Үнэтэй мэдээ
Ээжийнхээ өшөөг 22жилийн дараа авсан хүү
2026.09.04
12,490 үзэлт
2018 оны Цагаан сарын үеэр Жан Коу Коу төрсөн тосгондоо ирэхдээ хувцас хэрэглэлээсээ гадна том хутга авчирсан байв. Тэр ирсэн даруйдаа гурван хүний аминд хүрч, Хятадыг цочроосон хэрэг үйлдсэн юм. Хэрэг гарсны дараа тэр даруй баривчлагдаж, шүүхийн өмнө зогсохдоо:
“Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин хийсэн үйлдэлдээ огт харамсахгүй байна” хэмээн мэдүүлжээ.
Энэ хэрэг олон нийтийн дунд хүчтэй маргаан дэгдээсэн байна. Олон хүн түүний үйлдлийг зөвтгөж, төрийн байгууллагуудад хүртэл хүсэлт гарган “Түүнийг сулла, шийтгэж болохгүй” гэж шаардсан байдаг. Ийнхүү улс даяар дуулиан болсон энэ хэрэг энгийн нэг аллага бус, олон жилийн турш хуримтлагдсан өшөө хорслын үр дагавар байлаа.
Коу Коу 13 настай байхдаа амьдралынхаа хамгийн аймшигт мөчтэй нүүр тулсан юм. Түүний нүдэн дээр ээжийг нь хэсэг эрчүүд зодож, улмаар амийг нь хөнөөжээ. Тэр өдрөөс хойш өнгөрсөн 22 жилийн турш Коу Коугийн дотор ганцхан бодол оршсоор ирсэн нь өшөө авах хүсэл байв.
Энэ хугацаанд ээжийнх нь үхэлд холбоотой хүмүүсийн амьдрал улам өөдлөн дээшилжээ. Зарим нь амжилттай бизнес эрхлэгч болж, зарим нь төрийн өндөр албан тушаалд хүрч, гэр бүл зохион үр хүүхдээ өсгөн амьдарч байлаа. Харин Коу Коу энэ бүхнийг харсаар, өс санасаар өссөн юм.
2018 онд тэр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэв. Гурван хүний аминд хүрснийхээ дараа шүүхийн танхимд:
“Би бодсон зүйлээ хийсэн. Ээжийнхээ өшөөг авч чадсан” гэж хэлжээ.
Түүний амьдралд хэзээ ч мартагдахгүй гурван дүр зураг үлдсэн байдаг.
Нэгдүгээрт, ээжээ олны өмнө амиа алдахыг харсан мөч.
Хоёрдугаарт, нас барсан ээжийгээ тэвэрч уйлж байсан мөч.
Гуравдугаарт, тосгоны бүх хүний нүдэн дээр ээжийнх нь биед задлан шинжилгээ хийсэн явдал.
Тухайн үед шүүх эмнэлгийнхэн цогцсыг морг эсвэл эмнэлэгт хүргээгүй бөгөөд тосгоны төвд, хүмүүсийн өмнө задлан шинжилгээ хийжээ. Тэр үед дэргэд нь ердөө 13 настай Коу Коу зогсож байсан юм.
Энэ эмгэнэлт явдлын эхлэл нь Хятадын Шэньси мужийн Ванпин тосгонд өрнөсөн хөрш хоёр айлын маргаанаас үүдэлтэй байв.
Жан овогт гэр бүл дөрвүүлээ амьдардаг байлаа. Эцэг эх болон нэг охин, нэг хүүтэй. Хүү нь Коу Коу байв. Харин хөрш айл болох Ван овогт гэр бүл гурван хүүтэй байжээ.
Хоёр айл олон жилийн турш эв найрамдалтай амьдарч, хэрэгтэй үедээ бие биедээ тусалдаг байсан байна. Тэд бусад айлын адил газар тариалан эрхэлж амьдардаг байв. Зарим жил ургац арвин, зарим жил амьдрал хүндхэн өнгөрдөг байсан ч хөршүүдийн холбоо бат бөх байжээ.
Гэвч тосгонд хэрэгжих болсон нэгэн төрийн төсөл энэ харилцааг өөрчилсөн байна.
Засгийн газар тухайн бүсэд томоохон хэмжээний тариа хураалтын ажил эхлүүлэхээр болж, сонгогдсон иргэдтэй хамтран ажиллах санал тавьжээ. Уг төсөлд оролцсон хүмүүсийн орлого эрс нэмэгдэх боломжтой байсан тул тосгоны олон айл сонирхож эхэлсэн байна.
Жан болон Ван гэр бүл хоёулаа уг төсөлд оролцохыг хүсэж байв. Ингээд өмнө нь дотно байсан хөршүүдийн хооронд үл ойлголцол үүсэж, удалгүй маргаан болон хувирчээ.
“Танайхыг хэцүү үед манайх дэмжиж байсан.”
“Энэ удаад танайх биш, манайх төсөлд орох ёстой.”
Ийм яриа маргаан болон хурцдаж, хоёр талын харилцаа аажмаар муудсан байна.
