Түүх

Бага хаад – Маркус хаан

2026.08.21 12 үзэлт
Бага хаад – Маркус хаан
Эсэн хаан нас барсны дараа монголд дахин бутрал явагдаж хаад түргэн солигдож байлаа. Энэ үес Мин улсын сударт Монгол хаадыг бага хаад хэмээн бичих болжээ. Тайсун хааны хоёрдугаар хөвгүүн Маркус 1454 онд наймхан насандаа хаан ор суув. 1455 онд Ойрадтай дайтсан дайнд Маркус хааныг үхэгт тэргэнд суулган дагуулж явсан гэдэг. Энэ цагаас түүнийг үхэгт хаан Маркус гэх болжээ.

Энэ цаг дор монголд хааны эрх мэдэл бага харин Эсэн хааныг хороосон Алагтөмөрийг дарсан Харчины Болай тайш, Онгиуд аймгийн захирагч Бэлгүүдэйн удмын Мулихай нар их эрх мэдэлтэй байлаа.

Алагтөмөр чинсангийн хүү Анхат Болайгаас эцгийн өшөөг авахыг санаархах болсонд Болай дотогшлон нүүж Мин улсын хил дагуу нутаглах болжээ. 1457-1461 оны хооронд Болай Алчу ноёнтой хамтран Мин улс руу байнга уулгалж тэндээс нангиадуудыг шахаж Ордосыг тусгаарлаж авч чаджээ.

Энэ үеэс Мулихай Болай нарын зөрчил бүр ихсэж Болай Ордосыг орхиж Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулж аван улмаар Зүрчид рүү довтлох болжээ. Болай зүрчид

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох