Үнэтэй мэдээ

НӨХРӨӨ ЭМЭГЧИН МОГОЙТОЙ ХАРДСАН БҮСГҮЙ ТҮҮН ДЭЭР ХАЛУУН ЦАЙ АСГАЖЭЭ… ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА…

2026.08.30 851 үзэлт
НӨХРӨӨ ЭМЭГЧИН МОГОЙТОЙ ХАРДСАН БҮСГҮЙ ТҮҮН ДЭЭР ХАЛУУН ЦАЙ АСГАЖЭЭ… ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА…
Эрт цагт Монгол нутагт могойн чуулганы учир ёсыг мэддэг, тэдний хэл дохиог ойлгож, бүр өөр хоорондоо учир начраа ололцдог хүмүүс цөөнгүй байсан гэх яриа бий. Тийм хүмүүсийн нэг нь одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт олон жил амьдарсан нэгэн лам байжээ. Нутгийнхан түүнийг могойтой нөхөрлөсөн, лусын амьтдын хэлээр ярьдаг хүн хэмээн ам дамжин хуучилдаг байсан гэдэг.
Тэр лам могойтой бурханы хэлээр ярилцдаг, харин могойнууд нь эзнийхээ үгэнд ордог хоточ нохой шиг дуулгавартай байжээ. Зун, намрын дулаан цагт ламын бор гэрийн гадуур олон могой сүлжилдэн гулгаж, бараг л гэрийг нь сахин хамгаалж байгаа мэт үзэгддэг байсан гэнэ. Гаднын хүн бараа сураггүй хүрээд ирэхэд лам гэрээсээ гарч үл ойлгогдох хэлээр хэдэн үг чанга хэлэхэд өнөөх олон могой тал тал тийшээ тарж, удалгүй бараа сураггүй болчихдог байв.
Могойг бид хүйтэн цустай, хүнд дасах нь бүү хэл ойртохоос ч цэрвэм амьтан гэж боддог. Гэвч социализмын үед нэгэн эмэгчин могой хүнд дасаж, бүр түүнээс салахаа байсан тухай ер бусын яриа хүмүүсийн дунд үлгэр домог шиг тархсан байдаг. Энэ явдлын эзэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Баттөмөр гэх залуу байжээ.
Баттөмөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын урд хил, Сулинхээрийн орчимд гурван жилийн цэргийн алба хааж байсан гэдэг. Түүнийг заставт байх үеэс алд хэрийн урттай, алаг эрээн зүстэй нэгэн эмэгчин могой байнга бараадаж эхэлжээ. Баттөмөр хилийн манаанд гарах бүрд өнөөх могой хаанаас ч юм гулсан хүрч ирээд урт хэлээ улалзуулан, залуугийн биеийг ороож авдаг болсон байна.
Заримдаа мөр, бэлхүүсийг нь дамжин дээш авиран толгой дээр нь хүртэл гараад тухалчихдаг байв. Анхандаа залуу цочиж айдаг байсан ч өдөр хоног өнгөрөх тусам могойд дасаж, могой ч түүнд улам ойртжээ. Ийнхүү Баттөмөр цэргийн алба хаасан гурван жилийнхээ турш өнөөх алаг эрээн могойтой дотно явсан гэдэг.
Хугацаат алба нь дуусаж, Баттөмөр нутаг буцав. Сулинхээрээс холдож, Хархорины нутаг Орхоны хөвөөнд гэртээ ирсэн тул өнөөх могойтой дахин таарахгүй гэж бодсон нь мэдээж. Гэтэл гурван сарын дараа санаанд багтамгүй явдал болж, Сулинхээрт үлдсэн байх учиртай алаг эрээн могой Баттөмөрийн гэрийг олж иржээ.
Хаа байсан урд хилээс Хархорин хүртэл тэр амьтан хэрхэн явж ирснийг хэн ч мэдсэнгүй. Харин Баттөмөр өөрийг нь дагасаар ирсэн могойноос яваандаа залхаж, бүр түүнээс холдохын тулд буйраа сэлгэхээр шийдсэн гэдэг. Ингээд Өвөрхангайн Бүрд сум руу нүүжээ.
Тэнд Баттөмөр Гэрэлмаа гэх бүсгүйтэй танилцаж, удалгүй хайр сэтгэлийн холбоотой болов. Хоёр залуу хурим найраа хийж, шинэ гэр барин амьдралаа эхлүүлжээ. Хуримын өдөр шинэ гэр зочдоор дүүрч, дуу хуур эгшиглэн, ахмад настнууд залуу хосод ерөөл айлтгаж байтал гэрийн баруун талаар суусан хүмүүс гэнэт шуугилдаж эхлэв.
Хүүхнүүд айн чарлаж,
- Хүүш ээ, могой ороод ирлээ! Галын хайчаар дэгээдээд гаргаач! хэмээн сандралдав.
Хүмүүс зай тавих зуур алаг эрээн могой гэрийн дотуур тайван гулссаар шууд Гэрэлмаагийн сууж байсан сандал руу очжээ. Тэгээд сандлын хөлөөр авиран дээш гарч, биеэ цогнойлгон суусан байна. Юу болоод байгааг бусад хүн ойлгоогүй ч Баттөмөр тэр могойг шууд танив.
Залуу яаран очиж хүзүүнээс нь барьж аваад гэрийн баруун хаяа руу шидчихжээ. Хуримын хөл хөдөлгөөнд хүмүүс удалгүй болсон явдлыг мартаж, найр цааш үргэлжилсэн байна. Харин Баттөмөр энэ могой яагаад энд хүрч ирснийг ганцаараа сайн мэдэж байлаа.
Шинэхэн гэр бүл эхний үедээ нэгнээсээ салж хагацахгүй, гэртээ эрхлэн нялуурч жаргалтай амьдарч байв. Гэтэл нэг өдөр өнөөх алаг эрээн могой гэрийн хаяагаар ахин шурган орж иржээ. Цочсон Гэрэлмаа нөхөр рүүгээ ха

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500