Гэвч Жан гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр олон жилийн хөршийн харилцаагаа бодож, асуудлыг эвээр шийдэхийг хүсжээ. Тэд төсөлтэй холбоотой ажлыг хоёр жилээр ээлжлэн хийх санал гаргасан байна. Эхний хоёр жил Ван гэр бүл, дараагийн хоёр жил Жан гэр бүл ажиллахаар тохиролцжээ.
Тухайн үед хоёр айл хоёулаа санхүүгийн бэрхшээлтэй байсан тул энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эхний хоёр жил Ван гэр бүл ажлыг хийж, орлогоо олжээ. Харин Жан гэр бүлийн ээлж ирэхэд Ван гэр бүл амлалтаасаа буцсан байна.
Тэд:
“Бид хоёр жил ажилгүй сууж чадахгүй. Энэ ажлыг цааш нь өөрсдөө үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв.
Удалгүй бүр:
“Бид хоорондоо ярьсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байгаа юм уу?” хэмээн асууж эхэлжээ.
Тухайн үед тосгоны амьдралд бичгээр гэрээ байгуулах ойлголт төдийлөн түгээмэл биш байсан учраас Жан гэр бүл аман тохиролцоонд найдахаас өөр аргагүй байв.
Жан гэр бүлийн эхнэр энэ байдлыг шударга бус гэж үзэж, хөршүүдтэйгээ байнга маргалддаг болжээ. Харин нөхөр нь аль болох тайван замаар асуудлыг шийдэхийг хичээж байв.
Эцэст нь тэр тосгоны захиргаанд очиж, болсон явдлыг тайлбарлан тусламж хүссэн байна. Гэвч албаныхан асуудлыг шийдэхийн оронд:
“Энэ маргааныг орхиод өөр ажлаа хийсэн нь дээр” гэж зөвлөжээ.
Учир нь Ван гэр бүлийн том хүү тухайн үед төрийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашиж байсан байна. Ингэснээр Жан гэр бүл шударга ёс эрэх боломжоо улам бүр алдсаар байв.
Энэ явдал Жан эхнэрийн сэтгэлд гүн гомдол үлдээжээ. Тэр гэрээсээ гарах бүрдээ Ван гэр бүлийн шударга бус үйлдлийг хүмүүст ярьдаг болсон байна.
1996 оны наймдугаар сарын 27-ны өдөр Жан эхнэр хоёр хүүхдээ дагуулан гол дээр хувцас угаахаар явжээ. Буцах замдаа тэд хөрш Ван гэр бүлийн байшингийн хажуугаар өнгөрөхөд 20 настай нэгэн хүү гэрийнхээ гадаа зогсож байв.
Олон жилийн турш хуримтлагдсан гомдол, бухимдал тэр мөчид дахин сэдэрчээ. Жан эмэгтэй хүүтэй маргалдаж эхэлсэн бөгөөд зарим гэрчийн ярьснаар түүний зүг шүлсээ хаясан, харин зарим нь зөвхөн газар руу нулимсан гэж мэдүүлсэн байдаг. Ямартай ч энэ үйлдэл маргааны эхлэл болов.
Залуу уурлан хараал хэлэхэд Жан эмэгтэй улам ойртож, дахин нулимжээ. Энэ удаа шүлс нь хувцсан дээр нь туссан байна. Тэвчээр нь барагдсан залуу Жан эмэгтэйг алгадсанаар маргаан шууд зодоон болон хувирчээ.
Хашгирах чимээг сонссон Ван гэр бүлийнхэн бүгд гарч ирэв. Жан гэр бүлийн том охин ч аавыгаа дуудахаар гэр лүүгээ гүйн одсон байна.
Удалгүй байдал хяналтаас гарч, олон хүн оролцсон бөөн үймээн дэгдэв. Гурван хүүтэй Ван гэр бүл тооны хувьд илт давуу байсан бөгөөд хамгийн хүнд бэртэл авсан хүн нь Жан эмэгтэй байлаа.
Охиныхоо дуудлагаар Жан гэр бүлийн тэргүүн ирсэн ч байдал намжаагүй байв. Харин ч Ван гэр бүлийн эхнэр зодооныг салгахын оронд нөхөр, хүүхдүүддээ хандан:
— Наадхаа ал! Наадхаа ал! гэж орилж байсан гэх мэдүүлэг бий.
Зодоон ширүүссэн тэр мөчид Ван гэр бүлийн нэгэн хүү мод шүүрэн авч, Жан эмэгтэйн толгой руу хүчтэй цохижээ.
Цохилтын чимээ эргэн тойрны хүмүүсийг хүртэл цочроосон гэдэг. Жан эмэгтэй газар сөхрөн унаж, хамар амнаас нь цус асгарч эхэлсэн байна.
Энэ бүхнийг 13 настай Коу Коу нүдээрээ харж зогсож байлаа.
Хэдхэн хормын өмнө шуугилдаж байсан хүмүүс гэнэт чимээгүй болов. Газарт хэвтэх эмэгтэй ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй болсон байв.
