Түүх

Бага хаад - Боди Алаг хаан

2026.08.21 38 үзэлт
Бага хаад - Боди Алаг хаан
Батмөнх хааны дараа Даян хааны ахмад хүү Төрболдын ууган хүү Боди-Алаг угсаа залгах байсан ч нас бага хэмээн баруун түмний жонон Барсболд 1517 онд хаанд болжээ. Хэдий тийм ч Боди-Алаг баруун түмэнд очиж “ Би ёст эзэн чинь билээ, чи надад мөргө. Эс мөргөвөөс дайлалдая” хэмээн хатуу хэлсэн бөгөөд Барсболд жонон хүч сул ч байсан байх, бас эв эеийг ч бодсон байх 1519 онд Боди-Алаг хаан ширээнд сууж мөн ондоо Барсболд жонон өнгөрчээ.

Баруун түмнийг Барсболд жононгийн хүү Гүнбилэг мэдэх болов. Боди-Алаг жононгийн үед баруун түмэн нилээн хүчирхэг болж Гүнбилэг жонон Ордосыг эзэмшихээс гадна түүний дүү Алтан, Лабуг нар авга ах Арцболдын долоон түмэдийг, Баясал, Бодидари нар авга ах Убсанжын Асуд, Юншээбүүг, Баядари Цахарын цагаан татар нарыг захирч байлаа.

Харин Боди-Алаг хаан өнөөгийн монгол нутгийн зүүн хэсэг, одоогийн Өвөр монголын Хөлөнбуйр, Шилийн гол хавийн нутгийг эзэмшиж байв. 1524 оны үед Боди-Алаг хаан баруун гурван түмнийг тарааж, зүүн тэмэнд нэгтгэхийг санаархаж байсан ч Урианхай түмний бослого гарч төлөвлөгөөгөө орхин бүр баруун түмнээс тусламж хүсчээ.

Ийнхүү урианхай түмэн Боди-Алаг хааны эсрэг боссон хорь гаран жилийн хугацаанд Боди-Алаг хаан, баруун түмний

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох