Үнэтэй мэдээ

Арван жил ханилсан нөхөр нь ихэр охидыг нь зарчихсан байв....😳Эхийн зөн совин түүнийг аварчээ

2026.08.31 782 үзэлт
Арван жил ханилсан нөхөр нь ихэр охидыг нь зарчихсан байв....😳Эхийн зөн совин түүнийг аварчээ
“Ээж ээ… биднийг аваач…” гэж уйлах охидынхоо хоолойг Тунгалаг зүүдэндээ дахин дахин сонсоод сэрдэг болсон байлаа. Гэвч тэр үед хоёр охин нь хэдэн зуун километрийн цаана үнэхээр амьд уу, үгүй юу гэдгийг ч мэдэхгүй байсан юм. Арван жилийн турш түшиг тулгуур, хань ижил гэж итгэсэн хүн нь үнэндээ түүний амьдралын хамгийн том гай зовлон байсан гэдгийг тэр одоо л ойлгож эхэлжээ. Зуны урт өдрүүд дуусч, намрын сэрүүн салхи үнэртэх болсон тэр үед Тунгалагийн сэтгэл нэг л тавгүй байв. Учир нь ихэр хоёр охин нь хэдэн сар холбоо бариагүй бөгөөд утас нь ч холбогдохоо больжээ. Эхийн зүрх ямар нэгэн аймшигт зүйл болсон гэдгийг өдөр ирэх тусам улам хүчтэй мэдэрч байсан ч тэр үнэн ийм харгис байна гэж төсөөлөө ч үгүй юм.

Тэр шөнө Тунгалаг нөхрөө алсан. Гэхдээ тэр хүн амины хэрэг үйлдэхээр шийдсэндээ бус, харин хоёр охиноо аврахын тулд тэгсэн байлаа…

“Ээж ээ… биднийг аваач…” Тунгалаг сүүлийн үед энэ үгийг зүүдэндээ байнга сонсдог болжээ. Харанхуй дундаас хоёр охиных нь хоолой тусламж эрэн дуудах шиг санагдаж, шөнө дөлөөр цочин сэрдэг байв. Гэвч сэрээд эргэн тойрноо харахад нам гүм. Зөвхөн салхи л гэрийн хаяаг шүргэн исгэрч, зүрх нь хүчтэй цохилох нь сонсогдоно. Эхийн сэтгэл ямар нэгэн аюул нүүрлэснийг мэдэрч байсан ч яг юу болсныг ойлгохгүй байлаа. Зуны урт өдрүүд дуусч, намрын сэрүү ойртох үед Тунгалаг хоёр охиндоо санаа нь зовж, шаналж эхэлсэн байна. Энэ байдлыг анзаарсан Шагдар,
-Чи яагаад хачин царайлаад байгаа хүн бэ? гэж байн байн шалгаахад “Яасан ч хэлэхгүй дээ” гэж бодож суусан бүсгүй,
-Хоёр хүүхэд минь ойрд ярьсангүй. Утас нь холбогдохгүй болохоор санаа зовоод...гэсэн аж. Энэ үед Шагдар огт дуугараагүй мөртлөө 7-8 хоногийн дараа,
-Би хоёр охинтой ярилаа. Цаадуул чинь алзахгүй ээ. Чи л нялх, нойтон юм шиг санаагаа зовоодог болохоос биш...Одоо удахгүй чам руу ярина...гэснээ,
-Хоёулаа их өндөр цалинтай ажилд орчихоод жигтэйхэн завгүй яваа юм байна. Ажлын цагаар бол дарга даамлууд нь утсаар ярихыг зөвшөөрдөггүй гэнэ хэмээн хэзээ ч байгаагүй сайхан ааш гаргаж, Тунгалагт ая тал засаад сүйд болжээ. Тэр үед оройн хорин цаг өнгөрч байхад Алтантуяа,

-Та санаагаа битгий зовоогоорой. Бид хоёр ажилд орсон. Утсаар залгасны хэрэггүй. Зав гаргангуут бид нар л ярьж байя гэчихээд өөр илүү юу ч ярилгүй утсаа тавьсан байдаг. Охиныхоо дууг сонсч санаа нь тухайн үедээ амарч, тэр шөнөдөө Тунгалаг бүтэн нойртой хоножээ. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам өөрөөсөө айхад хүрсний хэрцгий нөхөр нь ёстой л хайлсан тугалга мэт өөрчлөгдөн бүсгүйг хэзээ ч амсч үзээгүй халамжаар бөмбөгдсөн аж. Шагдарын сүүлийн хэдэн жил гаргасан авир, хэрцгийлэл доромжлол нь Тунгалагийн сэтгэлийг бүрмөсөн хонгил болгож орхисон учраас тэрбээр төрөл арилжсан мэт бөөцийлөх нөхрийгөө хараад бүр дургүй нь хүрэх. Нөгөө талаас “Энэ яачихаад ингэх болов?” гэсэн хардлага нь Тунгалагийг зовсон жилүүдийнхээ хариуг авах мэт хахир ааш авир гаргахаас өөрөөр байлгаж өгөөгүй байна.

Бүсгүй Шагдарын “Юу хийсэн”-г таах, олж мэдэх гэж толгойгоо гашилгаж байхдаа “Арай ч тийм юм хийж надаар тохуурхана гэж бодоогүй”

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500