нэхэж жаахан маргалдсаныг хэд хэдэн гэрч баталжээ.
Болороогийн урд талын хашаанд амьдардаг, хамт ус, модондоо явдаг, нэлээн дотно нийлдэг нэг охин байв. Тэрний хэлснээр Болроо ээжээсээ үе үе бэлэн мөнгө хулгайлж авдаг байсан бөгөөд тэр мөнгөөр найзтайгаа чихэр боов, амттай юм авч иддэг байв. Харин архи пиво огт ууж байгаагүй гэж тэр найз нь ярьжээ.
Тухайн шөнө гэрт гаднаас хүн нэвтэрсэн гэх шинж тэмдэг байгаагүй тул цагд…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ОРШУУЛГААС АВЧИРСАН ГАНЦ ЧИХРИЙГ 4 НАСТАЙ ХҮҮД ӨГТӨЛ “ҮХЭЭРИЙН БУЗАР” БОЛЖЭЭ
4 hours ago
СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ БАЙРНЫ 5 ГЭР БҮЛ ЖИЛИЙН ДОТОР ГЭНЭТ НҮҮЖЭЭ… ТЭДЭНД ЧУХАМ ЮУ ТОХИОЛДСОН БЭ ?
11 hours ago
Монгол залуугийн Германд үйлдсэн жигшүүрт цуврал аллага
1 day ago
"Ааваа битгий сэрээрэй..." гэж залбирсан охин...
2 days ago