Үнэтэй мэдээ

ХҮНИЙ ГАНЦ ОХИНД БУЗАР ХЭРЭГ ХИЙГЭЭД АМЬД БУЦААГААГҮЙ ЗАЛУУС НЭГ НЭГЭЭРЭЭ

2026.09.06 317 үзэлт
ХҮНИЙ ГАНЦ ОХИНД БУЗАР ХЭРЭГ ХИЙГЭЭД АМЬД БУЦААГААГҮЙ ЗАЛУУС НЭГ НЭГЭЭРЭЭ
Ерээд оны дунд үеэр Хангайн нэгэн сумын хойхно алтны судал илэрч, зун намрын заагаар хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй баахан залуус техник тэрэгтэйгээ буучихжээ. Нутгийнхан эхэндээ тэднийг “алтны компанийнхан” гэдэг байсан ч удалгүй компани гэхээсээ илүү энд тэндээс нийлсэн жолооч, тогооч, алт угаагч, гар аргаар шороо ухдаг нинжа нар болох нь мэдэгдсэн байна. Өдөржин уулын аманд шороо тоос босгож, орой болохоор сумын төв орж дэлгүүрийн архи дуусган, мөнгөө баруун солгойгүй цацдаг болохоор нутгийн залуус тэдэнтэй нэг их нийлэхгүй, хөгшчүүл бүр “энэ хэд нэг л гай тарина даа” гэдэг байж. Тэдний дунд Эрдэнээ гэдэг гуч шүргэж яваа, цэвэрхэн хувцасладаг, бусдаасаа үг дуу цөөнтэй, саарал жийп унадаг нэг залуу байсан юм.
Тэр суманд Доржпалам, Цэрэндулам хоёр Нарнаа гэдэг хүний ганц охинтойгоо амьдардаг байлаа. Нарнаа хорин нэгтэй, сумын холбоонд түр ажилладаг, хэнтэй ч эвтэйхэн мэндэлчихдэг хэрнээ эр хүн дагаж гүйгээд байдаггүй, аав ээж нь ч “ганц үр минь” гээд алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн охин байжээ. Эрдэнээ холбоогоор ойр ойрхон орж ирдэг болсноос хойш тэр хоёр танилцаж, удалгүй орой ажлаа тарахад нь тосдог, хааяа голын эргээр машинаар салхилуулдаг болсон байна. Цэрэндулам нэг орой охиноо үүдэнд машинаас буухыг хараад “Наадах чинь хэн юм, эхнэр хүүхэдтэй хүн биш биз?” гэхэд Нарнаа инээгээд “Ээж ээ, та хүн болгоныг эхнэртэй болгочих юм аа, ганц бие гэсэн” гээд гэртээ оржээ.
Үнэндээ Эрдэнээ ганц бие байгаагүй юм. Хотод эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй, алтны ажилд хэдэн сар явахдаа гэр бүлтэй гэдгээ Нарнаагаас зориуд нуусан бөгөөд буцаж очоод энэ охинтой амьдралаа холбоно гэсэн бодол түүнд анхнаасаа байгаагүй аж. Харин Нарнаа үүнийг мэдэхгүй, Эрдэнээ өөрийг нь үнэхээр бодож байна гэж итгээд бүр “ажил нь дуусахаар намайг хот руу дагуулж явна гэсэн” гэж ээждээ нэг удаа ам алдсан гэдэг. Тэр үед Цэрэндулам охиноо хэсэг ширтсэнээ “Хүний нутгаас ирсэн хүний үгэнд хэт итгэв дээ, миний охин” гэхэд Нарнаа “Та Эрдэнээг мэдэхгүй болохоороо л тэгж байгаа юм” гэж жаахан уцаарлажээ.
Намрын сүүл сарын нэг баасан гарагт Эрдэнээ Нарнааг алтны газар луугаа нэг хоног дагуулаад явъя гэж гуйсан байна. “Манай хэд ажил буухаар жаахан хоол унд хийнэ, маргааш үдээс өмнө хүргээд ирнэ” гэхэд Нарнаа эхэндээ явахгүй гэсэн ч Эрдэнээ хэд хэд залгасаар байгаад зөвшөөрүүлжээ. Явахынхаа өмнө Нарнаа ээжийнхээ хайрцагнаас жижигхэн мөнгөн ээмэг авч зүүгээд “Энийг ганц орой зүүчихье” гэхэд Цэрэндулам “Алга болговол өөрөө мэдээрэй” гэж үглэсэн байна. Нарнаа хаалгаар гарахдаа эргэж хараад “Маргааш мах чанаад байж байгаарай, би өдөр ирнэ” гэж хэлсэн нь ээждээ хэлсэн сүүлчийн үг нь болсон юм.
Алтны газар сумын төвөөс нэлээд зайтай, хоёр уулын дундах салхи ихтэй аманд байжээ. Нарнааг очиход тэнд Эрдэнээгийн ойр явдаг тав зургаан залуу байсан бөгөөд зарим нь хэдэн сараар гэртээ хариагүй хүмүүс байв. Эхэндээ юм эвгүйтсэнгүй, мах чанаж идээд, хөзөр тоглон, архи тойруулж суухад Нарнаа ч Эрдэнээгийн хажууд тайван байсан гэдэг. Харин оройхон нэг залуу архиндаа халж “Эрдэнээ чи наад хүүхнээ мань хэдээс нууж хаагаад, их л харамлаад байх юм аа” гэхэд хүмүүс инээлдсэн ч Нарнаа ганцаараа инээгээгүй байна.
- Би эд бараа юм уу? Ямар муухай юм ярьдаг юм бэ? гэж Нарнаа шууд хэлжээ. Эрдэнээ “Наадуул чинь согтчихсон байна, тоох хэрэггүй” гэж аргадаад өнгөрсөн ч өнөөх залуу дахиад “Үгүй ээ, найз нөхөд гэж байна аа, ганцаараа идээд байж болохгүй шүү дээ” гэхэд Нарнаа босоод гадуур хувцсаа авчээ. Тэгэхэд Эрдэнээ араас нь гарч “Одоо хаашаа явах юм, харанхуй болчихлоо, наадуултай би ярья” гэж буцаан оруулсан байна. Хожим хэрэг шалгагдах үед тэр орой тэнд байсан нэг хүн “Нарнаа тэр үед л явчихсан бол амьд үлдэх байсан байх” гэж хэлсэн гэдэг.
Шөнө дунд өнгөрөхөд Эрдэнээ нэлээд согтож, өөрсдийн байрладаг жижиг модон байшингийн нэг орон дээр хэвтээд өгчээ. Унтахынхаа өмнө өнөөх залуусын нэг нь дахиад

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500