Нөхөр нь эхнэрээ сэрээхээр оролдсон ч нэмэр болсонгүй. Харин Ван гэр бүлийнхэн болсон явдлын ноцтойг ойлгосон атлаа тусламж үзүүлсэнгүй. Тэд зүгээр л холоос ажиглан зогсож байжээ.
Тухайн тосгон алс лагдсан, жижиг суурин байсан тул машинтай хүн ховор байв. Түргэн тусламж ирэх боломж ч бараг байсангүй. Хамгийн ойрын эмнэлэг хэдэн километрийн зайд орших жижиг эмнэлэг байлаа.
Жан гэр бүлийнхэн сандарч:
— Машин гаргаад туслаач. Энэ хүн хэцүүдлээ шүү дээ, хэмээн гуйсан ч Ван гэр бүлийнхэн:
— Бид ямар ч хариуцлага хүлээхгүй, гэж хариулжээ.
Аргаа барсан Жан гэр бүлийнхэн тосгоны захиргааны дарга дээр очиж болсон бүхнийг ярив. Дарга өөрийн биеэр ирж нөхцөл байдлыг шалгахад Ван гэр бүлийнхэн:
— Манай хүүхэд ч гэсэн гэмтсэн. Яагаад заавал бид машин гаргах ёстой гэж? хэмээн маргаж байв.
Дарга харин:
— Танай хүү босоод зогсож байна. Харин энэ эмэгтэй амь тавих гэж байна. Яаралтай эмнэлэг хүргэх хэрэгтэй, гэж шаардсаны эцэст Ван гэр бүл дургүйхэн зөвшөөрч, машин гаргажээ.
Жан эмэгтэй хамгийн ойрын эмнэлэгт хүргэгдсэн ч аврагдсангүй. Тэр орой 22 цагийн үед нас барсан байна.
Эмнэлэгт моргийн багтаамж байгаагүй тул нөхөр нь эхнэрийнхээ цогцсыг буцаан авч явжээ.
Гэртээ ирсний дараа тэр юу хийхээ мэдэхгүй байв. Олны өмнө зодуулж нас барсан хүний хэрэгт хууль ёсны шийтгэл оноогдох ёстой гэж үзэж байсан ч задлан шинжилгээг хэрхэн, хаана хийлгэхээ ч мэдэхгүй байлаа.
Эцэст нь тэр эхнэрийнхээ цогцсыг Ван гэр бүлийн байшингийн өмнө авчирч тавин, шударга ёс шаардаж эхэлжээ.
Тэр цогцсыг тэвэрч уйлж байхад хоёр хүүхэд нь ч мөн дэргэд нь суугаад ээжтэйгээ салах ёс хийж байв. Тосгоны хүмүүс олноороо цугларч, удалгүй цагдаа нар иржээ.
Удалгүй шүүх эмнэлгийн шинжээч тосгонд ирсэн байна. Гэвч тухайн газар хэтэрхий алслагдсан учраас цогцсыг эмнэлэгт хүргэж, тусгай өрөөнд задлан шинжилгээ хийх боломж байгаагүй аж.
Ингээд задлан шинжилгээг шууд тосгонд, олон хүний нүдэн дээр хийхээр шийджээ.
Тэнд байсан хэнийг ч холдуулсангүй. Хүүхдүүдийг ч зайлуулсангүй.
Ингэснээр 13 настай Коу Коу ээжийнхээ биед задлан шинжилгээ хийж буй бүх үйл явцыг нүдээрээ харсан байна.
Шинжээч эхлээд үсийг нь хусаж, толгойг нь цэвэрлэсний дараа гавлын хэсэгт зүсэлт хийж, тархийг нь шалгажээ.
Энэ дүр зураг Коу Коугийн ой санамжид насан туршийн хар толбо болон үлдсэн юм.
Шинжилгээний эцэст эмч нар Жан эмэгтэй толгойдоо хүчтэй цохилт авсны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргав.
Үүний дараа Ван гэр бүлийн эцэг болон хоёр хүүг баривчилжээ.
Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад олон хүнийг гайхшируулсан шийдвэр гарсан байна.
Олон гэрчийн мэдүүлснээр Жан эмэгтэйн толгой руу цохисон хүн нь хоёр дахь хүү байсан аж. Гэтэл хэрэгт хамгийн бага хүүг буруутай гэж үзжээ.
Учир нь хоёр дахь хүү на…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ОРШУУЛГААС АВЧИРСАН ГАНЦ ЧИХРИЙГ 4 НАСТАЙ ХҮҮД ӨГТӨЛ “ҮХЭЭРИЙН БУЗАР” БОЛЖЭЭ
4 hours ago
СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ БАЙРНЫ 5 ГЭР БҮЛ ЖИЛИЙН ДОТОР ГЭНЭТ НҮҮЖЭЭ… ТЭДЭНД ЧУХАМ ЮУ ТОХИОЛДСОН БЭ ?
11 hours ago
Монгол залуугийн Германд үйлдсэн жигшүүрт цуврал аллага
1 day ago
"Ааваа битгий сэрээрэй..." гэж залбирсан охин...
2 days ago